Хайлт хийх

Цугласан иргэд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохоос нааш Төв талбайгаас явахгүй гэв

  2019-01-10
 
МАНАН дэглэмийн эсрэг эсэргүүцлийн цуглаан 12.30 цагийн орчимд Төв талбайд эхэллээ. 
Цуглааныг зохион байгуулагч УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нараас гадна Ардын уран зохиолч Т.Галсан, Хөдөлмөрийн баатар, геологи- эрдэсзүйн ухааны доктор Б.Хурц нар ахмадуудыг төлөөлж үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Улаанбаатар хот, 21 аймгаас иргэд жагсаалыг дэмжин оролцож байна. Мөн Австрали, Швед, Швейцарь, Бельги, БНСУ, ОХУ зэрэг гадаадад суугаа монголчууд МАНАН дэглэмийн эсрэг энэ тэмцлийг дэмжин, цахим орчинд дуу хоолойгоо илэрхийлж байна. Бидний өмнөх жагсаалыг 1990 оноос хойших хамгийн олон хүн хамарсан, хоёр дахь түүхэн жагсаал хэмээн гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. 

УИХ-ын дарга М.Энхболд огцрохгүй гэж байсан бол өнөөдөр өөрийгөө огцруулах асуудлыг хэлэлцэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж гарын үсэг зурлаа. Монголын ард түмэн байгалийн баялгаа тэгш хүртэх, шударга ёсыг тогтоохын төлөө энд цуглаад байна. 

Өнөөдөр Монголын хүн амын 30 хувь буюу 3 хүн тутмын нэг нь нэн ядуу байна. Банкны хадгаламжийн 98 хувийг цөөхөн хүн эзэмшдэг. Монголын ард түмэн тэдний хадгаламжийг өсгөхийн төлөө ажиллаж байна. Та бид авлигын гав гинжийг таслахаар, МАНАН  дэглэмийг нураахын төлөө хуран цуглаад байна. Монгол хүн баялагтаа эзэн байхын төлөө, баялгийн сан байгуулахын төлөө хуран цуглаад байна. МАНАН тогтолцооны хамгийн том авлигач М.Энхболдыг огцруулахын төлөө цуглаад байна. Энэ бүхнийг устгаж, шинэ 25 жилийн хөгжлийн түүхийг шинээр бичихээр хуран цуглаад байна. Бид хууль бус үйлдлийг нүд цавчилгүй хардаг хүчтэй иргэний нийгмийг бүрдүүлжээ.

Цаашид энэ хүнийг огцруулаад зогсохгүй, баялагтаа эзэн байхын төлөө үргэлжлүүлэн тэмцэх болно гэв.

12 сарын 27-ны жагсаалаас хойш хоёр дахин олон хүн төв талбайд цуглаад байна хэмээн цуглааныг зохион байгуулагчид чанга яригчаар зарлаж байна. 

Ардын уран зохиолч Т.Галсан: Өвгөн би өнөөдөр дулаан өрөөндөө эмгэнийхээ цай, эрүүний шөлийг уугаад сууж байх ёстой хүн. Одоо би насны намартаа 90-ийн босго давах насандаа яваа хүн. Ахмад насны төлөөлөл болж, хүрээд ирлээ. М.Энхболд оо, хэрвээ чи төрийн хүн гэж өөрийгөө боддог бол суудлаасаа огцор оо. Өнөөдөр ард түмэн чамайг улс орны хөгжлийн замд тээглэсэн бул хар чулуу гэж үзэж байгаа учир төв талбайд цуглаад байна. М.Энхболд, чи огцор оо. Зөв замдаа ороосой гэж хүсэж байна. 

Т.ГАНБОЛД: МИНИЙ АРД ЯМАР Ч ТОМ УЛС ТӨРЧ БАЙХГҮЙ, АРД ТҮМЭН Л БАЙГАА

Бизнес эрхлэгчдийг төлөөлж “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд: Монголын ард түмэн ингэж олуулаа цугласныг хараад баярлаж байна. Би 1990 оны ардчиллын хөдөлгөөний үед 18 настай бацаан байхдаа Ардчиллын цуглаанд ирж, сайхан ирээдүй ирээсэй гэж горьдож явсан. Эд нар бидний хүссэн ардчиллыг авчраагүй, өөдгүй хүмүүс. Баян хүний эхнэрүүдийн цүнхний үнэд Талбайд цугласан та бүхний халаасан дахь мөнгө хүрэхгүй. Байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээж, шударга ёс тогтоохын төлөө би МАНАН дэглэмийн эсрэг Монголын ард түмнийхээ төлөө тэмцэнэ. Миний ард ямар ч том улстөрч байхгүй, ард түмэн Та бүхэн л байгаа гэв.

Т.АЮУРСАЙХАН: М.ЭНХБОЛД ТА, ДУЛААН ӨРГӨӨНӨӨСӨӨ ГАРЧ ИРЖ, ОГЦРОХ ӨРГӨДЛӨӨ АВЧИРЧ ӨГӨХИЙГ ШААРДАЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Өмнөх жагсаалын дааа "Өвлийн хувцастай ирсэн болохоор 2-3-хан мянган хүн 20-30 мянган хүн шиг харагдсан" гэж дооглон тохуурхсан. Энэ удаа өмнөхөөс 2-3 дахин олон хүн иржээ. МАНАН дэглэмийг унагааж, зэрлэг капитализмыг нураахын тулд Монголчууд хоёр дахь тайван хувьсгалыг эхлүүлж байна. Энэ хувьсгал заавал үр дүнд хүрнэ. Шударга ёсны галт тэрэг нэгэнт хөдөлсөн. МАНАН бүлэглэлийн толгойлогч гэж жагсаал цуглаанд оролцогчид дуу нэгтэй тодорхойлсон М.Энхболд нэн даруй огцрохыг шаардаж байна. М.Энхболд Та дулаан өргөөнөөсөө гарч ирж, огцрох өргөдлөө авчирч өгөхийг шаардаж байна. Таныг огцрох өргөдлөө авчирч, Монголын ард түмэнтэй уулзахаас нааш бид Төв талбайгаас явахгүй хэмээн шаардлага тавилаа.

Энэ бол ганц хүний албан тушаалын асуудал биш. Үүний цаана маш том, амаргүй өөрчлөлтийг хийх ёстой гэж хэллээ.  

Гэрэл зургуудыг Д.Жавхлантөгс 

Нийтэлсэн:

Э.Оргил

Сэтгүүлч

2019-01-10 13:47 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  уржигдар

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ