Хайлт хийх

“Венесуэлийн иргэд парламентын сонгууль явуулахыг шаардаж байна”

  2019-06-05
 
Венесуэлийн ард иргэд Үндэсний Ассамблейг шинэчлэх парламентын сонгууль явуулахыг шаардаж байна хэмээн тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро мэдээллээ. Үндэсний Ассамблей нь сөрөг хүчний намын хяналтад байдаг аж.

Мадуро Венесуэлийн батлан хамгаалах зөвлөлийн хуралд үг хэлэхдээ “Бид парламентын сонгууль явуулахад бэлэн. Ард түмэн Үндэсний Ассамблейг шинэчилж, шинэ баг бүрдүүлэхийг хүсэж байна” хэмээжээ. Тэрээр ард түмэн болон дэмжигчиддээ хандан улс төрийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалжээ. Түүнчлэн Мадуро АНУ-ын имперализм Венесуэлийн дотоод хэрэгт оролцож аюул учруулж байгааг онцолж байв.

Сөрөг хүчний удирдагч, Үндэсний Ассамблейн дарга Хуан Гуайдо нэгдүгээр сарын 23-ны өдөр өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласан бөгөөд АНУ тэргүүтэй Европын Холбооны ихэнх улс түүнийг хүлээн зөвшөөрсөн юм. Харин Мадуро үүнийг төрийн эргэлт хийх гэсэн оролдлого хэмээн тодорхойлж, АНУ-тай таагүй харилцаатай болоод байна. Үүний улмаас АНУ-ын эрх баригчид нэгдүгээр сарын 28-ны өдөр Венесуэлийн төрийн өмчит "PDVSA" газрын тосны компанид татвар ногдуулжээ.

Венесуэлийн одоогийн ерөнхийлөгч Николас Мадурог ОХУ, Беларусь, Болив, Иран, БНХАУ, Куба, Сальвадор, Сири болон Турк улс дэмжиж байна. Зарим Европын холбооны орнууд парламентын сонгууль явуулах нь хямралыг даван туулах арга зам гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж:  Tass.com

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-06-05 15:50 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ