Хайлт хийх

CES 2019: Анхны 1TB багтаамжтай SD карт худалдаанд гарлаа

  2019-01-11
 
Технологийн ертөнцийн томоохон арга хэмжээнүүдийн нэг CES энэ долоо хоногт Лас Вегас хотноо зохиогдож байна. Энэхүү арга хэмжээний үеэр автомашинаас эхлээд гоо сайхны салбарт ч технологийн дэвшил бүхий бүтээгдэхүүн үйлчилгээ шинээр танилцуулагддаг юм. Тэдгээр бүтээгдэхүүн үйлчилгээнээс онцлон хүргэж байна.

АНУ-ын Lexar салбарын тэргүүлэгч компаниудаас урьтаж 1TB багтаамжтай SD картыг худалдаанд гаргаж байгаагаа энэ удаагийн CES-ын үеэр мэдэгдэв.

Гурван жилийн өмнө SanDisk 1TB багтаамжтай картын туршилтын загварыг танилцуулж байсан ч эцсийн бүтээгдэхүүн болгож хэрэглэгчдийн гарт хүргээгүй билээ.

Lexar-ын Professional 633x нэртэй тус картын унших хурд нь 95MB/s бол бичих хурд нь 70MB/s хүрдэг байна.

Энгийн 512GB багтаамжтай карт 150 ам.долларын үнэтэй байдаг бол үүнээс хоёр дахин их багтаамжтай Professional 633x карт 499 ам.долларын үнэтэй байх аж.

Мөн Lexar-ын Гүйцэтгэх захирал Жой Лопес “Бид 15 жилийн өмнө 1GB багтаамжтай SD картыг танилцуулж байсан бол өнөөдөр 1TB багтаамжтайг танилцууллаа. Хэрэв энэ хурдаараа явбал 2034 он гэхэд 1PB багтаамжтайг танилцуулах болно” гэжээ.

Дата, өгөгдлийг хэмжих нэгж:

1024 KB=1 МB

1024 MB=1 GB

1024 GB=1 TB

1024 TB=1 PB    

Эх сурвалж: The Verge

Нийтэлсэн:

Д.Түшигт-Эрдэнэ

Gogo.mn сэтгүүлч

2019-01-11 17:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3452 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ