Хайлт хийх

Н.Номтойбаяр: Би сайдаар ажиллаж, “топор”-ын цэрэг болтлоо доошоо орохгүй

  2019-01-17
 
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын нэр сайдад яригдаж байгаа талаар, сайд болгохгүй бол УИХ-ын даргыг огцруулах заалт бүхий хуулийн төслийг батлахгүй гэж шантаажилж байгаа талаар өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы үеэр ярьж байв.

Н.Номтойбаярт зориулаад нэг зарчим барьж болохгүй. Оюу толгой, Эрдэнэтийнхээ хувиудыг ч ав

Энэ талаар түүнээс тодруулахад “Намайг сайд болгох гэж байна гэнэ, хэн миний өмнөөс намайг сайд болгох гээд гүйгээд байгаа юм бэ? Хэн надад хайртай болчихсон юм. Би тэр хүнийг хайгаад олохгүй байгаа юм. Би топорын цэрэг болохгүй, тэгж би доошоо орохгүй. Хариуцлагатай хэлнэ. ЖДҮ-чдийн Засгийн газарт би орлоо юу, үгүй шүү дээ. Надад өөрийн гэсэн итгэл үнэмшил байна. Итгэл үнэмшлээ худалдаад сайдын албан тушаал уруу гүйдэг тийм алиа гар би биш” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Өчигдөр Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяртай холбоотой мэдээллүүдийг хийсэн. Энэ талаар тэрбээр “Хэд хэдэн дүгнэлт хийхээр байна. Нэгдүгээрт Монгол Улсын Ерөнхий сайд хуулиа ерөөсөө мэдэхгүй байна. 36 лиценз гэж байна. Түүнийг нь ойлгомжтой байдлаар тайлбарлавал, нэг компани хайгуулын талбайгаа өргөтгөх шаардлага гарвал хуулиараа дахин лиценз авдаг. Тэгэхээр олон харагдаад байна. Уг нь бол 32 гэхдээ зарчмын ялгаа алга. Орд газрыг ашиглах эрхийг лицензээр баталгаажуулдаг. Жишээлбэл, цементийн үйлдвэрийн дор шавар, гөлтгөнө, элс, шохой, нүүрс гээд түүхий эдүүд бүгд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын яриад байгаа Монголын ард түмний шаардаад байгаа аж үйлдвэрийн бодлого чинь шүү дээ. Энийг чухам юу гэж ойлгоод байгаа юм.

Хэрэв хууль зөрчсөн бол над шиг баримт үзүүл л дээ. Тэдэн сарын тэдэнд ийм хууль бус зүйл хийгээд энэ лицензийг авсан гээд ярь л даа. Хүнийг шууд гүтгэж болохгүй

Хоёрт хууль зөрчсөн, хулгай хийсэн гэж байна. Хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Хэрэв хууль зөрчсөн бол над шиг баримт үзүүл л дээ. Тэдэн сарын тэдэнд ийм хууль бус зүйл хийгээд энэ лицензийг авсан гээд ярь л даа. Хүнийг шууд гүтгэж болохгүй. Улс төртэй холбоотойгоор хийж бүтээдэг, хөдөлмөрлөдөг хүмүүсийн нэр төрийг ингэж гутааж болохгүй. Би өөрийнхөө аавыг хэлж байна. Монголын бизнест өдий олон жил хөдөлмөрлөхдөө хулгай хийж, хууль зөрчиж үзээгүй. Ямар нэг байдлаар төсөв, тендертэй холбогдож байгаагүй. Маш олон хүнийг ажлын байр, амьдралын баталгаагаар хангаж байна. Өнөөдөр У.Хүрэлсүхийн яриад байгаа төсвийн орлого нэмэгдлээ л гээд байна. Хэний гавьяа юм. Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн л гавьяа шүү дээ. Ийм байдлаар хийж бүтээж байгаа хүмүүсийн нэр төрийг ингэж гутааж байна. Монгол Улсын Ерөнхий сайд баялаг бүтээгчдээрээ гангарч, нэрийн хуудас болгож явах ёстой болохоос ингэж хүний нэр төрд халдаж болохгүй.

Хурааж авна гээд байгаа, авч болно. ЖДҮХС-аас дүүдээ зээл аваад өгсөн хүн өнөөдөр тийм зүйл хийхээс сийхгүй. Хууль ер нь хамаагүй, хувьсгалын үед дураараа авирлаж болно гэж байна. Нэг зарчим үйлчлэх хэрэгтэй. Н.Номтойбаярт зориулаад нэг зарчим барьж болохгүй. Оюу толгой, Эрдэнэтийнхээ хувиудыг ч ав. Үг үйлдэл хоёр нь дан зөрнө. Үйлдвэрийг хаана гэнэ, тэгснээ үйлдвэр барина л гэнэ. Яг ямар зарчмаар явах гээд байгаа юм. Гадны төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчид ч бодлого, зарчмыг ойлгохгүй байна” гэсэн юм.

Мөн улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах гарцыг гишүүний хувьд хэрхэн харж байгаа талаараа “УИХ-ыг тараах нь цорын ганц зам, Ерөнхий сайд тэргүүтэй ЖДҮ-чид чинь 30 гарчихсан. Би үнэнээ л хэлье, дийлэхгүй юм билээ” гэсэн юм.

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-01-17 12:45 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ