Хайлт хийх

Хорих ангийн албан хаагчдыг хүний эрхийн сургалтад хамрууллаа

  2019-05-21
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хорих ангийн албан хаагчид 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр "Хорих байгууллага ба Хүний эрх" сургалтад хамрагдаж байна.

Сургалт бүтэн өдөр үргэлжлэх бөгөөд “Хүний эрх, эрх чөлөөний олон улсын индекс ба Монгол Улс”, “Хүний эрхэд суурилсан хорих байгууллага” буюу Олон улсын эрх зүйн зохицуулалт, Хорих байгууллага дахь олон улсын стандарт, дүрэм журмууд, Онцгой анхаарал шаардлагатай хориглуудтай ажиллахад анхаарах асуудал, “Эрүү шүүлтээс ангид байх эрх чөлөө” буюу Олон улсын гэрээ, чиг хандлага, зарчим, Монгол Улс дахь нөхцөл байдал, хууль хэрэглээ, “Жендэр ба хүний эрх” сэдвээр хичээл зааж байна.

Уг сургалт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, тус байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг төлөвшүүлэх зорилготой юм.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд сургалт нөлөөллийн ажиллагааг хамтран зохион байгуулсаар ирсэн бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 14-нд ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын харьяа хорих ангиудын нийгмийн ажилтан 52 албан хаагчдад "Эрүү шүүлтээс ангид байх эрх" сэдвээр сургалт хийсэн билээ.

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-05-21 12:45 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ