Хайлт хийх

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Мөнх сайхан төрт Алтан Торц” туулийг хайллаа

  2019-02-07
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор гаргасан зарлигийн дагуу өнөөдөр Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөө гэрт “Мөнх сайхан төрт Алтан Торц” туулийг хайллаа.

Зарлигт жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд баатарлаг туульсыг хайлж байхаар тогтжээ.

Тууль хайлахын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” зарлигийг уншиж сонордуулсан байна.

Монгол Улсын ардын багш С.Дулам энэ үеэр “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” гүнзгий утга агуулгатай зарлиг буулгаж, туульчид болон тууль судлаачдын магнайг тэнийлгэсэн. Монгол баатарлаг туулийн гүн зузаан уламжлалыг хойч үедээ үлдээх, төрийн түвшинд хүндэтгэн дээдлэх тухай онцгой чухал зарлиг буулгасан байна. Өнөөдөр Монголд хэдий ховордож байгаа ч уламжлалаа авч үлдсэн туульчид, туулийн төлөөлөгчид залран ирсэнд баяртай байна.

Монголын баатарлаг туулийн ёс заншлыг яривал дуусахгүй их зүйл бий. “Дэлгэвэл дээврийн чинээ, хумивал хуруувчийн чинээ” болно. Монгол баатарлаг туулийг хайлахын өмнө Алтай, Хангай хоёроо хайлж, магтдаг. Алтай, Хангай хоёрыг хайлахгүйгээр тууль эхэлнэ гэсэн журам байхгүй. Алтайгүй тууль гэж байхгүй, авгайгүй айл гэж байхгүй гэсэн зүйр үг хүртэл гарсан байдаг. Алтай, Хангай хайлна гэдэг нь Алтайн эзэн, Хангайн эзнийг урьж дуудан, гэрээсээ гарч цацал өргөдөг заншилтай юм” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Туульчид Алтай, Хангайн магтаалыг хайлсны дараа “Мөнх сайхан төрт Алтан Торц” туулийг хайлав.
МӨНХ САЙХАН ТӨРТ АЛТАН ТОРЦ” БААТАР ТУУЛИЙН ТОВЧ АГУУЛГА:

Дээд тэнгэрээс нэгэн баатар хүү ирж Хаан Чингилийнд хүү болон мэндлээд гурван нас хүрэхэд ууланд амьдардаг Цагаан ерөөлч өвгөн ирж: Хүминай/хүний чимэг хүрэн халзан морьтой арван орны Алтан Торц баатар бол гэж ерөөв. Найрын дунд Алтан Торц баатар хий хүлгээн эмээллэж өөрийн биеийн ид буураагүй байхад алтан замаа заалгаж холын замд гаръя, толгой минь өрхөөр гарлаа хаан аав, хатан ээж минь найраа таслалгүй байж байгтун гэхэд Хаан Чингэл хүүдээ дагина бэрийг нь зааж өгнө.

Алтан Торц баатар хаян торолж мордоод хүлэг мориныхоо хурдаар явж байтал хүлэг морь зог тусч учрыг нь асуувал, хэлтэй хүн хэлэхээр хэцүү болон хэдэр, хатуу болоод хажир дайсан хүлээж байна. Хүчит цоохор бар, хүрэн улаан бүргэд, хавт хар нохой, хадарч урдаг хамраараа шавддаг хөх заан, царын чинээ гэдэстэй царцаан чинээ гуятай, зээрэн шилбэтай, зэс хоншоортой нүдэндээ үзэгдсэнийг оргүй хийдэг Зэгц гилайн эмгэн тавыг явуулж араас нь хажир хатуу, хэцүү хэрцгий хоёр зуун тавин толгойтой хотгор хар Мангас зуун уулын дундуур тоос татуулаад ирж явааг мэдээлэв. Арван орны Алтан Торц эрийн сайнаар хатуу хэцүү дайснуудыг ээлж дараалан арга ухаан зарж ялна.

Хүлэг сайн морь нь түүнд хамжин таван угтлагат дайсныг дарж устгаад цаашаа явж хоёр зуун тавин толгойтой хүчит хар мангасыг удтал тэмцэлдэн ялж хүлэг эзэн хоёр дайчин тэнгэрээ тахиж мангасын гэдэснээс гарсан олон үндэс ястан сайн эрчүүлд хувааж өгөөд, цаашаа явж Цаст нуруугаар гүйлгэн, цалгиат тэнгисийн хаяагаар явж айшгүй зүрхтэй аваршгүй сэтгэлтэй, ар Ууралт уул нутагтай арван муж албаттай Алтан баатартай тааралдаж тулалдаад Алтан Торц ялж алах гэж байтал мориныхоо зөвлөснөөр больж тэр хоёр ах дүү болов. Хоёр баатар зүсээ ижилсүүлж Алтанбаатарын өргөөнд очиж найр хийгээд Алтан Торц цаашаа явлаа. Сайлуур Мөнгөн гадар далай наана чимэгт Сарт Албан уулаар нутагтай, Саяат хаанаа өргөөнд хүрвэл дагиныг нь мөн залахаар нэгэн сайн эр болох Идэр Хавт баатар сууж тааралдана.

Тэгээд хоёр сайн баатар мөрийцөж Алтан Торц мөрийгөө авч сайхан Сарны Алтан шил өргөөнд саатан ёсоор нь дагинаа залж айраг цагааны сав архад, адууны ахлаач азарга, тэмээний ахлаач хар буур гурвыг нь авч дагина бэрээ зална. Алтан торц баатар түүний дагина хоёрт зориулж нэгэн их хаан найр хуримыг хийнэ. Найрын дунд Алтай Чингэл баатар их ерөөлөө буулгахад, дээд огторгуйн их заяачмад халиагдаж, өрхөөр 18 өнгийн солонго татахад дээд ихэрлэгийн нэгэн цагаан Айдаа /үүтгэгч/ Ташир ногоон уулан дээр дээд огторгуйгаас бууж ирж харагдан галан сэнтий дээр сууж харагдахад хамаг олон хурайлж, идэр залуу Алтан Торц баатар гурван их том андгай тавина.

Дээд их заяач Айдаа тэнд чуулсан хүмүүст дээд огторгуйн ампанга бэлэглэхэд тэр хүмүүс бүгдээр оюунт хэлээр ярилцаж дээд Ихэрлэгийн сор сүрт Хас хайрханыг харж гурван ертөнцийн далд учрыг мэдэхэд Их Айдаа холын одондоо буцна. Алтан Торц энэ Алтан нартад гурван их сайн үйлээ бүтээж Галт дүүлүүр одны нутагт очиж Алтан Ундаргаас хим нэмж ирээд их ерөөл буулган Алтан нартай гурван буман жилийн зун авчирч хад мэт суурьтай мөнх сайхан төрөө байгуулж бур бур хуртай сэр сэр салхитай амар мөнхийн Бөргилдүүгийн хүсэмжит орноо байгуулж мандуулан оюунт ухааралт мандалын ёсонг тогтоож амар сайхан оршино.

Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-02-07 14:15 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ