Хайлт хийх

М.Энхболд, Ж.Батзандангийн хооронд өрнөсөн “үгэн тулаан”

  2019-01-17
 
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын даргыг огцруулах заалт бүхий хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүллээ.

Чуулганы хуралдааны үеэр гишүүдийн нэг нэг рүүгээ дайрсан дайралт, үгэн тулааныг “уламжлалт ёсоор” нэлээд хийлээ. Үүнээс онцлон УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын 5, 5 минутад багтаан хэлсэн үгсийг хүргэж байна.

М.Энхболд: ХАМГИЙН ЧАНГА ДУУГАРДАГ, ХАМГИЙН ТОМ ШҮДЭНЗИЙГ ЗУРААД ЯГ ЧУХАЛ ҮЕД ЗУГТДАГ ХҮН БОЛ Ж.БАТЗАНДАН

-Монгол Улс чинь ардчилсан орон. Бид дэлхий даяар зарласан. Бид хууль эрхзүйт төртэй орон гээд зарласан. Сүүлийн үед болж буй зүйлүүдийг хараад байхад хууль хэрэггүй гэдэг үгийг дээр, дооргүй их ярьдаг болж. Энэ бол буруу шүү. Энэ бол улс эх орны цаашдын хувь заяа, иргэдийн амьдрал ахуй, нийгмийн байдалтай холбоотой.

Тэгээд яах юм, танай нутгийн хүргэн гээд авгайгаасаа салах юм уу

Ерөөс Монгол Улс дэлхийн нийтэд, дэлхийн тавцанд яаж харагдах вэ, яах уу гэдэгтэй шууд холбогдох ийм яриа. Төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс, хууль тогтоох байгууллагад ард түмний мандатаар сонгогдсон хүмүүс хууль хамаагүй гэдэг яриагаа цаашид зогсоох хэрэгтэй. Бүх асуудал хуулийн зохицуулалттай явах ёстой. Өнгөрсөн долоо хоногт энэ танхимд М.Энхболдын эрхийг түдгэлзүүлэхээр ороод ирээч гэж нэг хүн дугарч байхад өчигдөр хууль хяналтын байгууллагад 60 тэрбумтай холбоотой УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлээч гээд ярьж байх жишээтэй.

Ер нь намайг гэр бүлийн хүнтэй минь хамт буудахаар төлөвлөж байгаа юм байна л даа. Гэр бүлийн хүний маань эсрэг Оюунцэцэг гэж эмэгтэй хэсэг бүлэг хүмүүстэй нийлж жагссан, шаардлага, тулгалт өгсөн. Миний эхнэрт тэр шаардлагыг өгөөд яах юм бэ? Миний амьдралын улс төрийн үйл ажиллагаанд оролцсон арван хэд, хориод жилийн хугацаанд манай гэр бүлийн хүн нэг ч удаа юунд ч оролцож байгаагүй. Энд сууж байгаа олонх нь тэрийг мэднэ. Намайг хотын дарга байхад манай эхнэрийг, Туяацэцэг гэж хүн архины зөвшөөрөл олгодог байсан гэж сүүлийн гурав хоног нийгмийн сүлжээгээр ярьж байна. За нэг шинэ жилээр л намайг дагаж хотын захиргаанд ордог байсан байх. Харин тэр архины зөвшөөрлийг чинь намайг хотын дарга байхад энэ Ц.Нямдоржийн авгай хэдэн жил олгосон байхгүй юу. Андуураад байгаа юм уу, зориуд гүтгээд байгаа юм уу. Энэ олон түмэнд өгч байгаа мэдээллийг үндэстэй болгооч гэж хэлмээр байна.

Өнөөдөр манай намын зарим залуутай дөрөө харшуулаад яваа. Аягүй бол 2020 онд манай намаас нэр дэвшье гэж ярьж байж мэднэ шүү

Ж.Батзандан гишүүнд хандаж хоёр үг хэлье. Хамгийн чанга дуугардаг, хамгийн том шүдэнз зурдаг. Яг асуудал үүсэхээр зугтаадаг хүн шүү. ЖДҮ-ийн тухай асуудлыг ярья гэхэд картаа сугалаад гараад явсан. Яриад дуусангуут орж ирээд картаа хийгээд суусан. Манай өрөөнд болсон үйл явдлыг харах юм бол тэнд орж ирсэн 7-8 хүн бүгд наана уу цаана уу болоход цэнхэр ноосон малгайгаа өмсөөд хамгийн түрүүнд Ж.Батзандан зугтаад гарч байгаа.  

Манай намын байшинг шатаахад оролцож л байсан хүн шүү дээ. Өнөөдөр манай намын зарим залуутай дөрөө харшуулаад яваа. Аягүй бол 2020 онд манай намаас нэр дэвшье гэж ярьж байж мэднэ шүү. Ахынхаа тухай, Хууль зүйн байнгын хорооныхоо тухай надтай яриад намынхаа эсрэг гарын үсэг зурж л явсан хүн. Тийм учраас энийг бодох хэрэгтэй, манай намын залуу гишүүд хэнтэй нийлж байгаагаа бодох хэрэгтэй. 

60 тэрбумын ургийн модыг зуръя, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр ярья гэхээр чимээгүй болчихоод байгаа шүү дээ.

Халдашгүй байдлын дэд хороо, бүлэг олонхоороо ЖДҮ-тэй холбогдсон гишүүдээ аваад үлдье гэдэг шийдвэр олонхиороо түрээд гаргасан. Тэгээд одоо ямар ёс зүй энд яриад байгаа юм. Ёс зүйтэй байх юм бол бүгд ёс зүйтэй байх ёстой шүү. Би бас энийг хэлэх ёстой гэж бодож байна.

Ж.Батзандан: ТАНИАС БОЛЖ МОНГОЛ ДАМПУУРЧ БАЙНА, УЛААНБААТАР УТААТАЙ БОЛЧИХООД БАЙНА

Үүнийг нь хариуд УИХ-ын гишүүн Ж.Батзандан ингэж хэллээ.

-Манай М.Энхболд дарга Ж.Батзандандаа хандаж хоёр үг хэлье гэсэн учраас би бас М.Энхболд даргадаа хандаж хоёр үг хэлье. МАХН гэж мундаг нам олон жил энэ улсыг удирдаж байсан. Тэр намд М.Энхболд дарга олон жил явсан. Тэр намыг миний өвөө 1920-иод оны эхээр байгуулалцаж явсан юм шүү. Дараа нь миний өвөөг буудаад алчихсан юм.

Ахыг минь битгий буудаад алчихаарай, битгий нутаг заагаарай, дэмжиж яваарай гэж би танд захиж байсан байх аа

Тэр намд бас миний ах нар байсан, тэр үед Монгол Улс ганцхан намтай байсан юм. Танай нам 1964 онд насаар нь хорих ял өгөөд явуулж байсан юм. Миний муу ганцхан ах танай намд одоо байдаг юм байна лээ. Тэр хүнийг битгий буудаад алчихаарай, битгий нутаг заагаарай, дэмжиж яваарай гэж би танд захиж байсан байх аа.

Миний өвөө ч дүүрч, миний буудуулсан, цөлөгдсөн ах нар ч дүүрч, тэрийг та мартсан бололтой, нэг бодчихоорой. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад З.Энхболд та хоёр намайг гуйж байж зуруулсан байх аа, тэрийгээ мартчихсан уу. Би Унгар явлаа, явахаасаа өмнө зурчих гэж байсныгаа бас мартчихсан юм шиг байна.

Манай намын байрыг шатаасан гэж яриад байх шиг байна. Зандалчлах гэдэг зүйл ангиар би Ганц худагт энэ хэргийг шалгуулж хоёр сар суугаад гарсан. Дараа нь Ж.Батзандан буруугүй юм байна, тагнуулаас танай намын С.Баярын зохион байгуулсан хүмүүс орж шатаасан юм байна гэдэг шийдвэр гарсан байх аа. Намын байраа шатааж байгаад сонгууль луйвардсанаа танайх ойлгоод 45 суудалтай хэр нь 25 суудалтай АН-ыг оруулж байгаад Засгийн газрыг байгуулсан байх аа. Ийм л юм болсон. Дараа нь Оюу толгой, дараа нь Дубайн гэрээг байгуулсан. Ийм л луйвар явсан шүү М.Энхболд дарга аа.

Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах асуудал дээр З.Энхболд та хоёр намайг гуйж байж зуруулсан 

Ер нь таныг огцор гэж Монголын ард түмэн 50-60 мянгаараа жагсаж байхад та огцрохгүй гэж гүрийдгээ одоо боль. Танай эхнэр бол миний нутгийн эгч. Тэр эгчийг би зовоохгүй, муу хэлэхгүй. Та бол манай нутгийн хүргэн. Гэхдээ би ийм хүргэнтэй байгаадаа сэтгэл зовж байна. (Цаанаас нь М.Энхболд “Тэгээд яах юм, танай нутгийн хүргэн гээд авгайгаасаа салах юм уу” гэв)

Нэр хүндээ бод. Таниас болж Монгол шатаж байна. Таниас болж Монгол дампуурч байна, таниас болж Улаанбаатар утаатай болчихоод байна. Таниас болж Улаанбаатарын газрын наймаа цэцэглэж, миний энэ хажууд суудаг хүн гэхэд Дүнжингараваас Баянзүрх хүртэл бүх газрыг зараад сууж байна. Энэ завхралаа зогсоо, М.Энхболд дарга аа. Та их газар тараадаг юм байна. Л.Болдод өгсөн, хэн хэнд өгсөн гэнэ үү. Эр хүн шиг бай за. Битгий олон юм ярьж бай. (Цаана нь М.Энхболд: Зараагүй, нэг ч газар зараагүй. Чиний хоёр талын хүн хоёулаа авсан.)

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-01-17 15:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ