Хайлт хийх

Алдарт найруулагч продюсер Лойд Кауфман

Лойд Кауфман нь Америкт найруулагч, продюсер, дистрибьютр ба жүжигчнээр ажилладаг авьяаслаг нэгэн юм.

Тэрбээр “Бие Даасан Кино болон Телевизийн Холбоо”-ны (Independent Film & Television Alliance (IFTA)) удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд  2007-2011 онд холбооныхоо ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай.

Түүгээр ч зогсохгүй тэр Трома энтертайментийн ерөнхийлөгч бөгөөд бидний сайн мэдэх “Toxic avenger”- ийг зохиосон гайхамшигтай уран бүтээлч юм. Ингээд та бүхэнд найрсаг, нийтэч, хөгжилтөй Лойд Кауфманы амьдралын түүхийг толилуулж байна.

Стэнли Лойд Кауфман нь Нью-Йорк хотноо Еврей гэр бүлд 1945 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр төрсөн бөгөөд одоо 74 настай юм.Түүний ах Чарльз Кауфман нь кино зураглаач, сценаристаар ажилладаг. Түүнчлэн Лойд Кауфманы гурван хүүхдийн ээж, түүний гайхамшигт гэргий нь Патриции Кауфман  ч мөн  жүжигчин юм. Энэ нь түүнийг кино ертөнцтэй хэр их холбоотойг харуулж байна.  

Лойд Кауфман нь Тринти сургуулийг 1964 онд төгсөөд алдартай Елийн их сургуулийг хятад хэл судлалаар 1968 онд төгссөн. Их сургуульд байхдаа тэр өөрийн ажлын хамтрагч Майкл Хэрцтэй танилцсан юм.

Тэрээр 1966 онд сургуулиасаа жилийн чөлөө авч энхийг сахиулагчаар Африкийн Чад тосгонд багшлангаа судлаачаар ажиллаж байжээ. Яг тэнд л тэр өөрийн анхны богино хэмжээний киноны зураг авалтаа хийсэн юм. 

Тэрээр 1966 онд сургуулиасаа жилийн чөлөө авч энхийг сахиулагчаар Африкийн Чад тосгонд багшлангаа судлаачаар ажиллаж байжээ. Яг тэнд л тэр өөрийн анхны богино хэмжээний киноны зураг авалтаа хийсэн юм. Тэрхүү кинон дээр тосгоныхны гахай нядалж байгаа 15 минутны үзэгдэл гардаг.

Энэхүү киног анх уран бүтээлчийн гэр бүлийнхэн нь үзээд их алмайрч байсан гэдэг. Тэрхүү кино нь түүнийг кино зураглаачийн мэргэжлийг сонгоход хүргэсэн юм. Лойд анхны туршилт бүхий “Буцаж ирсэн охин” гэх хар цагаан киногоо Харвард, Ел гэсэн зүүн эргийн их сургуулиудад танилцуулав.

Тэрнээс хойш тэр Америкийн бие даасан киноны төрлөөр явж хүмүүсийг алмайруулсан, шоконд оруулсан кинонуудыг хийдэг болжээ.Тэр их сургуулиа төгсөөд Канон кино компанид ажиллаж Жон Г Авилдсэнтай танилцжээ. Тэр хоёр хамт олон жил ажилласан бөгөөд “Joe”, “ Cry Uncle!”  гэх мэт олон кинонууд дээр хамтарч ажиллаж байв.Тэр үед Кауфман өөрийнхөө хоёр дахь бүтээл New York Times сэтгүүл дээр эерэг үнэлгээ авсан “The Battle of Love's ReturnбуюуЭргэж ирэх хайрын тэмцэл” киногоо хийсэн юм. Түүнчлэн тэр “Чихэрлэг жигнэмэг” гэсэн лесбиян триллер хийж байжээ.

Тэрбээр 1973-1979 онд New York хотод насанд хүрэгчдэд зориулсан кинонууд хийж эхэлсэн. Түүнийг  Луйс Су гэж хочилдог. Эхлээд хүмүүс түний анхны кинонуудыг үзээд "Самуэль Вэйль" гэж хочилдог байв.

Тэрбээр Луйс Мэллэгийн “Андрэйтэй хамт байсан оройн зоог” киноны үйлдвэрлэлийн менежерээр ажилласан юм. Кауфманы “Poultrygeist: Night of the Chicken Dead” буюу “Полтригеист: Тахиа үхсэн шөнө” кинонд “Entertainment Weekly” ба “New York Times “ сэтгүүлүүд эерэг үнэлгээ өгч байсан юм.

Энэ бүтээл нь Кауфманд $22,623-ын ашиг өгч байжээ. Тэрбээр “Angry Video Game Nerd” гэсэн инээдмийн кинонд жүжигчнээр ажилласан чадварлаг жүжигчин юм.  «Raindance» кино фестивал дээр Лойд Кауфманд хүндэтгэлийн шагнал гардуулжээ.

Үүгээр ч зогсохгүй түүнд 2003 онд “Фэитэзи” кино фестивал дээр ч шагнал гардуулж байв. Түүнчлэн тэр Оросын “Хөлөг онгоц” хамтлагийн «Wildman»  клипэнд гол дүр бүтээж байжээ. Сонирхуулахад Стэнли Лойд Кауфман нь байгаль орчин, ан амьтдад хайртай цагаан хоолтон юм.

Ашиг орлогоороо тэргүүлдэг, “New York Times” сэтгүүлээс хэд хэдэн удаа эерэг үнэлгээ авч байсан гайхалтай бүтээлүүд дээр ажиллаж байсан чадварлаг найруулагч, жүжигчин Стэнли Лойд Кауфман Монголд ирэх мөч ойртсоор.

Б. Намуун

Алдарт найруулагч продюсер Лойд Кауфман

2019-04-15 17:10 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 1093 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ