Хайлт хийх

Цагаан сараар бага насны хүүхэдтэй айлд очихгүй, хүүхдээ авч гадуур явахгүй байхыг анхааруулъя

  2019-01-15
 
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр томуу, томуу төст өвчний цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл, Томуугийн тархалт нэгдүгээр сарын 3-4-нөөс эхлэн дэгдэлт хэлбэрээр гарч сүүлийн гурван жилийн дунджаас өндөр байна. Он гараад эхний долоо хоногт хоёр аймагт амьсгалын цочмог халдварын улмаас хоёр хүүхэд нас барсан.

11 аймаг, нийслэлийн хэмжээнд дэгдэлт хэлбэрээр гарсан. Эмнэлэгт хэвтэх, хүндрэх магадлалтай хүүхдийн тоо сүүлийн гурван жилийнхээс мөн өндөр байна. Өнөөдрийн байдлаар лабораторийн шинжилгээгээр томуугийн тархалтын 40 хувийг А хүрээний H1N1 вирусийн тархалт эзэлж байна.   

2019 оны эхний долоо хоногт хоёр аймагт амьсгалын цочмог халдварын улмаас хоёр хүүхэд нас барсан.

Уламжлалт цагаан сарын баяр удахгүй болох гэж байна. Өвчлөлийн өнөөгийн байдлаас харахад томуугийн тархалт цагаан сарын үеэр бүс нутгийн хэмжээнд биш, улсын  хэмжээнд томуугийн дэгдэлт гарах магадлалтай байна гэсэн мэдээлэл өгөв. Иймд иргэд сар шинийн баярын үеэр бага насны хүүхэдтэй айлд олноороо очихгүй, хүүхдээ дагуулан айлаар явахгүй, хүн бүр хариуцлагатай байж хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна. Мөн бие биеэ үнсэж золгохгүй, зайнаас мэхийн мэндчилэхийг эмч мэргэжлийн хүмүүс уриалж байна. 

А хүрээний H1N1 вирусийн тархалт зөвхөн Монголд биш ОХУ, Хятад, Япон, Австрали зэрэг оронд томуугийн дэгдэлт эрчимтэй тархаж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд эмнэлгийн орны хүрэлцээ хангамж муудаж, 977 орноос өнөөдрийн байдлаар 53.2 хувийн хэтрэлттэй байгаа аж. ЭМЯ-наас орны зохицуулалт хийж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Хүүхдийн тасагт нэмэлт 40 ор тавьж, Чингэлтэй дүүргийн 10 хорооны иргэдийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт үйлчилгээг шилжүүлэх зэрэг арга хэмжээ авчээ.

"Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд нөөцөө бүрэн ашиглан эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. ЭМЯ-наас эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, эм тариаг нийлүүлж байна. ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас тусламж үзүүлж байна. ДЭМБ-аас H1N1 вирусийн эсрэг сонгомол үйлчилгээтэй “Тамифлю” эмийг нийлүүлсэн. Ийм үед эцэг, эхүүд хүүхдийнхээ асаргаа сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн салбарын зөвлөмжийг гэрийн нөхцөлд хэрэгжүүлж хариуцлагатай байх хэрэгтэй" хэмээн ЭМЯ-ны Газрын дарга Д.Нарангэрэл зөвлөлөө.

ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ЖИЛ БҮР 650 МЯНГАН ХҮН УЛИРЛЫН ТОМУУГААС БОЛЖ НАС БАРДАГ

Дэлхийн хэмжээнд томуугийн дэгдэлт ямар байгаа талаар ДЭМБ-ын ажилтан Ариунтуяа мэдээлэл өглөө. Тэрбээр,

ДЭМБ-аас томуугийн цар тахлын бэлэн байдлыг хангах, улирлын томуугийн дэлхийн хэмжээний сүлжээг 1970 оноос эхлэн ажиллуулж байгаа. Монгол Улс энэ сүлжээнд 1978 оноос нэгдсэн. 2000 оноос хойш жилийн турш томуугийн сорьцыг цуглуулж, дүн шинжилгээ хийж ирсэн. Томуугаар хүн бүр өвчлөөд эдгэрдэг ч үүнийг тоохгүй байж болохгүй. 

Дэлхийн хэмжээнд жил бүр нэг тэрбум хүн улирлын томуугийн халдвар авдаг. 3.5 сая хүн хүнд хэлбэрийн томуугаар өвддөг, 650 мянган хүн улирлын томуугаас болж нас бардаг. 

Томуугаас сэргийлэх хамгийн гол арга бол вакцинжуулалт юм. Жирэмсэн эхчүүд, 5 хүртэлх насны хүүхдүүд, ахмад хүмүүс, архаг суурь өвчтэй зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүс томуугийн эсрэг дархлаажуулалт хийлгэвэл томуу тусахгүй, хөнгөн хэлбэрийн томуугаар өвчилнө.

ДЭМБ-аас эмчилгээнд зориулж 1888 тун тамифлю эмийг нийлүүлж байгаа. Антивирусийн эсрэг энэ эмийг 2009 оны цар тахлын дараачаас хэрэглэж эхэлсэн. Тамифлюг эрсдэлт бүлгийн хүнд, эрт буюу халдвар авснаас хойш 48 цагийн дотор хэрэглэвэл илүү үр дүнтэй.

Вакцин вирусийн эсрэг эмээс гадна хувийн ариун цэврийг сахих, амны хаалт хэрэглэх хэрэгтэй. Томуугийн вирус гадаад орчин, эд зүйлд хадгалагддаг учир гараа тогтмол угаах хэрэгтэй.

Энэ жил дэлхийн хэмжээнд томуугийн вирус хүүхэд, насанд хүрэгчдэд өндөр сөрөг үр дагавартай гарч байгаа учир эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ачаалал эрс нэмэгддэг. Ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрэхэд эмнэлгээс шалтгаалах халдвар нэмэгдэх эрсдэлтэй.  Иймд хүүхдийг аль болох гэрийн нөхцөлд эмчилж, асаргаа сувилгааг сайн хийх хэрэгтэй юм гэв.

ХҮҮХДЭД ХАЛУУН ХООЛ ХҮНС ТҮЛХҮҮ ИДҮҮЛЖ, ШИНГЭН ЗҮЙЛ САЙН УУЛГА

ЭХЭМҮТ-ийн Поликлиникийн эрхлэгч, АУ-ы доктор У.Цэвэгмид, ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт 39-40 хүртэл маш өндөр халуурсан, бөөлжиж, суулгасан, нүдний салст үрэвссэн, хоолой залгиур үрэвссэн ларингитийн үрэвсэлтэй хүүхдүүд давамгайлан ирж байна. Амьсгалын дээд замын үрэвсэл хүндэрвэл гуурсан хоолойн багтраа болон амьсгалын дутагдлын шинж илэрч байна. Тиймээс Яаралтай тусламжийн тасагт гуурсан хоолойн багтаанаас гаргах гол эмчилгээг хийж байгаа учир эмнэлгийн ачаалал эрс нэмэгдсэн.

А хүрээний H1N1 вирусийн халдвар авснаас хойш 1-2 хоногийн дотор уушгины хатгаагаар хүндрэх эрсдэл өндөр байна. Тиймээс томуугийн өвчлөл илэрмэгц яаралтай Өрхийн эмнэлэгтээ хандаж, гэрийн нөхцөлд эмчилгээ, асаргаа сувилгааг хийх хэрэгтэй. Хүүхдийг гэртээ дулаан байлгах, халуун хоол хүнс түлхүү хэрэглэх, шингэн зүйл сайн уулгаснаар вирусийн хорыг биеэс зайлуулна.  

Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-01-15 15:01 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  уржигдар

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ