Хайлт хийх

Удамт бөхийн нэгэн улсын харцага Ш.Мөнгөнбаатар

  2019-02-04
 
ЭХЛЭЛ БУЮУ НУТАГ АМЬ

Хүн төрөлх усандаа амь нэгтэй байдаг гэдэг. Аргагүй ч юм даа. Хүн болоход унасан газрын хөрс өлгийдөн авч хүйг нь дарсан хөх чулуу тэндээ үлддэг юмсан билээ. Тийм болохоор Шарын Мөнгөнбаатар гэдэг сайхан бөхтэй аажуухан яриа дэлгэж түүний амьдралын гал шиг халуун, утга төгөлдөр замналаас үгийн сувд шүүрэх мэт олзуурхсан минь.

Ганцхан Ш.Мөнгөнбаатарыг биш уул усны шүтлэгтэй хүн бүхнийг соронз шиг татаж байдаг Алтан-Овоо, Шилийн богд гэхээр хүн бүхэн андахгүй дээ. Сүхбаатарынхны уул усны хувьд брэнд нь. Тийм болохоор энэ нутгийн том хүн-нэрт яруу найрагч Г.Мэнд-ооёо “Алтан-Овоо” бол энэ дэлхийн багасгасан биет юм. Нэгэн уул овооны түүх улс үндэстний хийгээд дэлхийн үйл явдалтай цөхөлгүй холбогддог гэж бичсэн бий.

Дарьганга нутаг эртний түүхийн өлгий л дөө. Бараа бараагаа харсан хөндлөн хөх нуруу, нэгэн цагт дэлхийгээс ургасан байх гэмээр. Бас хүн чулуу хэмээх түүхийн ховор олдворууд энэ л нутагт элбэг тааралддаг. Энэ тухайд түр азнаж тэмдэглэлийн баатрынхаа хүй цөглөсөн нутгийг ажюу гэвэл. Шарын Мөнгөнбаатар өнөөгийн Онгон сумын төвд эхээс мэндэлж. Аав нь Мижиддодгорын Шар гэж унаа морио сайхан эдэлдгээрээ нутгийнхандаа гайхагддаг хүн бий.

Түүнд “Донойн” гэсэн овог олонд танигдсан нь. Одоо ная гарсан сайхан өвгөн. Адууны тоосонд өссөн моринд хорхойтой нэгэн. Хорхойтойгоор барахгүй аймгийн алдарт уяач цолтой хүн л дээ. Одоо хүү нарынхаа морины уяа сойлгыг шинжсэн шигээ яваа гэх. Тэгвэл ижий нь З.Дэнсмаа гэж орсон гарсныг цайлж ундаалсан бас нэг сайхан буурай бий. Ш.Мөнгөнбаатар энэ хоёр сайхан буурлын эрдэнэ болсон найман хүүхдийн хамгийн бага нь. Дөрвөн ах, хоёр эгчтэй.

Гэхдээ би айлын бага гээд дандаа хөөрхийлүүлж ах, эгч нараасаа содон өссөнгүй л дээ. Хөдөөний хүүхдийн л адил хурга ишигтэй хөөцөлдөж, унага дааганы хүзүүнд зүүгдэж л бага насаа үдсэн. Бие томтой учир ердөө хоёр жил л наадмын морь унасан гэнэ.

Харин эдэлдэг унадаг нь арай л аашгай, адармаатай нь байсандаа гэж өөрөө хэлнэ лээ. Аав нь нэгдлийн адуучнаар олон жил болж. Тэгснээр хүүд нар нь морь малд ойрхон өссөн юм билээ. Шар гуайн уяж хурдлуулсан морь олон.

Бие томтой учир ердөө хоёр жил л наадмын морь унасан гэнэ.

Тэр дотроос хар, хүрэн зүсмийн хоёр хурдан азаргатай. Хүрэн азарга нь сумандаа дөрөв, аймагтаа нэг түрүүлсэн сайхан буян байж. Сүүлд Алтан-Овооны наадамд аман хүзүүдсэн сумандаа ч нэг биш удаа айрагдсан гэнэ лээ. Хар азарга нь сумандаа зургаа түрүүлж, нэг удаа аман хүзүүдсэн. Ийм хурдан буяны эзэн аж. Тийм болохоор том ах Ш.Чулуунбаатар нь аавынхаа залгамж болж яваа аймгийн алдарт уяач юм.

Ер нь эдний адуу “Дүүдэнгийн хар”-ын угшилтай юм гэдэг. Дарьганга нутгийн хурдны манлайн нэг нь энэ угшил гэж болно. Хэдхэн жилийн өмнө Ш.Чулуунбаатар нутгийн анд Рэнцэнгийн Будад нэг хул даага өгч. Тэр нь Ардын хувьсгалын 82 жилийн ойн баяр наадамд уралдахдаа хол түрүүлжээ. Бас Ш.Мөнгөнбаатарын дээрээс хоёр дахь ах Ш.Мөнхбаясгалан өөрөө уяач.

Түүний адуунаас барьсан нэг хурдан адуу бол “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийн хурдан шарга. Ингэхлээр хурдны удамтай айл гэдэг нь аргагүй үнэн байгаа биз. Угаас Шар гуайн удамд улсын нэртэй уяач хүн байсан л гэнэлээ.

Тэгвэл морь, бөх хоёр бас савных гэдэг. Энэ нь Ш.Мөнгөнбаатар нь улсын цолтой төдийгүй түүний ах Ш.Мөнхбаясгалан, Ш.Сүхбаатар нар нь сумын заан цолтой бөхчүүд юм. Аав ч гэсэн цэрэгт байхдаа барилдаж түрүүлж байсан юм гэнэлээ гэж Ш.Мөнганбаатар ярьсан л даа. Тэгэхээр ах нар, биднүүс удамтай хүмүүс байгаа биз гэсэн үг байж таарч байгаа юм.

НУТГИЙН УУЛС НААДАМД ХАМТ ИРДЭГ

Нэг ийм сайхан, билэгшээлтэй үг байдаг юм. Хэн нэгэн бөхийг хошууны наадамд ногт ганзаглаж мордоход хашир өвгөн,

-За хүү минь ус нутгаа бодож барилдаарай. Нутгийн чинь уулс наадамд хамт очдог юм шүү гэж захьсан гэдэг. Иймэрхүү үг Ш.Мөнгөнбаатарын ажил амьдралын, ололт амжилтынх нь луужин болж ч явдаг юм билүү хэн мэдлээ. Тэр нутаг руугаа явамтгай л хүн. Сайрын овоог арлаж төрсөн. Тэгээд тэндээс эхтэй Хавиргын булаг, Зүүн салаа гэх нутагт бага насаа өнгөрүүлсэн юм билээ.

Хурдны бас хүчтний удамтайн учир Ш.Мөнгөнбаатар тун сайхан барилдаж улсынхаа нэрийг гаргаж явна. 

Одоо ч Шар гуайн ам бүлийнхэн ахан дүүсээр энэ нутгийн хөөрөгний толгой шиг бөндгөр “Цагаан-Овоо”-г жил болгон тахьдаг, өглөө болгон цай, идээнийхээ дээжийг тэр л зүг өргөж байдаг аж. Мянган адуу, унагатайгаа бэлчиж яваа юм шиг тэндхийн сундлаа уул, толгод, таана хүмүүл, шар мод бут бударганатайгаа алаглан ургасан тэр нутаг Мөнгөнбаатарыг үе үе дууддаг ч байж магадгүй.

Тэгэхээр түүний сэтгэлд хавар намартаа зэрэглээн дундаа бүүвэйлэгдэн байх уул, ус, тууль хайлах мэт хөшөө дурсгал тэр бүхэн тэнд төрсөн хүмүүнийг хүчирхэг, сайхан сэтгэлтэй, үнэнч, хэзээ ч үл хальшрахгүй болгосон юм уу гэх далдын нэгэн дүр зураг харагдаж байж мэднэ.

Яалт ч үгүй тэр л сайхан нутгаас улбаатай зам харгуй Ш.Мөнгөнбаатарыг хөтөлж явсаар бөхийн амьдралтай золгуулсан ч юм билүү. Яг одоо хавар болох нь ээ. Харцагын нутагт харганын толгой буурцаглаж өвөлдөө хөлдөөгүй ус булаг нь удахгүй ирэх аяны шувуудыг дуудах нэг эгшиглэн, сонсмоор аятай “шивнээ”-гээ эхэлж буй. Энэ бяцхан зураглал Ш.Мөнгөнбаатарын үгийн ид шидээр амиланхан байнам.

Түүнтэй ярьж суухуйд даруухан залуу юм даа. Бөхийн амьдралын ололт, амжилт нь аяндаа түүний сэтгэлийг дагаж ирсэн байх гэж санагдам. Нарны хорвоод учир шалтгаангүй юм гэж нэгээхэн ч үгүй гэдэг. Тэр дотор хүний амьдрал гүн гүнзгий шүтэлцээнд эргэлдэж байдаг зохистой билээ. Хурдны бас хүчтний удамтайн учир Ш.Мөнгөнбаатар тун сайхан барилдаж улсынхаа нэрийг гаргаж явна.

Амьдрал нь ч түвшин сайхан аж. Эхнэр нь Дүүрэнбилэгийн Энх-Оюун гэж харцагын арыг дааж яваа сайхан бүсгүй. Бас хоёр хөөрхөн хүүгийн ээж. Өөрөө ардын армийн ахлах дэслэгч. Яг албан тушаалыг нь хэлэх юм бол салааны дарга. Олон аавын хүүг цэргийн эрдэмд сургаж эр хүний хат суулгах алба л даа тэр нь. Энэ үүргээ биелүүлэхийн зэрэгцээ барилдаан бүхэнд л зодоглож, зодоглох бүртээ шахам давж явна гэдэг цог золбооных нь үр дүн ажээ.

УЛСЫН НАЧНЫГ ШОРООДУУЛСАН ЖААЛ ХҮҮ МӨНГӨНБААТАР

Ш.Мөнгөнбаатарын бөх болох зам. Зүүн салаа, Хавиргын булагт бага насаа өнгөрүүлж байхдаа ах нартайгаа дээл хувцсаа урагдтал барилдаж байснаас эхэлсэн гэхэд болно. Ах нартайгаа гуйж байгаад л үзнэ. Голдуу унана. Хааяа нэг аз таарч сөхрүүлбэл бөөн баяр тийм л байж. Ингээд л бага сургуулийн хоёрдугаар ангид байхаасаа л барилдаж. Төд удалгүй өсвөрийн барилдаанд аймгийн аварга бөх болсон гэх.

1998 онд улсын аваргын хүүхдийн барилдаанд Сүхбаатар аймгаа төлөөлөн оролцож. Энэ үеэр “Монгол бөхийн өргөө” шинээр нээгдэж тэр үйл явдалд зориулсан том барилдаан болоход сургаар очоод яагаад ч юм барилдахаар бичүүлчихэж. Нэгийн даваанд улсын начин Алтансүх гэгчтэй оноолт таарч. Энэ тухай өөрийнх нь хэлснээр яаж ч барилдсанаа, яагаад давчихснаа ч одоо санадаггүйгээр улсын начин хүнийг давчихсан гэх. Үзэгчид шуугилдаад байгаагийн учрыг ч олсонгүй.

Ах нартайгаа гуйж байгаад л үзнэ. Голдуу унана. 

Хоёрын даваанд дархан аварга Х.Баянмөнхтэй таарч. Түүнтэй өрөөд зогсох үед л их том уул өөд хараад байх шиг л санагдсан гэх. Бас л яасан хийснээ мэдэхгүй Баянаа аварга туг руу дэвээд явчихсан гэсэн сонин дурсамжтай юм. Тиймээ сонин байлгүй яахав.

Бөх хүнд энэн шиг анх аймаг, улсын цолтнууд чуулсан тийм том барилдаанд улсын цолтой бөхийг давчихаад зөвхөн сураг төдий мэдэх манлай их аваргын зодгонд хүрч үзнэ гэдэг сайхан байлгүй яахав. Ёстой л алтан дурсамж гэдэг энэ дээ.

Түүнээс хойш гурван жилийн дараа Улаанбаатарт ирж “Аварга” дээд сургуульд элсэж улсын начин Б.Адьяахүүгийн гарын шавь болсон нь хожмоо нэртэй бөхийн нэгэн болох эхлэл нь байж. 2003 онд Сүхбаатар аймгийнхаа наадамд очоод шуудхан түрүүлж аймгийн арслан болоодхож. Дараа жилээс нь улсын наадамд зодоглосон ч улсын начингуудад унаад өгч. Ц.Цогтжаргал, Г.Эрхэмбаяр гээд л ааг омог нь багтаж ядсан залуус байлаа тэд нь.

Тэгвэл сүүлийн хэдэн жил дөрвийн давааны нугалааг гэтэлж амжихгүй л байв. Улсын заан Ч.Батзориг улсын харцага Г.Элбэг, улсын заан Ц.Магалжав нарыг дийлэх янзгүй унаж. Ийм л байлаа. Гэхдээ анх аймгийн арслан болсноосоо долоон жилийн дараа аймагтаа очиж наадамлахдаа дахин түрүүлж аймгийн хурц арслан болсон. Мөн үүний дараагийн жил нь 1911 онд сар шинийн барилдаанд улсын цолтнуудыг орхисоор түрүүлсэн явдал нь их урам өгсөн юм билээ Ш.Мөнгөнбаатарт.

Сар шинийн барилдаанд сайн барилдсан бөх наадмаар сайн барилддаг гэсэн билэгшээлтэй үг бий. Энэ үгэнд итгэж барилдсаар л. Ямар ч байсан улсын цол хүртэнэ дээ гэж битүүхэн бодоод л байж. Санаж явбал бүтнэ гэсэн үгийг ч үнэнд ойрхон гэж ойлгож байж. Гэтэл нэг л болж өгдөггүй байлаа. Бөхийн хүрээний олон арван дэмжигчид ч энэ Мөнгөнбаатарт аймгийн цол нь багадаад байх юм. Даанч азгүй юм даа гэцгээх үе байлаа. Тэгэхээс аргагүй  л юм. Сүүлийн гурван жилийнх нь барилдааныг шүүн үзье л дээ.

2015 оны наадмаар Дорнодын бөх Д.Анартай тунаж барилдаад бараагүй бол 2016 онд  тэр жилийн наадмын түрүү бөх Э.Оюунболдтой таарч унаж. Тэгвэл 2017 онд дөрвийн даваанд Дорноговийн харьяат, улсын харцага А.Цацабширт бас унасан. Тиймээс олны ам тийм байсан л даа.

-Өөрөө аймгийн арслан цолтойгоор чамгүй олон жил барилдлаа. Хэнтэй ч энэ тэнцүүхэн үздэг бөх хэрнээ улсын цол авч чадахгүй юм. Улсын цолгүй чигээрээ үлдчих вий гэсэн бодол төрж байв уу гэсэн асуултад Ш.Мөнгөнбаатар хариулахдаа,

-Надад тийм айдас төрж байгаагүй ээ. Ямар нэг гэмтэл бэртэл авчихалгүй бэлтгэлээ сайн хийгээд явахад улсын цол хэзээ нэг цагт хүртэх боломж бий л гэж боддог байлаа. Олон жил барилдаад ирэхээр хүн нэг их юм бодож санаад байхгүй болчихдог юм билээ” гэж даруухан хариулсан байна.

Тэр тун зөв бодож байжээ гэдэг нь өнгөрсөн жилийн баяр наадмаар харагдсан юм шүү дээ.

АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН Ш.МӨНГӨНБААТАР УЛСЫН ЦОЛТОЙ БОЛЛОО

2018 он, Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар улсын баяр наадамд хоёр давлаа гэх зуур наадамчид баяр хүргэн шаагиж байна. Энэ нь улам сайн барилдаарай л гэсэн ерөөлийн хадаг байлаа. Гурвын даваанд түүнийг улсын заан Т.Санчир амлажээ. Чи маань улсын цол авах цаг чинь болсон шүү гэж анхааруулдаг найз нь юм л даа.

Тиймээс даваагийн нь ахиулж өглөө гэж наадамчид төсөөлөв. Гэтэл дөрвийн давааны нугалаагаар улсын харцага О.Хангай, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатартай таарлаа гэсэн үг сонсогдохуйд олон хүн өө, өө хэмээн халаглан, уулга алдах шиг болсон. Тэгэхээс яахав О.Хангайг бөх сонирхогчид чамгүй олон барилдааны өнгөнөөс нь харж энэ жилийн наадмын түрүүлэх бөхийн нэг гэж баттай бодчихсон байсан юм чинь.

-За муу Мөнгөнбаатар минь бас л энэ жилийн наадмаас цолгүй буцах нь яасан азгүй нөхөр вэ. Хангайг ч яагаад ч барахгүй дээ гэсэн үг чих дэлсэж байлаа. Хоёр бөх өрөх үед ийм үгийг наадамчид ярьж эхлэв. Тэд удтал хүч үзэв дээ. Барьц сонгох цаг нь болж.

Гэтэл бас азгүй О.Хангайн талаар шоо бууж. Тэр барьцаа авлаа юу юугүй шахаж гаргаад ирэх тэр агшинд Мөнгөнбаатар мордоод аатай, бяртай харцагыг дороо хийчихлээ.

Баяр хүргэсэн наадамчдын түрлэг цэнгэлдэхийг өргөөд явчих мэт л болсон доо. 

Гайхалтай хараатай барилдав. Баяр хүргэсэн наадамчдын түрлэг цэнгэлдэхийг өргөөд явчих мэт л болсон доо. Ингэж дөрөв давлаа. Өмнө нь начны даваа тулаад ирлээ. Хэн амладаг бол гэх зуур улсын заан М.Өсөхбаяр сая дөрвийн даваанд улсын харцага О.Хангайг давсан аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатарыг амлалаа л юм болов. Энэ тухай сонсох агшинд түрүүнийх шиг эргэлзсэн үг хэн ч хэлсэнгүй.

Харин Ш.Мөнгөнбаатар энэ жил сайн байх шигээ. Зааны аяыг олчих байлгүй гэсэн бодол хэнд ч төрж байлаа. Сэтгүүлчид бид ч дуран авайгаа тэр хоёрын барилдаанаас салгах дургүй л байсан юм.

Тун ч удсангүй заан өвдөг шорооджээ. Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар улсын заан М.Өсөхбаяраар тав давж Монгол Улсын начны болзол хангалаа хэмээн тайлбарлагчийн үг хамгийн тод сонсогдлоо.

Давж байгаагийн нь авч чадаагүй юм чинь баярлаад гүйх зургийг нь авъя гэж бид ярилцсан ч тэрбээр давах л даваагаа давсан юм шиг даруухнаар намбалаг дэвсээр тугаа тойроод явчихав. Зарим бөх цолны болзол хангачихаараа хар гүйхээрээ гүйж урт, өндрийн харайлтад оролцсон юм шиг л үсэрч харагддаг бол Ш.Мөнгөнбаатар тэгсэнгүй. Угын даруухан хүн гэдгээ харуулсан юм.

Түүнийг өндөр даваанд босч барилдах олон наадам хүлээж байгаа.

Цаана нь бас харцага цолны барилдаан хүлээж байгаа. Хэн амлав гэсэн чинь улсын харцага А.Цацабшир гэж байна. Өмнөх жил нь түүнтэй дөрвийн даваанд таарч унасан. Энэ жил хариугаа авна даа гэж Ш.Мөнгөнбаатар бодож. Начны болзол хангачихсан урам зоригоороо бодлоо гүйцээв.

Тэгснээр аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар улсын харцага Н.Цацабширээр зургаа давж Монгол Улсын харцага цолны болзол хангаад есөн хөлт цагаан тугаа тойрлоо хэмээх үг наадамчдыг дахиад баярлуулав.

Ингэж удамт бөх Ш.Мөнгөнбаатар олон жил, сарын мөрөөдөл, тэсвэр тэвчээр, тасралтгүй оролдлого, барилдааны ур чадвараа гайхуулан улсын том цолтон болсон юм. Сүхбаатар аймаг, улсын харцага Д.Одсүрэн, Ч.Өвгөнхүү, улсын начин Л.Дашдаваа, Ж.Чулуун, улсын заан Ц.Магалжав гээд алдар цуутай олон бөхтэй. Тэдний хойчийг залгамжлэгчийн нэг нь энэ тэмдэглэлийн маань гол баатар Ш.Мөнгөнбаатар мөнөөс мөн.

Өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээнд хүний нэгэн насны амьдрал урсаж өнгөрдөг гэдэг. Тэгвэл Ш.Мөнгөнбаатар харцагын амьдралын дийлэнх хэсэг нь ирээдүйд багтана. Гэхдээ аз жаргал, баяр бахдлаар дүүрэн байхын утга учир түүнд бий. Тэр хэн нэгэнд гэнэдэж уначихгүй л бол том цолтнуудтай үзнэ дээ. Үзнэ.

Баруун гар нь учраа бөхийнхөө сэнжигэнд хүрээд зүүн гар нь элэг бүснээс атгасан бол Мөнгөнбаатар заавал нэг мэх хийнэ. Голдуу давхар аччихна. Гар тонгороо, хөмрөө гээд л угсрана даа. Мэхээ даалгана. Хүний мэхэнд үлддэгээрээ бас гарамгай.

-Бөх хүн бол ноён нуруутай бусдыг хүндэтгэх талаар хэнээс илүү байх учиртай. Ер нь дээхнээс Монгол үндэсний соёлын өвийг хадгалж хамгаалж ирсэн хүмүүс бол бөхчүүд. Энэ чанараа алдахгүй байх учиртай. Гэхдээ хэтэрхий зөөлөн хүн бол амжилтэд хүрэхэд хэцүү мэт санагддаг даа гэж нэмж хэлсэн.

Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, Жавхлант дэвжээ, Зэвсэгт хүчний 013 дугаар анги “Энгүй тал” компанийн бөх гэж тэр цоллуулдаг. Саяхнаас “Монгол шуудан” компанийн бөх гэх цол дуудлага нэмэгдсэн байна лээ. Түүнийг өндөр даваанд босч барилдах олон наадам хүлээж байгаа. Аав, ах нараас нь эхлээд бөхөд хайртай олон түмэн дээлийнх нь захыг мушгиж суугаа. Улам сайхан барилдаарай Ш.Мөнгөнбаатар аа.

2019-02-04 12:45 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Гэр бүлийн хамт

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ