Хайлт хийх

Эмхэлж цэгцлэхийн гайхамшгийг түгээгч Мари Кондогийн арга барил

  2019-01-22
 
Эмхэлж цэгцлэхийн гайхамшгийг түгээж буй япон эмэгтэй Мари Кондо Netflix-ээр өөрийн реалити шоугаа хүргэж байгаа билээ. Тэрбээр зөвхөн гэр орон төдийгүй бодол санаагаа цэгцлэх  “КонМари” арга барилыг дэлхий дахинд түгээж яваа эмэгтэй юм.

“Хэрвээ та гэр орноо цэгцэнд оруулбал амьдралаа, тэр байтугай өнгөрсөн бүхнээ цэгцлэх болно” хэмээн Мари Кондо “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” бестселлер номдоо бичжээ.

Түүний арга барил олон улсад хурдацтай тархсан бөгөөд 2015 онд Тайм сэтгүүл Мари Кондог дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад багтаасан байна.

Мари Кондогийн арга барил үр дүнтэй юу?

“Гэрээ цэгцэлсний дараа танд юу хэрэгтэй, хэрэггүй, юу хийх  хэрэгтэй хэрэггүйг маш сайн олж харах болно” хэмээн Кондо ярьжээ.

Түүний ярьснаар Мари Кондогийн арга барил маш энгийн аж. Юугаа үлдээж, юу хаях вэ гэдгээ ялгахын өмнө өөрөөсөө тухайн зүйл надад баяр баясал өгдөг үү гэдгийг асуухад л хангалттай юм. Хэрвээ хариулт нь үгүй бол зоригтой хаяж бай. Харин үлдсэн зүйлээ эвтэйхэн эвхэж хийх хэрэгтэй гэжээ.

Хувцсыг эвтэйхэн эвхэх нь бүхэлдээ урлаг

Гэрээ цэгцэлснээр би илүү олон зүйл амжуулдаг болсон. Учир нь надад юу ч саад болохгүй байгаа. 

Жерри Шарп болон түүний нөхөр Мари Кондогоос заавар зөвлөгөө авч Лондон дахь гэрийнхээ эд зүйлийн гуравны нэгтэй тэнцэх эд хогшлоос салсан бөгөөд энэ нь тэдэнд их тустай байсан тухай ярьжээ.

“Нөхөр маань сэтгэл санаа нь хувирамтгай их хямардаг хүн. Өрөөг нь цэгцэлснээр өөрт нь их тус болж, сэтгэл санааг нь тайтгаруулах болсон. Өмнө нь өрөө нь уул овоохой шиг их новштой байлаа” хэмээн тэрбээр ярьсан байна.

“Гэрээ цэгцэлснээр би илүү олон зүйл амжуулдаг болсон. Учир нь надад юу ч саад болохгүй байгаа. Тавиур дээр зөвхөн дуртай номнуудаа л тавьсан тул надад энэ номыг уншаагүй юмсан гэсэн бодол төрөхөө больсон” гэв.

Ном хаях уу?

Гэртээ 30-аас илүү ном байлгаад хэрэггүй гэсэн япон эзэгтэйн зөвлөгөөг зарим хүмүүс шууд утгаар нь хүлээж авдаг ч зарим нь хүчтэй шүүмжилж эхэлжээ.  Харин Кондо ном унших дуртай хүмүүст хандан танд үнэ цэнтэй л санагдаж байгаа бол заавал номоо хаях хэрэггүй гэж хариулжээ.

“Цэвэрлэгээний гол хэсэг бол чи юутай вэ, чамд юу үнэ цэнтэй вэ гэдгийг бодох нь чухал. Ном хаяна гэсэн хэн нэгний бодол ундуйцлыг тань хүргэж байгаа бол таны хувьд ном чухал орон зайг эзэлдэг гэсэн үг юм” хэмээн Мари Кондо ярьжээ.

Хүн хэдий чинээ их эд хогшилтой байна төдий чинээ бүтээмж багатай байдаг

КонМари арга барилыг амьдралдаа хэрэгжүүлэгч Абигейл Эванс “Гэр эмх цэгцгүй байхад би тайван сууж чаддаггүй. Нэгмөсөн бүгдийг цэгцлээд дуусах бус, үе шаттайгаар янзлах хэрэгтэй гэсэн Мари Кондогийн зөвлөгөөг хэрэгжүүлдэг. Энэ нь надад маш их тус нэмэр болсон. Кондогийн арга барилаар их хүч хөдөлмөр гаргахгүйгээр гэрээ цэвэрлэж болдог” хэмээн Абигейл ярилаа.

Чикаго дахь Де Полийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Жозеф Феррари уг арга барилыг дэмждэг хүмүүсийн нэг аж. Хэдэн жилийн өмнө тэрбээр “Гэрийн хар бараан тал” хэмээх судалгаагаа хийж, хүн хэдий чинээ их эд хогшилтой байна төдий чинээ бүтээмж багатай байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

“Бидний хүсэл сонирхол хэрэглээ болж хувирдаг нийгэмд амьдарч байна. Бид зарим эд зүйлийг авалгүйгээр өнгөрөөх хэрэгтэй. Хүмүүст аль болох бусдын хэрэглэхгүй үлдээсэн эд зүйл битгий цуглуул гэж хэлдэг” хэмээн BBC-д ярьсан байна.

Эх сурвалж: BBC

Нийтэлсэн:

А.Наранцацрал

Сэтгүүлч

2019-01-22 12:15 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  уржигдар

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ