Хайлт хийх

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд урьдчилан олгуулж, хууль зөрчсөн тул Татварын ерөнхий газрын даргыг чөлөөлнө

  2019-01-14
 
Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Занданбат

НӨАТ-ын буцаан олголтыг иргэдэд энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгоно гэдгээ Татварын ерөнхий газраас мэдээлсэн. Өмнөх жилүүдэд Цагаан сарын баярын өмнө иргэдийн дансанд шилжүүлсэн тул энэ сард багтаан олгох хүлээлт иргэдийн дунд үүссэн юм.

Үүнтэй холбогдуулан хоёр арилжааны банк өөрсдийн аппликэйшнээр дамжуулан НӨАТ-ын буцаан авалтаа урьдчилж авах боломжийг бүрдүүлсэн юм. Тухайн аппликэйшинд бүртгүүлэн, тодорхой хэмжээний шимтгэл төлж, 2018 оны турш төлсөн НӨАТ-ын 20 хувьтай тэнцэх мөнгийг жилд нэг удаа буцаан авах бололцоо олгожээ.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар иргэдийн хувийн мэдээллийг ашиглан, НӨАТ-ын буцаан олголтыг урьдчилж олгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэсэн юм. Иймд Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Занданбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг Засгийн газрын хуралдаанд оруулна гэдгээ өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв. Тэрээр “Бид орлого зарлага, худалдан авалттай холбоотой, нууц мэдээлэл гэж үзэн, хэн хэчнээн төгрөгийн буцаан олголт авах талаарх мэдээллийг Үндэсний статистикийн хороонд ч хүргүүлээгүй. Гэтэл Татварын ерөнхий газар энэ мэдээллийг банкуудад задруулсан. Иргэдийн хувийн мэдээллийг төр хамгаална гэсэн заалт хуульд бий” гэсэн юм.  

Монголбанкнаас энэ талаар тодруулахад “Арилжааны хоёр банк өөрсдийн аппликэйшнээр дамжуулан иргэдэд НӨАТ-ын буцаан олголтыг урьдчилж өгөх үйлчилгээ нэвтрүүлсэн. Тэд иргэдийн авах буцаан олголтын 10 хувийг суутган аваагүй. Үнийн дүнгээс хамааран 4000-80 000 төгрөгийн шимтгэл авчээ. Энэ нь тухайн үйлчилгээг иргэнд үзүүлсний төлбөр юм. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар банкууд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх эрхтэй. Харин аппликэйшнээр дамжуулж, НӨАТ-ын буцаан олголтыг урьдчилж олгохыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн хуулийн зохицуулалт байхгүй” гэсэн юм.

2018 онд 600 гаруй мянган хүн нийт 78 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт авчээ. Харин энэ онд 808 мянган хүнд 120 тэрбум төгрөгийг буцаан олгоно.

Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2019-01-14 16:34 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ