Хайлт хийх

ИНФОГРАФИК: Цагаан сараар бид хоёр хоногийн хоолыг нэг өдөрт иддэг

  2019-02-05
 
Та цагаан сараар идсэн бууз, таваг зууш, хэрчим мах, сүүтэй цайнаас авч буй илчлэгийн хэмжээг тооцож үзсэн үү?

Битүүн болоод Цагаан сараар бид ходоод гэдсэндээ хэт их ачаалал өгч хэрээс хэтэртэл иддэг нь үнэн.

Өглөө гэртээ золгож бууз, зуушаа идэж, сүүтэй цайгаа уучихаад доод тал нь гурван айлаар шинэлж, мөн л тийм хэмжээгээр идэж уувал биедээ дунджаар хэдий хэмжээний илчлэг хуримтлуулж, өдөрт авах ёстой нормоо хэрхэн хэтрүүлж байгааг тооцоолон ИНФОГРАФИК-аар хүргэе.

ИНФОГРАФИК-т Та өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээг хоёр дахин хэтрүүлэн авч буйг харуулжээ. Мөн таны хоолны 30 хувь нь өөх тос эзэлж байх ёстой атал та цагаан сараар 60 хувийн өөх тос хоол хүнснээсээ авч байгаа юм.

Ийм маягаар идээд байвал таргалалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг өвчин үүсэх нөхцөл бүрэлддэг байна. Тэгэхээр зөвхөн цагаан сар гэлтгүй та өдөр тутам өөрийн идэж буй хоол хүнсэндээ анхааралтай хандаж байхыг сануулж байна.

Энэхүү тооцоог хоолны инженер, технологич Монгол Улсын зөвлөх инженер Н.Эрдэнэцэцэг дунджаар бодож гаргасан юм.

Нийтэлсэн:

А.Наранцацрал

Сэтгүүлч

2019-02-05 10:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ