Хайлт хийх

Хүүтэйгээ хамт байх боломжийг олгосон шүүгчид баярлалаа

  2019-01-11
 
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага”-д хүмүүжиж байсан өсвөр насны хоригдол 9 хүүхдийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан юм. Суллагдсан хүүхдүүдийн нэг болох О, түүний аав Б.Жаргалсайхан, эгч Ж.Болор-Од нар шүүхэд хандаж сэтгэгдлээ илэрхийлсэн юм.

Хугацаанаас өмнө суллагдсан өсвөр насны хоригдол О “...Аав минь миний төлөө ямар их нулимс асгаруулсан билээ, аавдаа намайг өсгөж, өдий зэрэгт хүргэсэнд тань баярлалаа” гэсэн юм.

Миний дүү хүний үгэнд их ордог, сайн хүүхэд байсан. Цаашдаа гэмт хэрэгт уруу татсан хүмүүсээс хол байлгаж, анхаарал халамж тавих тал дээр анхаарна. 

О-гийн төрсөн эгч Ж.Болор-Од: Бид эцэг эхээс гурвуулаа. Дүүг минь 2 дугаар ангид байхад нь ээж бидэнд хэлэлгүй биднийг орхиод гадаад гараад явсан. Ээжийн ээж болох эмээгийнд дүү минь 8 дугаар анги хүртэл амьдарсан. Аав минь олон сараар  хөдөө ажлаар явчихдаг. Ээж, аав хоёр салаад биднийг өнчрүүлж, орхиж явсанд бид их гомддог. Эцэг, эхийн хайр халамж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бидэнд их үгүйлэгддэг байсан. Миний дүү хүний үгэнд их ордог, сайн хүүхэд байсан. Цаашдаа гэмт хэрэгт уруу татсан хүмүүсээс хол байлгаж, анхаарал халамж тавих тал дээр анхаарна. Одоо би гэр бүлтэй тусдаа амьдардаг ч, дүүгээ өөр дээрээ авна гэв.

О-гийн аав Б.Жаргалсайхан: Хүүхдүүдийн маань ээж намайг хөдөө ажлаар яваад ирэхэд гэр орноо зараад, 3 хүүхдээ орхиод, бидний хэнд ч хэлэлгүй гадаад гараад явсан байсан.

Энэ байдлыг хүү минь ойлгож хорих ангиас зохион байгуулсан “Аавдаа бичих захидал” эссэ бичлэгийн тэмцээнд түрүүлж, уг захидлыг нь би хүлээн авч байсан. 

Хүү маань эцэг, эхийн хайр халамж дутуу, их зүйл үзэж өссөн дөө. Хүүхдээ буруу хүмүүст уруу татагдаж, шоронд хүртэл оруулж байгаа нь ээж, аав бидний буруу. Одоо би чадлынхаа хэрээр хайрлаж, анхаарал тавьж байгаа.

Энэ хугацаанд миний хүү олон зүйлийг ойлгож, ухаарч алдаагаа ухамсарлаж гарч ирсэнд туйлын баяртай байна. Хүнд мөнгө олдоно, үр хүүхэд дахин олдохгүй шүү, үр хүүхдүүддээ хандуулах анхаарлаа битгий сулруулаарай гэж нийт эцэг, эхчүүддээ захих байна.

Хүүхдээ хорих ангид ял эдэлж байх хугацаанд хоол ч хоолой руу давахгүй, цаг хугацаа ч явж өгөхгүй, хэцүү байлаа. Хүү минь “хоол хийж сурсан, аливаа юмны эв дүйг олж сурсан, та бүхэн намайг дэмжээд өгөөч, би сайн хүн болмоор байна” гэсэн.

Үүн дээр нь бид чадах чинээгээрээ дэмжинэ гэж бодож байна. Биднийг нэг цаг, нэг минутын өмнө ч болсон хамт байх боломж олгож, хүүг минь үлдсэн хугацаанаас нь өмнө суллаж өгсөн шүүгч, прокурор, тус ангийн хамт олонд чин сэтгэлээсээ баярлаж байна. Шүүхийн байгууллага хүнийг хорьж чаддаг, бас суллаж чаддаг юм байна. Чин сэтгэлээсээ та бүхний ажил хөдөлмөрт сайн сайхан бүхнийг хүсье гэв.  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Нийтэлсэн:

А.Мишээл

Gogo.mn сэтгүүлч

2019-01-11 12:06 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3449 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ