Хайлт хийх

Аян замын тэмдэглэл: Цэнхэр оройт Самарканд

  2019-02-08
 
- Уншигчаас илгээсэн аян замын тэмдэглэлийг толилуулж байна -

Өмнөх нийтлэлүүдийг дараах гарчган дээр дарж уншина уу:

 "Чингис хааны бунхныг олсон эсэх талаар Узбекистанд ихээхэн сонирхож асууна" 

"Мянга нэгэн шөнийн үлгэр"

МЭӨ 700 онд үүссэн эртний Ромтой наш чацуу энэ хот Афросиаб, Мараканд нэрээр түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Эртний Согдын нийслэл байсан хот Македонийн Александр жанжинд МЭӨ 329 онд эзлэгдэж байж. Гэрэгүүдээс гадна, перс, хар хятан, арабууд гээд их л олон хүний эзлэн түрэмгийллийг давжээ. Тэдэн дундаас хамгийн аймшигтай нь 1220 онд очсон манай өвөг дээдэс гэнэ дээ.

Доголон Төмөр (Европ зүгт Тамерлан гэх нэр нь татуу Төмөр гэсэн хоч утгатай)-ийн үед хөгжил цэцэглэлтийнхээ дээдэд хүрчээ. Дайны олзоо хот орноо сайхан болгоход зарцуулж, тухайн үеийн уран дархцуул, эрдэмтэд, яруу найрагчид цугларч, Гүр Эмир бунхант цогцолбор, исламын уран барилга, архитектурын бүх урлалыг шингээсэн Шахи Зинда цогцолбор, тухайн үеийнхээ хамгийн том байгууламж болох Биби Ханумын цогцолбор бунхныг барьж байгуулжээ. Төмөрийн хүү Улугбекийн үед Самарканд шинжлэх ухаан соёлын төв болон хөгжин цэцэглэж, дэлхийд алдартай одон оронч Улугбек Одон орон судлалын төв барьж босгосон түүхтэй.  Хэдий XVI зууны дунд гэхэд нийслэл хотын байр сууриа алдсан ч XVII зуунд Регистаны талбайд Шердор, Тилля-Кори сүм дугана сүндэрлэн босчээ.

Ази Европыг холбосон Торгоны замын алдарт хот Самаркандад эрт дээрээсээ олон үндэстэн холилджээ. Персийн Тази мужаас гаралтай тажикууд (ийм болохоор тажик гэж нэрлэсэн гэнэ), Чингисийн байлдан дагуулалтын дараа нүүдэлчин түргүүд, жүүд, энэтхэг, афган, орос, татаар гэдгээ олон хэлийнхэн суудаг аж. Сонирхолтой гэвэл исламын шашинд орох үеэс жүүд, энэтхэгүүд бүх банк санхүүгийн ажлыг барьж, хангалуун баян амьдарч байсан гэнэ. Учир нь дундад зууны загалмайтны шашинтны нэгэн адилаар Аллах бурхны шавь мөнгө хүүлэх нь нүгэл юм.

ЭЛСТЭЙ

Регистаны талбай нь манай Чингисийн хөшөө шиг Узбекистаны бэлгэ тэмдэг болдог. Перс хэлнээс Элстэй (реги-элс, стон-газар, суурин) гэж орчуулж болох энэ газар МЭ I зууны үед наймаачид, гар урлалынхан цуглардаг байжээ. Манай Элсэн тасархайг, Халимагийн нийслэл Элистаг мөн регистан гэж нэрлэж болох юм байна. Учир нь энэ нэр оноосон нэр биш, олон хүн цуглардаг, тэгээд элстэй хамаатай газрыг ингэж нэрлэдэг гэнэ. Зарафшан (персээр “алтаар урсагч” гэсэн утгатай) гол эргээ хальж, хамаг газрыг элсэнд хучсанаас энэ нэр үүссэн байж магадгүй гэж хөтөч маань тайлбарлаж өгөв.  

“Элсэн талбай”-н баруун талд байх Улугбекийн медресе (шашны сургууль)-г 1471-1420 оны хооронд барьжээ. Чимэглэл гоётой, барилга архитектурын хувьд төгс хэмтэй. Эсрэг талд нь байх Самаркандын бэлгэ тэмдэг нуруундаа нар ачсан бар цагаан зээр хөөж яваа дүрстэй Шердор (барын байшин гэсэн утгатай үг) медресе байна. Хэдий Улугбекийн сүмийг яг толин тусгалаар давтсан мэт боловч бөмбөгөр оройгоо даалгүй, нурж унасан гэх. Үүдээр нь ороод дээш харвал хас тэмдэг таазанд нь байгаа. Тилля Кари (алтаар чимсэн гэх утгатай үг) сүм нь зөвхөн шашны сургууль төдийгүй хүмүүс залбирдаг, баасан гарагийн мөргөлийн сүм ажээ. Исламын шашны сүмийн архитектурыг тайлбарлахад их төвөгтэй. Учир орж үзсэн хүн л ойлгох боломжтой. Ийм болохоор дизайн архитектураа түр орхиод социализмын үед энэ талбайг хэрхэн ашиглаж байсан түүхээс сонирхуулъя.

Шашин хэмээх хар тамхитай тэмцэх үзүүлэх сурталчилгаа чухам энэ талбайд болдог байсан гэнэ. Жишээ нь Мартын 8-ны өдөр эрх чөлөөндөө хүрсэн узбек бүсгүйчүүд гивлүү-паранжагаа авчирч шатаадаг байжээ. Хөтөч залуугийн эмэг эх нь тэгж шатааж явсан төдийгүй гэртээ харихдаа запас паранжагаа өмсөөд харьдаг, тэгэхгүй бол махаллэгийн (амьдран суудаг хөрш айл, хотхон) аксакалууд, эрчүүд нь чулуугаар шиддэг байсан юм байхаа. Тэгж “тэмцэж” явсны ач тус ч юм уу, 60-аад онд Москва явж анагаахын сургуульд сурч эмч болоод өнөр өтгөн гэр бүлдээ үлгэр домог болж, тэдний гэрийнхэн бүгд их сургууль төгссөн боловсролтой хүмүүс юм байна. Энэ залуу Турк, Ирландад боловсрол эзэмшсэн, англи, орос, перс, турк хэлээр ус цас. “Танай Монголд ингэж байсан уу” гэхээр нь дайны үед Москвад сурч байгаад Ташкентэд хөвөн хурааж явсан авга эгчийнхээ тухай,  нөгөө “Бодоо” хувьсгалт залуучуудын эгнээнд элсүүлж хүүхний үс, харчуудын нударга тайрдаг киноны тухай ярьж өгч баахан хөгжилдсөн. Манай хөгшин ээжтэй та заавал танилц гээд гэрт нь хоол буудсан гэж байгаа. Муу хүн идсэнээ гэж. Гэхдээ Узбекистанд хоол үнэхээр сайтай. Бүр хоолны тусгай аялал хиймээр юм билээ.   

Регистан талбайгаас цахилгаан автобусанд суугаад Доголон Төмөрийн хайрт хатан Биби Ханумын байгууламжид очно. Зүгээр алхаад очсон ч болно. Энэ хэсэг байгууламж манай түүхтэй их холбоотой. Цагаадайн улсын сүүлчийн хаан Казан хааны охин Сарай Мүльк ханым бол Доголон Төмөрийн анд бөгөөд атаат дайсан (Чингис Жамухын түүх энд давтагдана) Мавераннахрын эмир Хусейний эхнэр, ялагдсаных нь дараа Төмөр хааны эхнэр болж, Биби Ханум (Ууган гүнж) нэрээр түүхэнд үлджээ. Доголон Төмөр түүнийг их хатнаар өргөмжилж, өөрөө Гүр хаан цол хүртсэн. Учир нь Чингисийн удамтай ураг барилдсан хаад, ноёдод хүргэн цол олгодог байжээ.

Биби Ханум байгууламжийн хувьд  Төмөр хааны Энэтхэг рүү (Моголстан) руу хийсэн аян дайнаас эргэж ирэхэд нь бэлэг болгон барьсан гэх домогтой. Узбекистан ер нь нүүдэлчин мань мэттэйгээ адилхан домог яриа ихтэй нутаг байна билээ. Биби Ханумын бунхан нь  Доголон Төмөрийн байгуулсан медресе байгууламж сүмээс өндөр, эсрэг талд нь байдаг. Учир нь Чингис хааны үр удам Төмөр хааны үр удмаас илүү дээд язгууртай гэж тооцдог, бардам эмэгтэй байжээ. Яах аргагүй л манай талын хүн байсан байгаа биз? Доголон Төмөрийг үхсэний дараа түүнийг хордуулж алсан ба хүүхэдгүй, харин Төмөрийн бусад хатан, татвараас гарсан хүүхэд, ач нарыг өсгөж хүмүүжүүлсэн их л ухаантай хүүхэн байжээ.

Биби Ханум байгууламжийн хажууд алдарт дорнын зах Сиабын базаар байна. Өглөө эртээс эхлээд наймаа арилжаа өрнөнө. Самар, будаа янз бүрээрээ, жимс ногоо элбэг, загас, мах, бяслаг тараг, гамбир амттан гээд байхгүй юм байхгүй. Болдогсон бол тэр чигээр нь нүүлгэж авчраад Улаанбаатарт тавьчихмаар.

ШАХИ ЗИНДА БАЙГУУЛАМЖ

Хамгийн гоо, хамгийн сайхан үзүүштэй, исламын уран барилгын бүхий л хэв маяг, дэг жаягийг харуулсан Шахи Зинда цогцолбор юм. 

Хамгийн гоо, хамгийн сайхан үзүүштэй, исламын уран барилгын бүхий л хэв маяг, дэг жаягийг харуулсан Шахи Зинда цогцолбор юм. Шах и Зинда гэдэг нь “амьд хаан” гэсэн утгатай үг. Исламын соёлын талаар мэдлэг нимгэн би гоё сайхныг нь алмайран гайхаад зогсохгүй бүр энэ талын ном хоёрын зэргийг уншчихаад сууж байна. Сэжигч хүмүүст бунхант байгууламж эвгүй байх. Надад лав урлаг талаасаа үнэлж баршгүй санагдсан. Зөвхөн нүдээрээ харж, орчинд нь орж, гараараа илж мэдрэх тийм зүйлийг үгээр илэрхийлэх боломжгүй юм даа. Нартай дулаан өдөр дахиж үзнэ гэж бодсон ч Самаркандад байсан дөрөв хоногт бороо уйлагнаж ороод онцгүй байсан болохоор дахиж очиж чадаагүй.

Шахи Зинда исламын шашинтнуудын хувьд мекка буюу манайхны Итгэлт хамба, Утай гүмбэн юм. Хавь ойрын хамаг станы ард түмэн ирж мөргөдөг л гэнэ.

УЛУГБЕКИЙН ОДОН ОРНЫ ТӨВ

Улугбек эмир дэлхийд нэртэй одон орон судлаач юм. Төмөр хааны хүү Шахрух түүнд Мавренахрын хаан ширээгээ 15 настайд нь шилжүүлэн өгчээ. Өвөг дээдсийн хэргийг үргэлжлүүлэн дайн байлдаан хийдэггүй энэ хаан бүхий л амьдралаа шинжлэх ухааныг хөгжүүлэхэд зарцуулж, маш олон шашны сургууль медресе байгуулж, исламын шашинтнуудыг гэгээрэлд уриалж байв. Одон орон судлалын төвийг Самарканд хот бүхэлдээ харагдах маш хатуу хөрстэй өндөрлөг газарт барьсан нь тухайн үедээ газар хөдлөлтөөс сэргийлэх хамгийн сайн арга байж. Дэлхийн хоёрдугаар дайны дараа малтлагаар илрүүлсэн градус хэмжигчийг тус музейд харж болно. Одон орны төв нь дээвэр дээрээ нарны цагтай, гурван давхар дугуй байгууламж байсан гэх. Манай Чингисийн морьт хөшөөний суурирхуу.

XV зуунд Улугбек нарны нэг жил 365 өдөр 6 цаг 10 минут 08 секунд үргэлжилдэг гэж тооцсон бол орчин цагийн компьютер дэлхий нарыг тойрох хугацаа 365 өдөр 6 цаг, 9 минут 06 секунд болохыг тогтоожээ. Гайхамшигтай биш гэж үү!

БАРЛАС ОВГИЙН ТӨМӨР ХААН

Гүр Эмир байгууламж нь Төмөр хаан өөрийн аавдаа анх барьсан бунхнаас эхтэй. Социализмын үед хаягдаад байсныг сэргээгээд үзүүштэй, бахархууштай сайхан эд болгосон байна лээ. Гүр Эмир нь хаан хүргэн гэсэн утгатайг үг. Өмнө бичсэнчлэн Биби Ханумтай гэрлэснээр Гүр цол хүртжээ. Хусейн хааныг ялаад Доголон Төмөр ордны татвар эмсийн байранд очиход хамаг хүүхнүүд нуугдахад Биби Ханум ганцаараа зугтаагүйгээр үл барам түүнийг эхнэрээ болгох хүсэлтэй байгаагаа хэлэхэд “Хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй, удам сударгүй  чи хааны охинд яаж ингэж хэлж зүрхэлнэм!” гэж зад томорсон гэх домогтой. Дайн байлдаанд гавьяа байгуулбал эхнэр нь болохыг зөвшөөрнө гэж хэлсэн гэх.

Манай хүргэний бунханы талаар манайхан сайн мэднэ дээ. Зөвлөлтийн эрдэмтэн Герасимов дэлхийн хоёрдугаар дайн эхлэхийн өмнө нээгээд дараа нь буцааж хийсний дараа Сталинградын тулалдаанд ялаад гээд домог шиг л юм яригддаг.

Төмөр хааны бунхны орой 64 хавиргатай. Энэ нь перс архитектурын хэв маяг юм. Дотроо бол ногоон гантиг хана, шал, алтадмал хээ угалз гээд гоё. Хамгийн сонирхолтой нь уурга шиг урт мод босгож тавьсан байв. Эхлээд цэргийн хэрэгт ашигладаг байснаа сүүлд зориулалт нь хувирсаар адууны хар сүүл уясан модыг шашны зүтгэлтнүүдийн булш, бунхан дээр хатгадаг болжээ.Сонин байгаа биз? Бүр Хивагаас эхлээд үүнийг ажиглаад асуугаад явснаа Доголон Төмөрийн бунханд ирж байж мэдэж авав.

Төмөр хааны өөрийнх нь болон бага хүү, ач нарынх нь оршуулгын чулуу байна лээ. Бүгд тодорхой эрэмбэ дараалалтай. Хамгийн том нь Мир Саид Барак багшийнх нь, түүний хөлд Доголон төмрийн хар ногоон хашаар хийсэн чулууг тавьжээ. Хажууд нь хөвгүүд, ач хүү, багадаа өнгөрсөн хоёр жич, хөлд нь Улугбекийн ач хүүгийн чулуу байв. Бодоход их л учир утгатай тавьсан байх. Дотроо гэрэл муутай болохоор хараа муутай хүн сайн харж чадсангүй. Дашрамд дурдахад Доголон Төмөр хааны төрсөн газар нь Самаркандаас урагшаа 80км газарт байдаг Шахрисабс хот юм билээ шүү.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Дэлхийгээр аялагчид World Wanderers FB хуудаснаас аваарай.

Тэмдэглэлийг хөтөлсөн Алтан Алим. Та Алтан алимын твиттер хуудаст ЭНД ДАРЖ нэгдээрэй.

2019-02-08 14:28 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ