Хайлт хийх

Улсын Филармони П.И.Чайковскийн бүтээлээр тоглолт хийнэ

  2019-01-11
 
Улсын Филармонийн Симфони найрал хөгжим энэ сарын 19-ний өдөр Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн "Ромео, Жульетта" уран зөгнөлт удиртгал болон "Симфони No.6 B minor OP.74" хэмээх хоёр бүтээлээр тоглолт хийх гэж байна. 

Тоглолтыг удирдаач Соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаш удирдан толилуулах бол төгөлдөр хуурч М.Цогбадрах тайлбарлаж хөтлөх ажээ.

Найрал хөгжимчид суут хөгжмийн зохиолчийн “Оргилуун” хэмээн тодотгосон зургадугаар симфонийг олон жилийн өмнө маэстро, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаярын удирдлагаар сонсогчдодоо хүргэж байсан байна.

Хөгжмийн зохиолч уг бүтээлээ 1893 оны хоёрдугаар сард туурвиж эхлээд, наймдугаар сард дуусгасан бөгөөд хоёр сарын дараа Петербургт өөрөө удирдан тоглуулжээ.

Амьдралын  баяр баясгалан хийгээд үхлийн харангын тухай хурцаар илэрхийлсэн уг симфонийнхоо нээлтийн тоглолтыг сонсогч түмэндээ хүргэснээс ес хоногийн дараа хөгжмийн зохиолч энэ хорвоог орхижээ гэж Улсын Филармониос мэдээллээ.

Нийтэлсэн:

А.Мишээл

Gogo.mn сэтгүүлч

2019-01-11 16:20 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3449 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ