Хайлт хийх


Д.Сарангэрэл: Эмч нарын цалинг 122-270 мянган төгрөгөөр НЭМЛЭЭ


  2019-01-16
 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар мэдээлэл хийж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл өгч байна. Тэрбээр, 

"Дөнгөж сая Монгол Улсын Засгийн газар хуралдаж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. 2018 оны есдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин найман хувиар нэмэгдсэн. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын хамгийн их ачааг нуруундаа үүрдэг сувилагчдын цалинг 30 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. Ингээд сувилагч нарын цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Эмч нар маань цалингийн нэмэгдлээ хүлээж байсан. Эмч нарын цалингийн шатлал 4, 5-рт байсан бол өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ шатлалыг 6, 7-рт хүргэлээ. Өөрөөр хэлбэл эмч нар зарим нь хоёр, зарим нь гурван шатлалаар цалингаа нэмэгдүүлэх боломжтой боллоо" гэсэн юм. 

Түргэн тусламжийн 511 жолооч байдаг бөгөөд 400 гаран мянган төгрөгийн цалинтай байсныг өнөөдөр 142 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн

Ингэснээр эмч нарын цалин 21.3-47.1 хувиар буюу 122-270 мянган төгрөгөөр нэмэгдэж байна гэдгийг тэрбээр хэлж байна. 

Сувилагч нарын цалинг нэмэхэд зарим мэргэжлийнх нэмэгдээгүй орхигдсон байна. Тухайлбал, сонсгол засалч, дүрс оношилгооны техникч, хоол зүйч, сэргээн засах, эм найруулагч, эмгэг судлалын туслах ажилтан, эрүүл мэндийн техникийн мэдээллийн ажилтан зэрэг мэргэжлийн цалингийн шатлал нэмэгдээгүй байжээ. Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үүнийг шийдвэрлэж, цалингийн шатлалыг нэмжээ. 

Мөн түргэн тусламжийн 511 жолооч байдаг бөгөөд 400 гаран мянган төгрөгийн цалинтай байсныг өнөөдөр 142 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. 

Эрүүл мэндийн салбарт нийт 8696 хүн цалингийн шатлал ахиж байгаа бөгөөд цалин 696-844 мянга болон өөрчлөгдөж байгаа юм байна. Дээрээс нь ажилласан жил, ур чадвар, жижүүр, үр дүнгийн шагнал гээд эмч нарын цалин сая төгрөг түүнээс дээш болж байгааг Эрүүл мэндийн сайд хэллээ. 

Цалингийн нэмэгдэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх юм. 




  Шууд мэдээ

Д.Сарангэрэл: Эмч нарын цалинг 122-270 мянган төгрөгөөр НЭМЛЭЭ


  2019-01-16
 
Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-01-16 11:15 GMT+8
Хугацаагаар эрэмбэлэх
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.
  11 цаг 11 минут
2019.01.16

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл өгч байна. Тэрбээр, 

"Дөнгөж сая Монгол Улсын Засгийн газар хуралдаж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа. 2018 оны есдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин найман хувиар нэмэгдсэн. Энэ үеэр эрүүл мэндийн салбарын хамгийн их ачааг нуруундаа үүрдэг сувилагчдын цалинг 30 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. Ингээд сувилагч нарын цалин 127-183 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Эмч нар маань цалингийн нэмэгдлээ хүлээж байсан. Эмч нарын цалингийн шатлал 4, 5-рт байсан бол өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ шатлалыг 6, 7-рт хүргэлээ. Өөрөөр хэлбэл эмч нар зарим нь хоёр, зарим нь гурван шатлалаар цалингаа нэмэгдүүлэх боломжтой боллоо" гэсэн юм. 

Түргэн тусламжийн 511 жолооч байдаг бөгөөд 400 гаран мянган төгрөгийн цалинтай байсныг өнөөдөр 142 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн

Ингэснээр эмч нарын цалин 21.3-47.1 хувиар буюу 122-270 мянган төгрөгөөр нэмэгдэж байна гэдгийг тэрбээр хэлж байна. 

Сувилагч нарын цалинг нэмэхэд зарим мэргэжлийнх нэмэгдээгүй орхигдсон байна. Тухайлбал, сонсгол засалч, дүрс оношилгооны техникч, хоол зүйч, сэргээн засах, эм найруулагч, эмгэг судлалын туслах ажилтан, эрүүл мэндийн техникийн мэдээллийн ажилтан зэрэг мэргэжлийн цалингийн шатлал нэмэгдээгүй байжээ. Харин өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үүнийг шийдвэрлэж, цалингийн шатлалыг нэмжээ. 

Мөн түргэн тусламжийн 511 жолооч байдаг бөгөөд 400 гаран мянган төгрөгийн цалинтай байсныг өнөөдөр 142 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. 

Эрүүл мэндийн салбарт нийт 8696 хүн цалингийн шатлал ахиж байгаа бөгөөд цалин 696-844 мянга болон өөрчлөгдөж байгаа юм байна. Дээрээс нь ажилласан жил, ур чадвар, жижүүр, үр дүнгийн шагнал гээд эмч нарын цалин сая төгрөг түүнээс дээш болж байгааг Эрүүл мэндийн сайд хэллээ. 

Цалингийн нэмэгдэл 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх юм. 

  11 цаг 03 минут
2019.01.16

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар мэдээлэл хийж байна.

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй


Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  уржигдар



Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ