Хайлт хийх

Үхрийн цул мах 14500 төгрөг хүрэв

  2019-05-15
 
Махны үнэ нэмэгдсэнтэй холбогдуулан бид зарим зах, худалдааны төвүүдийн махны үнэ, түүний өсөлтийн талаар сурвалжиллаа.

Хотын төвтэй хамгийн ойр “Бөмбөгөр” худалдааны төвийг хамгийн түрүүнд зорьсон юм. Уг төвийн махны хэсэгт ороод хонь, үхрийн махны үнэ асуухад 

Хонины мах 

  • ястай 10500₮,
  • ясгүй12500₮,

Үхрийн мах 

  • ястай 12500₮,
  • ясгүй 14500₮” гэсэн хариу өгөв.

“Бөмбөгөр” худалдааны төвийн махны үнэ тавдугаар сарын эхэнд 7000-11500₮ байснаас 2300-3700 төгрөгөөр буюу 24-30 хувиар өссөн байна. Үүний дараа “Хүчит Шонхор” захыг зорилоо.

“Мах, махан бүтээгдэхүүний худалдаа” гэсэн том бичигтэй барилга уруу ороход л өөдөөс аль ч зах, махны дэлгүүрээс үнэртдэг эхүүн үнэр ханхийж байв. Энд тэндгүй мах зөөж, үнэрлэж, барин тавин үзэж, жинлэж, үнэлж, худалдаж, худалдаалж буй хүмүүсээр дүүрэн.

“Хүчит шонхор” захад:

Хонины мах 

  • ясгүй 11000₮
  • ястай 8300-8800₮

Үхрийн мах 

  • ясгүй 12500₮
  • ястай 11000₮

Адууны мах 

  • ясгүй 10000₮,
  • ястай 9800₮

Ямааны мах 8000-8200₮ үнэтэй байв.

Энэ нь “Бөмбөгөр” худалдааны төвийг бодвол харьцангуй бага үнэ хэдий ч хоёр долоо хоногийн өмнө 6500-11000₮ байснаас 12 хувиар нэмэгджээ.

Эдгээрээс үзэхэд махны үнэ дунджаар 20 хувиар өссөн байна. Дөрөвдүгээр сарын турш 8600-11900₮ хооронд жигд үнэтэй байсан махны үнэ яагаад гэнэт өсөв? Энэ талаар тодруулж, хүмүүсийн санаа бодлыг сонсохоор махны худалдаачидтай ярилцсан юм. Тэд “Ер нь энэ үед өсдөг юм даа.., мэдэхгүй дээ, цаанаасаа л ийм үнэтэй болчихсон...” зэргээр ярьцгаалаа. Харин иргэд “Хятадуудад хамаг мах, малаа зарчихаар тэгж байгаа юм.., ер нь жилийн энэ үеэр өсчих гээд байдаг шүү..,” гэх мэтээр үзэл бодлоо хуваалцсан юм.

Махны хангамжийг ХХААХҮ-ийн яам хариуцдаг бөгөөд өчигдөр махны үнийн өсөлтийн талаар мэдэгдэл хийв.

Нийслэлийн өдөр тутмын махны хэрэглээ 100-120 тонн байдаг. Энэхүү хэрэглээг гурван сувгаар дамжин хангадаг бөгөөд нэгдүгээрт улсын нөөцийн махыг нийслэл дэх 127 цэгээр худалдаалдаг. 

Хоёрдугаарт “Хүчит шонхор” захаар дамжин шууд худалдаалагддаг бол гурав дахь суваг нь иргэд хувийн хэрэглээгээрээ хангадаг байна. Харин үнэ ийнхүү өссөн шалтгааныг ХХААХҮ-ийн яамнаас нэгдүгээрт ойрын өдрүүдэд цаг агаар огцом муудаж, махны зөөвөрлөлт, нийлүүлэлтэд хүндрэл учирсантай холбож тайлбарлав. Мөн махны гарал үүсэл тодорхойгүйгээс болж нийлүүлэлт саадсанаас болж зах зээлд нийлүүлж буй махны хэмжээ 30-50 орчим хувиар буурсан байна.

ХХААХҮ-н сайд Ч.Улаан “Махны үнийг бууруулахын тулд энэхүү хүндрэл бэрхшээлүүдийг арилгаж нийлүүлэлтийн хэмжээг өнөөдрөөс /2019.05.14/ нэмэгдүүлж байна. Удахгүй махны үнэ тогтворжино” хэмээн ярив.

Энэ оны нэгдүгээр сард ч мөн махны үнэ 3 хувиар өсөж байсан. Харин энэ удаа тэр үеэс огцом буюу 20-30 хувиар өссөн байна. Хавар цагт дөнгөж тарга, тэвээргээ авч буй малыг зараад малчдад ашиггүй тул нийлүүлэлт багасах магадлал байдаг. Гэхдээ улс ийм үеийг урьдчилан тооцоолж махны үнийг барих гэж мөн болзошгүй эрсдэлд зориулж мах нөөцөлдөг. Тэгэхээр ойрын хэдэн өдрүүдэд болсон цасан шуурганаас болж махны нийлүүлэлт зогссон гэж ХХААХҮЯ-аас мэдээллээ.

Үхрийн цул мах 14500 төгрөг хүрэв

  2019-05-15
 
Нийтэлсэн:

А.Эрхэмбаяр

Gogo.mn сэтгүүлч

2019-05-15 09:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 1130 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ