Хайлт хийх

ХОЁР АМЬ...

  2019-05-22
 
Пэлжээ ээж аавтайгаа золгочихсон, ах дүү нарынхаараа орчихсон. Шинэхэн бэрийг нь үнсүүлж гайхуулсан хүн тэр өдөр их л додигор жолоо мушгин төрсөн нутаг Завхан аймгаас хөдөллөө.

Зорисон хэрэг бүтсэн учир хааяахан амандаа дуу исгэрэн, хажууд хань болж яваа гэх атлаа нэг унтаж, нэг сэрж явах ханийгаа өхөөрдөн харж зам элээнэ.

Энэ замаар ч олон жил давхиж дээ...

Ээждээ үнсүүлэх гэж нэг яарна, нутгийнхантай уулзаж ажил хэрэг бүтээх гэж нэг яарна... Нээрээ л яагаад ч юм дандаа л яарч явдаг зам.

Нутгийн зам нуруутай

Нуган үрдээ ханилгаатай... хэмээн гэнэтхэн чанга дуулахад шинэхэн бэр бондгос хийн цочиж сэрснээ:

-Хүүе ээ бүр хот руу дөхчихсөн юм уу гэж нүдээ нухлах нь тэр.
-Дөхчихлөө. Юухан байхав одоо 100-хан км үлдсэн. Сайхан унтаж амрав уу?
-Тэглээ. Чи минь ядарч байна уу. Жаахан хажуулж амарч байгаад цааш явах юм уу?
-Хотын захад ирчихээд амрах хэрэг юу байхав. Нэгэнт гүрийснийх давхиж байгаад орчихноо хө. Цоглог амьдарна шүү... хэмээн инээлдэв.

Пэлжээ бодлоо. “Нээрээ амардаг ч юм уу... За саяхан амрахгүй гэчихээд одоо ямар болилоо гэлтэй нь биш дээ. Цаг гаруйхан л тэсчихвэл” хэмээн хааз гишгэлээ.

Даагдахгүй болтлоо хүндэрсэн зовхиных нь цаанаас хурц гэрэл зүсэх мэт орж ирэх агшинд...

Хоёр амь...

Ээ бурхан минь... Хоёрын хоёр хүний амь ганцхан цагтай дүйх байсан юм гэж үү?

“Хоёулаа эхлээд охинтой болно шүү, айлын том нь охин байх хөөрхөн” гээд жаргалтай инээмсэглэдэг эхнэрийгээ “унтахад төвөгтэй юм” гэхэд нь бүсийг нь тайлуулчихсан...

“Би дүрсэлж ярьж чадахгүй нээ. Нүд хальтраад би харж ч чадахгүй...”

Нойрмоглохдоо урсгал сөрсөн Пэлжээгийн машинаас гэр бүлээ аврах гэсэндээ огцом жолоогоо мушгиж, замаас гарч өнхөрсөн машин харагдана... Арайхийн бүсээ салгаад мөлхсөөр дөхтөл... эхнэрийнх нь “охин байх хөөрхөн шүү” гэх үгс алсын алс руу цуурайтан саринах шиг санагдлаа. 10 орчим настай болов уу гэмээр охин машинаасаа шидэгдсэн харагдана...

“Би тэрнээс хойш тиймхэн иймхэн гэж ярих дургүй болсон. Дахиад зуухан км үлдсэн, ганцхан цаг давхиад орчихын хооронд” гэж байгаад би хоёр хүний аминд хүрчихсэн шүү дээ...” гэх үгсийн төгсгөл хэсэгт хоолой нь зангирна.

ХОЁР АМЬ...

  2019-05-22
 
2019-05-22 10:45 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  өчигдөр

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ