Хайлт хийх

Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулах 30 сая төгрөгийн шагналтай уралдаан зарлалаа

  2019-05-15
 
Жанжин Сүхбаатарын нэрэмжит талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын зураг төсөл боловсруулах 30 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

Нийслэлийн төв талбайн урд хэсгийн тохижилтыг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой шинэчлэх шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлж, бүтээн байгуулалт хийх зорилгоор уралдаан зарласан байна.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд, хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд зураг төслийн мэргэжлийн байгууллагатай хамтран оролцох боломжтой.

Тавдугаар сарын 15-29 хүртэл буюу 14 хоногийн хугацаатай зарлагдаж байна

Тавдугаар сарын 15-29 хүртэл буюу 14 хоногийн хугацаатай зарлагдаж буй уралдаанд оролцох хүсэлтэй уран бүтээлчид, аж ахуйн нэгжүүд бүтээлээ нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт авчирч өгөх юм.

Энэхүү уралдааны архитектур, орон зайн төлөвлөлтөд тавигдах гол шаардлага нь үндэсний онцлог, түүх, хэв шинжийг тусгасан байдал, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шинэлэг шийдэлтэй байх гэх мэт шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай аж.

Шалгарсан бүтээлийн зохиогчийн эрх нь нийслэлийн ЗДТГ-т үлдэх бөгөөд шилдэг санаа, шийдэл гаргасан оролцогч тохижилтын ажлын зураг төсөл боловсруулах ажилд давуу эрхтэй оролцох юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Хот байгуулалт, хөгжлийн газар /Улаанбаатар хот 15160, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарди ордон, 13 давхар, 1302 тоот/ 11-321943 утсаар болон http://uda.ub.gov.mn/ цахим хуудаснаас авна уу.

Нийтэлсэн:

А.Мишээл

Gogo.mn сэтгүүлч

2019-05-15 14:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 1130 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ