Хайлт хийх

Далайн хамгийн гүн цэгт очсон судлаач хуванцар хаягдал олжээ

  2019-05-15
 
Америкийн судлаач Виктор Весково шумбагч хөлөг ашиглан далайн хамгийн гүн цэгт хүрч дээд амжилт тогтоолоо. Тэрээр далайн түвшнээс 10,928 метрийн гүнд орших Номхон далайн Марианы хонхорын “Challenger deep” гэх газар очиж чаджээ.

55 настай АНУ-ын тэнгисийн цэргийн офицер далайн гүн дэх дөрвөн цагийн аяллынхаа турш сам хорхой шиг ер бусын амьтан, хагас тунгалаг далайн хав зэрэг урьд өмнө үзэгдээгүй амьтдыг нээн илрүүлжээ. Хамгийн хачирхалтай нь гялгар уут, чихрийн цаас гэх хуванцар хаягдлыг далайн ёроолоос олсон гэнэ.

Весково “Хүн байж үзээгүй далайн хамгийн гүн цэгт хүний гараар бүтээсэн хуванцар хаягдал олж харах нь урам хугармаар байлаа. Энэхүү үйл явдал дэлхийн улс орнуудын засгийн газрууд дорвитой арга хэмжээ авч, хуулиа сайжруулах цаг болсныг сануулж өглөө” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

НҮБ-ын мэдээлснээр дэлхийн далай тэнгисүүд 100 сая тонн хуванцар хог хаягдал агуулж байгаа аж.

Весково дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 5-ны хооронд “DSV Limiting Factor” хувийн хөлгөөр Марианы хонхор луу нийтдээ дөрвөн удаа шумбасны үр дүнд энэхүү дээд амжилтыг тогтоожээ. Үүнээс өмнө 2012 онд Канадын кино найруулагч Жэймс Камерон 10,908 метрийн гүнд шумбан хүрч байв. Хамгийн анх АНУ-ын тэнгисийн цэргийнхэн 1960 онд 10,912 метрийн гүнд хүрч байжээ.

Дэлхийн далай тэнгисүүд хуванцар хог хаягдлаар дүүрч байгаа нь яахын аргагүй олон улсын шийдвэрлэх ёстой нэн тэргүүний асуудал болсныг судлаачид онцлов.

Эх сурвалж: Independent.co.uk

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-05-15 12:45 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 1130 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ