Хайлт хийх

ЖҮДО: Жүдочид “Парисийн их дуулга”-аас мөнгө, хүрэл медаль хүртлээ

  2019-02-11
 
Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал тэмцээнүүдийн нэг “Парисийн их дуулга” өнгөрсөн амралтын өдрүүдэд Францын нийслэлд боллоо. Манай улсаас энэхүү нэр хүндтэй тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй 8, нийт 21 жүдоч өрсөлдсөн юм.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60кг-ийн жинд МУГТ Дашдаваагийн Амартүвшин “С” хэсгийн тэргүүлэн барилдаж, Алжир, Франц, Израилийн бөхчиүүдийг ялснаар хэсгийнхээ аварга болсон байна. Гэвч зооны аваргын төлөө 2015 оны дэлхийн аварга, 2016 оны Олимпийн наадмын мөнгөн медальт Елдос Сметовт ялагджээ. Д.Амартүвшин 2015 оны ДАШТ-ий алтан медалийн төлөө энэ бөхөд ялагдаж байсан билээ. Улмаар хүрэл медалийн төлөө Нидерландын бөх Торнике Цякадоеаг цэвэр ялж, “Парисийн их дуулга”-аас 2 дахь удаагаа хүрэл медаль хүртсэн юм.

Харин эрэгтэйчүүдийн 73кг-ийн жинд нийт 58 тамирчин хүч үзсэнээс ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар гайхалтай барилдаж, аваргын төлөө үлдсэн байна. Тэрээр дэлхийн чансааг тэргүүлэгч, Олимпийн аварга Гүржийн бөх Лаша Шавдатуашвилиг хэсгийн аваргын төлөө ялсан юм.

Улмаар хагас шигшээ барилдаанд Косовогийн өсч яваа од Акил Гяковаг цэвэр ялж, алтан медалийн төлөө барилдсан. Ингээд аваргын төлөө ДАШТ-ий алт, мөнгөн медальт Соичи Хашимотод ялагдсанаар мөнгөн медаль энгэртээ зүүсэн юм. Энэ жинд сүүлийн 2 Олимпийн наадамд түрүүлсэн Гүржийн Лаша Шавдатуашвили болон Италийн Фабио Басиле нар хүрэл медаль хүртсэн байна.

“Парисийн их дуулга”-д өрсөлдсөн манай бусад тамирчдаас ОУХМ Ганбаатарын Наранцэцэг 48кг-ийн жинд, МУГТ Мөнхбатын Уранцэцэг 52кг-ийн жинд, ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн 57кг-ийн жинд тус бүр хүрэл медалийн төлөө барилдаж, ялагдсанаар шагналт 5-р байранд оржээ. Энэ удаагийн тэмцээнд багийн дүнгээр Япон улс 5 алт, 3 мөнгө, 7 хүрэл, нийт 15 медальтайгаар тэргүүн байранд жагссан бол Франц, БНСУ-ын тамирчид тус бүр 5 медальтай удаалсан юм.

Олон улсын жүдо бөхийн холбооны дараагийн цуврал тэмцээн 2-р сарын 22-24 өдрүүдэд Германы Дюссельдорф хотод болно. Тус тэмцээнд манай улсаас МУХБ Н.Түвшинбаяр, Д.Сумъяа тэргүүтэй 19 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байна.

А.Одбаяр

2019-02-11 15:05 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ