Хайлт хийх

Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн ТЭЗҮ-ийг баталлаа

  2019-01-11
 
Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэл батлах тухай асуудлыг нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга танилцууллаа.

Нийслэлийн Багахангай дүүрэгт өнөөдрийн байдлаар 1053 өрх, 4040 хүн амьдарч байгаа бол тус дүүрэгт “Хөнгөн үйлдвэр технологийн парк” барьж, ашиглалтад оруулснаар 2020 онд 8000, 2030 он гэхэд 10000 хүн амьдрах нөхцөл бүрдэнэ гэж төлөвлөжээ.

“Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн  бүтээн байгуулалт 15 га газар нутгийг хамарч байгаа бөгөөд 31.5 тэрбум төгрөг  шаардлагатай аж. Зарцуулах хөрөнгийн 5.05 тэрбумыг цахилгаан, дулааны эх үүсвэрт зарцуулахаар төлөвлөжээ.

Парк захиргаа технологи дамжуулах төв, өндөр технологийн үйлдвэрийн бүс, ноос ноолуурын үйлдвэрийн бүс, арьс ширний үйлдвэрийн бүс, дундын эзэмшлийн бүс гэсэн таван хэсэгтэй байх ажээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан “Багахангай дүүрэгт барихаар төлөвлөж байгаа “Хөнгөн үйлдвэр технологийн парк” ажлын байр нэмэгдүүлж, эдийн засгийг хөгжүүлэх, бараа эргэлтийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

Гэхдээ бид өмнө нь үйлдвэр технологийн парк байгуулахдаа гаргасан алдааг давтахгүйн тулд ТЭЗҮ-ийг нягт нямбай боловсруулах ёстой. Хурлын тэмдэглэлээр хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах, нэгдсэн зохион байгуулалтыг хэрхэн хийх, барилга байгууламж, дэд бүтцийн асуудлыг яаж шийдвэрлэх гэх зэрэг олон асуудалтай холбоотой төлөвлөлтийг ТЭЗҮ-д тусгах боловсруулсан баг хамт олонд үүрэг болгоё” гэв. Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар Багахангай дүүргийн “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн техник эдийн засгийн үндэслэлийг баталжээ.

Нийтэлсэн:

А.Мишээл

Gogo.mn сэтгүүлч

2019-01-11 16:45 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3449 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ