Хайлт хийх

Энэтхэг залуу өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр төрүүлсэн хэмээн эцэг эхийгээ шүүхэд өгөхийг хүсэж байна

  2019-02-07
 
27 настай энэтхэг залуу Рафаэл Самуэл түүнээс зөвшөөрөл асуулгүйгээр төрүүлсэн хэмээн эцэг эхээ шүүхэд өгөхийг хүсэж байгаа талаараа нийгмийн сүлжээнд нийтэлсэн нь олон хүнийг гайхшралд хүргээд байна.

Тэрбээр өөрийгөө төрөлтийг эсэргүүцэгч хэмээн нэрлэсэн бөгөөд түүний хувьд үр удмаа үлдээнэ гэдэг ёс суртахуунгүй хэрэг хэмээн итгэдэг аж. Мөн тэрбээр хүүхэдтэй болно гэдэг хүүхэд хулгайлах гэмт хэрэг, боолчлолтой ялгаагүй хэмээн харьцуулжээ.

Тэд өөрсдийн эцэг эхдээ ямар нэг өргүй гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна

Рафаэл Самуэл өөрийн фэйсбүүк хуудаснаа “Үр удмаа үлдээнэ гэдэг бүх зовлонгийн үндэс. Хүүхэдтэй болохоо зогсоо” гэсэн байна.

Тэрбээр фэйсбүүк болон юүтүб хуудаснаа эцэг эхээ шүүхэд өгөхийг хүсэж буй болон яагаад төрөлтийн эсрэг үзэлтэй байгаа талаараа тайлбар бичлэгүүдийг оруулсан бөгөөд ингэхдээ хуурамч сахал болон нарны шил зүүсэн байх аж. “Энэтхэгчүүд төдийгүй дэлхий нийт өөрсдийн хүсэл зоригоор хүн болж төрөөгүй гэдгийг ойлгоосой гэж би хүсэж байна. Тэд өөрсдийн эцэг эхдээ ямар нэг өргүй гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна” хэмээн тэрбээр тайлбар бичлэгтээ дурджээ.

Мөн тэрбээр “Би эцэг эхдээ хайртай, бид үнэхээр сайхан харилцаатай. Гэхдээ тэд өөрсдийн баяр баясгалан, хүсэл тачаал, сэтгэл хангалуун байдлын төлөө намайг төрүүлсэн. Миний амьдрал гайхалтай өнгөрсөн. Гэхдээ тэднийг надаас оршин тогтнох эсэхийг маань асуугаагүй байхад би яагаад заавал сургуульд сурч, албан тушаал ахихын төлөө зүтгэх ёстойгоо ойлгохгүй байна” гэжээ.

Тэд өөрсдийн баяр баясгалан, хүсэл тачаал, сэтгэл хангалуун байдлын төлөө намайг төрүүлсэн

Зөвхөн Рафаэл төдийгүй хүүхэдтэй болох нийгмийн дарамт шахалтыг эсэргүүцсэн төрөлтийн эсрэг хөдөлгөөн Энэтхэгт хүчээ аваад байна. Тухайлбал, төрөлтийн эсрэг үзэлтэн Пратима Найк “Хүүхэд төрүүлсээр байх юм бол байгаль орчин болон нийгмийн доройтлыг улам хурдасгах болно. Оршин тогтнох гэдэг өвчин зовлон, хүүхэд төрүүлэхгүй байх нь шаардлагагүй өвчин зовлонгоос хүүхдийг аварч байгаа хэрэг гэж бодохгүй байна уу. Бид нөхөн үржихээс татгалзсан хүмүүс” хэмээсэн байна.

Ямартай ч 27 настай залуугийн ярьж буй зүйлс нийгмийг түүний эсрэг чиглүүлээгүй бөгөөд сурч боловсрох, амьдрах орчин дутмаг, нийгмийн ялгаа ихтэй ийм ертөнцөд хүүхэд төрүүлэх нь шударга бус тэднийг зовлонд унагасан явдал хэмээн үзэж буй хүмүүс ч байгаа аж.

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-02-07 12:17 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ