Хайлт хийх

“ЭММИ”-ийн шагналт зураглаач Ваня Чернюл Монголд ирнэ

Нэгэнтээ зураглаач Н.Зундуй гуай Зураглаач бол дэлгэцийн бүтээлийн нуугдмал бурхангэж мэргэжлээ тодорхойлж байсан билээ.

Үнэхээр л бүхий л дэлгэцийн уран бүтээлд дүр болж гардаггүй ч ард нь тэрхүү киног төгс бүтээл болгохын төлөө ажиллаж байдаг зураглаач гэдэг хүн байгаагүйсэн бол бид өнөөдөр энэ гайхалтай кино уран бүтээлүүдийг хэрхэн цэнхэр дэлгэцээр хүлээн авч үзэх билээ. Ингээд Холливудын алдарт зураглаач Ваня Чернюлийг танилцуулж байна

Чернюл BBC, CNN, NBC зэрэг олон улсын мэдээллийн сувгуудад зориулан мэдээ бэлтгэхийн тулд дайны талбарт зураглаачаар ажиллаж байв.

Тэрээр 1968 оны зургаадугаар сарын 3-ны өдөр Хорват улсын Загреб хотод мэндэлжээ. Ваня Чернюл  кино зураглаачийн анхны эрдмийн зэргээ 1991 онд Загреб хотын Драмын Урлагийн Академид суралцан авч байсан юм. Түүнийг төгсөж байх үед Хорватын тусгаар тогтнолоо олж авах хувьсгал эхэлж байсан ба тэрээр төгссөн өдрийнхөө маргаашаас эхлэн дайны хор уршгийг дэлхий даяар харуулах зорилгоор камераа барин гарсан гэдэг.

Чернюл BBC, CNN, NBC зэрэг олон улсын мэдээллийн сувгуудад зориулан мэдээ бэлтгэхийн тулд дайны талбарт зураглаачаар ажиллаж байв. Тэрээр хуучны Югослав улсын бодлогыг шүүмжилснийхээ хариуд маш том хэмжээний сүрдүүлэг хүлээн авч байв.

1995 онд тэр кино урлагийн салбарт орохоор шийдэж Нью-Йорк хот руу нүүн очиж тэндээ Урлагийн Их сургуульд элсэн суралцсан юм. Тэрээр “Crazy Rich Asians”, “American Psycho 2”, “The Pit”, “I’ll Take You There”, “City Island” зэрэг 20 гаруй бүрэн хэмжээний кино,  “The Deuce”, “Marco Polo”, “The Magicians”, “Bored to Death” зэрэг телевизийн цувралуудад зураглаач, туслах найруулагч, зургийн даргаар ажиллаж байжээ.

Тэр хамгийн сүүлд ажилласан Марко Поло цувралаараа Америкийн Зураглаачдын холбооны шагналыг хүртсэн бөгөөд телевизийн салбарт ажиллаж байхдаа гайхалтай зураглаачийн ажлаараа хоёр ч удаа PrimeTime Эммигийн шагнал хүртэж байв.

2003 онд түүний авьяаслаг, шаргуу хөдөлмөрч зан үнэлэгдэж Америкийн Зураглаачдын Холбоонд дээгүүр байр суурь эзлэх болов. Мөн тэрбээр Олон Улсын зураглаачдын Нэгдэл, Хорватын Зураглаачдын Нийгэмлэг, Европын Зураглаачдын Холбоо, Европын Киноны Академи болон Телевизийн Урлагийн Академи зэрэг байгууллагуудын идэвхтэн гишүүн юм.

“Галзуу баян Азиуд” киноны гайхалтай өнгө төрхийг гаргаж, зураг авалтыг хийж гүйцэтгэсэн зураглаач Ваня Чернюл, мөн өмнө танилцуулсанчлан уг киноны продюсер Тим Коддингтон нар Монгол Улсад айлчлан ирэх нь ээ. Холливуд Монголд ирэхэд хэдхэн хоног үлдлээ. Хамтдаа хүлээцгээе.

Б. Намуун

2019-04-15 17:35 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 1130 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ