Хайлт хийх

"Эдийн засгийн коридор ба Монгол Улс" ном хэвлэлтээс гарлаа

  2019-02-10
 
Ахмад дипломатч Л.Хангайн туурвисан, судлаач-профессор Д.Баярхүүгийн хянан тохиолдуулсан шинэхэн бүтээл хэвлэгдэн уншигчдад очиж байна. Хангай, Баярхүү нар хүүхэд насны найзууд, МУИС-д зэрэгцээ нэг үе суралцаж төгсөгчид, хожим Дипломат албанд эрхт улсаа төлөөлсөн Элчин сайдын нэр төртэй албанд хамтран зүтгэгчид байсны хувьд эл бүтээл дээр хамтран ажиллажээ.

Л.Хангай гуай монголчуудын хамгийн амин чухал асуудлын нэгийг энэ бүтээлдээ хөнджээ. Эдүгээ даяаршсан ертөнцөд эх газарт түгжигдсэн, далайд гарцгүй, газар зүйн олон хөршгүй Монголын хувьд хоёр хөрш гүрэнтэй харилцах, харилцах харилцахдаа Монголынхоо эрх ашгийг урьтал болгож, хоёр хөршийнхөө сонирхлыг харгалзан, Монголд түүнийг нь оруулж ирэн гурвалан хөгжихөөс өөр замгүй гэдгийг уг бүтээлд тэрлэхийг хичээжээ. Тэрээр Монголд төдийлөн хөгжиж зүгшрээгүй "Орос судлал"-ын томхон судлаач, бас нийтлэлч хүн. Орос, түүний өмнөх Зөвлөлт Холбоот Улстай өдийн олон жил ахан дүүс, эрх тэгш түнш, найрамдалт улс явахдаа Орос судлалыг монголчууд бид гээж, анзаарахгүй орхиж, эсвэл халирч, бэргэж, хөндвөл ганцхан түүх талаас нь авч үзэж ирснийг залруулах эл бүтээлээ толилуулсан байж болно. 

Тэрээр гурван улсын эдийн засгийн коридор, тэр дундаа Монгол-Оросын хамтын ажиллагаа, тэр харилцааг гурвалсан харилцаа руу шат ахиулах, үүний тулд ямар ямар салбарт хамтрах, хорших, эсвэл хоёр их хөрш Монголоор дайруулан ямар салбарт хамтран ажиллах талаар юм юм бодогдуулсан, төр засагт санаа сэдэл өгөх, шавдуулах асуудлыг хөндсөн байх магадлалтай.

Гурван улсын коридор гэж ярьсаар монголчууд бид 4 дэх жилээ үдэх гэж байна. Бүр тодорхой салбарын хамтын ажиллагааг эрх зүйн талаас нь томъёолсон гурван талын баримт бичгүүдэд гарын үсэг зураад бүтэн хоёр жил хагасыг чилийтэл ардаа хийсэн боловч Монголын талаас шалтгаалан хэрэгжээгүй өдий хүрсэн нь тун харамсалтай. Бэлээхэн жорыг нь БНХАУ гаргаад өглөө. "Нэг бүс-Нэг зам"-ын санаачилга бэлээхэн хамтран ажиллагсдаа хүлээж байна. Хамтдаа хөгжиж, хамтдаа ашиг хүртэх тухай Хятадын саналыг тусган авч, өөрийн талаас хариу бодитой санал санаачилга дэвшүүлэх талаар монголчууд бид тун хойрго ажиллаж байна. 

Энэ бүхэнд шийдлийн хувилбар санал болгохоор эл ном бүтээгджээ. Л.Хангайн дэвшүүлсэн санал санаачилга, гаргалгаа, дүгнэлт, баримт сэлттэй нэгд нэгэнгүй танилцахыг уншигч, хэрэглэгч монголчууддаа уриалмаар байна. 

Гурван улсын хамтын ажиллагаа гэдгийг явцуу утгаар бүү ойлгоосой. Гурван улсын хамтын ажиллагааны механизм байх хэрэгтэй гэдэг нь нэгэнтээ тодорхой. Дэд сайд нарын түвшний уулзалтын механизм жигдрээгүй, гурван улсын Төрийн тэргүүн нар ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үед уулздаг нь хэвшил болж эхэлж байна. Энэ нь мэдээж сайн хэрэг. Гэхдээ улам боловсронгуй болгох хэрэгтэй. Тэгэх тусмаа Монголын тал илүү санаачилгатай байвал зохистой мэт.

Тэдгээрийг цааш нь бодит агуулгатай болгох, эдийн засгийн агуулгаар баяжуулах зарим гарц хувилбарыг эл номд буулгажээ. Үүнд  аль аль орны эрх ашгийг зэрэг хөндсөн байх шаардлагатайг ч бичжээ. Гурван талын эдийн засгийн хамтын ажиллагаа - дамжин өнгөрөх тээвэр, нефть, хий дамжуулах хоолой,  өндөр хүчдэлийн шугам, мөн байгалийн гамшигтай тэмцэх, хил дамжсан түймэр, цөлжилт, үер ус, хүн, малын гоц халдварт өвчин гэх мэт хамтран шийдвэл шийдэхээр өдий төдий асуудал цаашид л байнга тохионо, хэлэлцэх, шийдэх асуудлын цар хүрээ, төрөл зүйл ч нэмэгдэнэ. Энэ бүхнийг угтуулж ажиллах, бодлогоо төлөвлөх, хүмүүсээ бэлтгэх, хөршүүдээ таних тал дээр манайханд зарим нэг дутагдал оршиж ирснийг нуух юун. 

Нийтэлсэн:

М.Жаргал

Gogo.mn сэтгүүлч

2019-02-10 12:38 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ