Хайлт хийх

А.Энхбаатар: Зургаан настай хүүгийн гар хөлдөөгүй, хайрагдсан. Хүүгийн бие хэвийн гэж ээж нь мэдээлсэн

  2019-02-11
 
Хурдан морины уралдаанд явсан хүү хоёр гараа хөлдөөсөн тухай мэдээлэл цахим орчинд түгж, олны сэтгэлийг эмзэглүүллээ. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийж байна. 

Хэнтий аймгийн Биндэр суманд хурдан морины сунгаа болсон эсэх талаар тус газраас шат шатны байгууллагуудаараа дамжуулан тодруулахад, "Биндэр суманд морины уралдаан болоогүй" гэсэн албан бичиг илгээсэн хэмээн ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун мэдээлэв. 

Шинийн 1-ний өдөр айл золгохоор очсон байсан хүүхэд саахалт айлынхаа зайд мотоцикл нь бензингүй болоод зогссон ах руугаа хүү гар чийдэн бариад гүйх явцдаа гар нь хайрагджээ. Шинийн нэгний орой сумын төвийн эмнэлэгт хандаж яаралтай тусламж авсан бөгөөд хүсвэл нарийн мэргэжлийн эмчид хандаж болно гэсэн зөвлөгөө өгчээ. 

Хэнтий аймгийн ойролцоох суманд сурдаг, нэгдүгээр ангийн сурагч зургаан настай А гэх хүү одоо гэр бүлийнхэнтэйгээ Сэлэнгэ аймагт шинэлж явна. Сэлэнгэ аймаг руу галт тэргээр явж байхад хүүгийн найзын ээж зургийг зөвшөөрөлгүй авч, цахим орчинд мэдээлсэн хэмээн хүүгийн ээж гомдолтой байна хэмээн тус газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар мэдээлэв. 

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс тавдугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглолоо. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгасан юм. 

Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-02-11 14:42 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ