Хайлт хийх

“Game of thrones” кинонд кофе гарсанд HBO суваг тайлбар өгчээ

  2019-05-08
 
“Game of thrones” цувралын наймдугаар бүлгийн дөрөвдүгээр ангид “Starbucks”-ын кофены цаасан аяга дэлгэцээр гарсанд HBO суваг тайлбар өгчээ.

“Кино зурагт латте гарсан нь алдаа байлаа. Уг нь Дейенерис ургамлын цай захиалсан юм” хэмээн тус телевизийнхэн хошигносон байна.

Луугийн эх Дейенерис Таргариен Винтерфеллд үхэгсдийн армийг ялсны дараах найрын ширээн дээр киноны цаг үетэй авцалдахгүй дүр зураг гарч ирсэн нь нийгмийн сүлжээний нэг сэдэв болоод байв. 

Анхааралтай үзэгчид киноны алдааг олж харснаар олон нийтийн сүлжээнд хүмүүс төрөл бүрээр хошигнох болжээ. 

"Твиттер"-ийн хэрэглэгчид Дейенерис Винтерфелл дэх тулаанд маш их ядарснаас Starbucks руу ганц аяга латте авахаар явсан байна хэмээн хошигножээ. Мөн "Дейенерисийн бүтэн нэр кофены аяганд багтаагүй  байх" гэсэн ч сэтгэгдэл байв.

Мөн "Starbucks"-аас зарим үзэгчдийн сэтгэгдэлд "Үнэнийг хэлэхэд Дейенерис Таргариен луугийн ундаа  /"Starbucks"-ын зарим орны салбарт Dragon Drink хэмээх хүйтэн ундаа худалдаалдаг байна/ захиалаагүйд бид үнэхээр гайхсан" хэмээн хариу барьжээ.  

Гүйцэтгэх продюсер Берни Колфилд WNYC радиод  өгсөн ярилцлагынхаа үеэр "Вестерос "Starbucks"-ын кофетой болсон анхны газар боллоо" хэмээн хошигносон ч ийм алдаа гаргасандаа уучлалт гуйж, өөрөө ч аягыг хараад цочирдсон тухайгаа хэлсэн байна.  

Колфилд киноны тайз засалчид 1000 хувь сайн ажилладаг учраас “Game of thrones”-т ийм алдаа гарах нь маш ховор үзэгдэл хэмээжээ. "Хэрвээ киноны энэ алдааг хамгийн муу зүйл гэж үзэж байгаа бол кино бүхэлдээ маш сайн болжээ" хэмээн Берни Колфилд хэлсэн байна.

Нийгмийн сүлжээний зарим хэрэглэгчид энэ киног хийхэд хоёр жил зарцуулсан хэрнээ ийм тэнэг алдаа гаргах нь байж боломгүй зүйл хэмээсэн ч ихэнх үзэгч тийм ч таагүй хандаагүй байна.

Эх сурвалж: BBC

Нийтэлсэн:

А.Мишээл

Gogo.mn сэтгүүлч

2019-05-08 09:15 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ