Хайлт хийх

Н.Номтойбаяр: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 500 сая төгрөгийн авлигын баримт надад бий

  2019-01-10
 
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ өөрөө тарах ёстой гэж үзэн, УИХ дахь АН-ын байрлуулсан самбарт гарын үсгээ зурлаа. Мөн дараах мэдэгдлийг хийв:

-Би 40 минутын өмнө онгоцноос буулаа. Өнөөдрийн жагсаалд би оролцоогүй, үймээн дэгдээгээгүй. Үүнийг Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар батална. ЖДҮХС-тай нэр холбогдсон дөрвөн гишүүнийг (Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд) ЖДҮ-чид аваад үлдлээ. Тэднийг шалгахад бүрэн эрх нь саад болж байгааг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хэлсэн шүү дээ. Гэвч бүлгийн хурлаар мөн тэднийг олонхын саналаар үлдээлээ. Би бүлгийн хуралд оролцоогүй.

Хэрэв дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлбэл ар араасаа олон гишүүний асуудал яригдах учраас У.Хүрэлсүх цээжээрээ хамгаалж байна.   

Онгоцны шатахуун нийлүүлэгч өөр ААН-үүдэд энэ төсөлд оролцох саналаа илэрхийлэх боломж олгох ёстой.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн авлигын бас нэг барамт надад бий гэдгийг та бүхэнд өмнө нь хэлсэн. Сургаар мэдээлэл өгч болохгүй. Нотлох баримт хэрэгтэй. Шинэ нисэх онгоцны буудлын төсөл 10 дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ төслийг Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байна. 125 тэрбум төгрөгийн өртгөөр газрын тос хадгалах байгууламж барьж ашиглалтад оруулахад бэлэн болсон.

Японы тал энэ байгууламжийн менежментийг хариуцахгүй гэдгээ илэрхийлсэн юм билээ. Гэтэл Засгийн газар нэг ААН-тэй л шууд гэрээ хийх эрхийг 2018 оны долдугаар сарын 9-ний Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Ингээд үүнээс 14 хоногийн дараа буюу долдугаар сарын 23-ны өдөр Ерөнхий сайд тухайн ААН-ээс 500 сая төгрөгийг бэлнээр авсан. Уг нь Үндэсний хөгжлийн газар газрын тос нийлүүлэгчийг уралдаант шалгаруулалт явуулж, сонгох нь зөв гэж үзсэн юм билээ.

ЗГХЭГ-ын ажлын алба мөн хуулийг үндэслэл болгон, уралдаант шалгаруулалт явуулах ёстой гэсэн тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанд оруулсан. Гэвч Ерөнхий сайд У.Хүхэлсүх шууд гэрээ байгуулах шийдвэр гаргажээ.

Энэ маш ноцтой асуудал. Энэ асуудлыг би хуулийн байгууллагад шалгуулна. Засгийн газар ААН-тэй Концессийн гэрээ хийх нь зөв ч онгоцны шатахуун нийлүүлэгч өөр ААН-үүдэд энэ төсөлд оролцох саналаа илэрхийлэх боломж олгох ёстой шүү дээ. Хэрэв өөр ААН санаал өгөөгүй, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэрээ бол Засгийн газар шууд гэрээ байгуулах эрхтэй. Гэвч ийм нөхцөл үүсээгүй.   

Дашрамд хэлэхэд ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн шатахуун нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг олон улсад зарлах нь зөв. Хэрэв шатахууны үнэ одоогийнхоос буурахгүй бол хэдий том буудал бариад ч зорчигч тээврийн төв болж чадахгүй гэсэн байр сууриа өнгөрсөн есдүгээр сард илэрхийлсэн юм. 

Бас нэг асуудал нь шатахууны эхний агуулахыг барьсан ч чухам ямар төрлийн шатахуун хадгалахаа шийдээгүй байна. Одоогоор манай улс онгоцны түлшээ 100 хувь ОХУ-аас хангадаг. Харин нисэх буудлын менежментийг хариуцсан япон компани үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Иймд ИНЕГ ОХУ-ын ТЭС1 шатахууныг болон бусад бүх улсад өргөн хэрэглэдэг ЖЭТ1А шатахууныг ч дээрх агуулахуудад зэрэг ашиглах санал дэвшүүлжээ. Ингэснээр дээрх хоёр төрлийн шатахууныг нийлүүлэгчдийн дунд өрсөлдөөн өрнөж, хямд үнэ тогтох боломжтой. Учир нь нэг онгоцыг дээрх шатахууны алинаар нь ч сумлаж болдог байна.     

Үнийн хувьд ойролцоо ч ТЭС1 шатахууны үнийг ОХУ хатуу тогтоодог тул бид тэдний хэлсэн үнээр л худалдан авдаг. Харин ЖЭТА1-ийг олон оронд өргөн хэрэглэдэг тул үнийг нь Сингапурын биржид тогтоодог байна. БНСУ-аас ЖЭТА1-ийг туршилтаар тээвэрлэхэд зардал өндөр байснаас зогсоожээ. Харин БНХАУ-ын China oil компани энэ шатахууныг нийлүүлэх боломжтой гэдгээ мэдэгдэн, ИНЕГ-тай Хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Тийзний үнийн 30 орчим хувийг шатахууны үнэ эзэлдэг юм.  

Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2019-01-10 18:12 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3455 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ