Хайлт хийх

Х.Баттулга: Гахай жилд Европын орнуудаар албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна

  2019-02-07
 
XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон байнгын төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг Төрийн ордны Өргөө гэрт угтан авч, уулзжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон байнгын төлөөлөгчийн газруудын тэргүүн нарын амар мэндийг эрэн, сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, хэлсэн үгэндээ “…Монголын Цагаан сар бол хаврыг угтах баяр, урин цагийн бэлэгдэл байдаг.

Айлчлалын зорилго нь Европын улсуудаас уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах технологийг Монгол Улсад нэвтрүүлэх

Урин цаг ирж байна. Гадаад харилцаа маань ч гэсэн Та бүхний идэвх оролцоогоор илүү найртай сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Ирж байгаа гахай жилд миний бие хөрш хоёр улсууд болон Европын бусад орнуудаар албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна. 

Айлчлалын зорилго нь Европын улсуудаас уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах технологийг Монгол Улсад нэвтрүүлэх юм. Та бүхнийг дэмжин ажиллана байх аа гэж найдаж байна” хэмээн онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үг хэлж дууссаны дараа Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон байнгын төлөөлөгчийн газруудын тэргүүн нарын хамгийн ахмад нь болох Дипломат корпусын тэргүүн, ноён Элчин Калыбек Кобландин талархал илэрхийллээ.

Ноён Калыбек Кобландин дипломат корпусын нэрийн өмнөөс Цагаан сар, гахай жилийн мэндийг хүргээд, Монголын ард  түмэнд хөгжил, цэцэглэлтийг хүсэж байна хэмээн ерөөсөн байна.

Мөн энэ жил Монгол Улсын төр засаг эдийн засгийн шинэчлэлүүдийг үргэлжлүүлэхийн зэрэгцээ, ард иргэдийн аж байдал дээшилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Энэхүү уулзалтыг уламжлал болгон жил бүрийн Цагаан сарын үеэр зохион байгуулахаар тогтож буйд дипломат корпус, олон улсын байгууллагын төлөөлөгчид талархалтай хандаж буйгаа илэрхийллээ гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-02-07 13:32 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ