Хайлт хийх

Ц.Цолмон: Өнөөдөр гишүүдтэй хамт орж ирсэн хүмүүс УИХ-ын дарга руу дайрсан

  2019-01-10
 
УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон 16.05 цагт мэдээлэл хийлээ.

Тэрбээр, Төв талбайд жагсаал зохион байгуулсан УИХ-ын дөрвөн гишүүн, жагсаал зохион байгуулагчдын хамт нийт есөн хүн өнөөдөр УИХ-ын даргатай уулзсан, би хамт байсан. УИХ-ын даргын өрөөнд ямар үйл явдал өрнөсөн талаар мэдээлэл өгье.

Тэд УИХ-ын даргад огцрох шаардлага тавьсан. УИХ-ын дарга тодорхой үндэслэлүүдээр тайлбар өгсөн ч гурван хуудас тайлбарыг хүлээж аваагүй. УИХ-ын даргын хариултыг орж ирсэн хүмүүс маань сонсоогүй. Энэ үеэр гишүүдтэй хамт ирсэн хүмүүс нь УИХ-ын дарга руу дайрсан. Дайрсныг баталгаажуулах бичлэг камерт үлдсэн. 

Төрийн тусгай хамгаалалтын ажилтнуудын үйл ажиллагааг зогсоосон нь Төрийн тусгай хамгаалалтын тухай болон Төрийн ордонд мөрдөгддөг хууль, журмыг зөрчсөн үйлдэл боллоо гэв. 

УИХ-ын дарга бол Төрийн тусгай хамгаалалтад байдаг гурван албан тушаалтны нэг. Ямар байгууллага, ямар арга хэмжээ авахыг мэдэхгүй байна. Ямар ч байсан баривчлах, саатуулах үйл ажиллагаа явуулаагүй. Тэр хүмүүс гараад жагсаал цуглаандаа оролцоод явсан гэлээ.  

Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-01-10 16:04 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ