Хайлт хийх

УИХ-ын даргыг огцруулах заалт бүхий хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

  2019-01-11
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын даргыг огцруулах заалт бүхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.

Хуулийн төслийг лхагва гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн 100 хувь дэмжсэн юм.

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Төрийн байгуулалтын байнгын хороог яаралтай хуралдуулмаар байна. Гадаа 200 гаруй хүн суулт хийж байна. Таныг суудалдаа нэг өдөр, нэг минут ч болтугай шунан дурлаж байгаа дүр зураг харагдаж байна. Гадаа байгаа нөхцөл байдлаа бодож үзээч гэж таниас хүсье” гэсэн юм.

Харин үүний хариуд УИХ-ын дарга М.Энхболд “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг яг таг биелүүлнэ гэсэн зүйл байхгүй. Өнөөдөр өдөр УИХ-ын даргын зөвлөлийн хурал дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга дарга нар орж ирж, дараагийн долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулъя гэж тохирсон” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд хандан нэлээд ширүүхэн үгсийг хэлсэн. Тэрбээр “Шударга ёс ярьсан, жүжиг тавьсан энэ үйлдлээ болиоч. Тэгвэл ЖДҮ-чдийнхээ асуудлыг яриач. Л.Оюун-Эрдэнэ ээ, чи жинхэнэ луйварчин шүү. Яахаараа ҮАБЗ зөвлөмжөөрөө тэдний дотор хуулийг батал гэж үүрэг өгдөг юм бэ. УИХ хэсэг бүлэг хүмүүсийн шантаажаар ажиллахгүй. Та нар яг үнэндээ шударга ёсны эсрэг яваад байна” гэсэн юм.

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-01-11 22:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3452 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ