Хайлт хийх

Жулиан Ассанжийг Шведийн талд шилжүүлэн өгөхийг уриалжээ

  2019-04-15
 
Их Британийн парламентын 70 гаруй гишүүд хэрэв Швед улс Жулиан Ассанжийг шилжүүлэн авах хүсэлт гаргавал тийш шилжүүлэн өгөхийг уриалсан байна. Энэ талаарх захидлыг Хөдөлмөрийн намын Стелла Кризи Их Британийн Дотоод хэргийн сайд Сажид Жавидад илгээжээ.

Түүнчлэн Хөдөлмөрийн намын удирдагч Жереми Корбин хэлэхдээ “Их Британийн засгийн газар Ассанжийг АНУ-д шилжүүлэн өгөх хэрэггүй” хэмээсэн юм.

“WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг өнгөрсөн долоо хоногт Лондон дахь Эквадорын ЭСЯ-нд баривчилсан. Учир нь Эквадор улсын эрх баригчид түүнийг удаа дараа олон улсын хууль дүрэм зөрчсөн гэж үзэн үргэлжлүүлэн байлгахаас татгалзсан аж.

Швед улс 2012 онд Жулиан Ассанжид хүчингийн хэргээр эрүү үүсгэсний дараагаар тэр Лондон хот дахь Эквадор улсын ЭСЯ-нд долоон жил орогносон. Швед улс одоогоор түүний үйлдсэн гэх хүчингийн хэргийг дахин шалгах эсэхийг хэлэлцэж байна.

47 настай, програм зохиогч Жулиан Ассанж нь 2006 онд АНУ болон хэд хэдэн улсын Засгийн газрын үйл ажиллагааны талаарх нууц мэдээллүүдийг олон нийтэд дэлгэсэн “WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулсан. Хэрэв түүнийг АНУ-ын талд шилжүүлэн өгвөл 35 жил хорих эсвэл цаазаар авах ял оноох магадлалтай гэж Ассанжийн өмгөөлөгч болгоомжилж байна. Харин АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр түүнд таван жилийн хорих ял оноож магадгүй байгаа аж.

Эх сурвалж: BBC

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-04-15 15:04 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 1130 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ