Хайлт хийх

Канад улс ирэх гурван жилд НЭГ САЯ гаруй цагаач хүлээн авна

  2019-01-10
 
Та Канад улсад ажиллаж, амьдармаар байна уу? Канадын засгийн газар ирэх гурван жилийн хугацаанд нэг сая гаруй цагаач хүлээн авах тухай төлөвлөгөөг зарлажээ.

Тодруулбал, Канад улс 2019-2021 оны хооронд 1,080,000 гаруй тогтвор суурьшилтай амьдрах цагаачид хүлээн авахаар төлөвлөж байгаа хэмээн тус улсын цагаачлалын газрын сайд Ахмед Хуссэн мэдээллээ. Энэ асуудлыг Канадын засгийн газарт өргөн барих 2018 оны цагаачлалын жилийн тайланд тусгаж өгсөн байна.

Канад 2017 онд байнгын оршин суугчаар 286,000 гаруй цагаачдыг хүлээн авсан бол 2021 онд хамгийн их буюу 370,000 цагаач хүлээн авахаар төлөвлөжээ.

2019-2021 ОНЫ ЦАГААЧЛАЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ 

Цагаачдыг хүлээн авах нь Канадын эдийн засгийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Мөн цагаачдын дундаж наслалт залуу байснаар тус улсын хүн амын асуудалд хувь нэмэр оруулж, ажиллах хүчний хомсдлыг нөхөх ач холбогдолтой.

Тус улсад насжилт ихсэж, төрөлтийн тоо багасаж байгаатай холбогдуулан цагаачдын тоог өсгөх шийдвэр гаргажээ.

Канадын цагаачлалын газраас гаргасан тайлангаас үзэхэд тус улсад амьдарч байгаа иргэдийн тавны нэг нь улсаасаа өөр газар төржээ. Мөн тус улс 1990 оноос хойш зургаан сая гаруй цагаачыг эх орондоо хүлээн авсан байна.

Эх сурвалж: Business insider

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-01-10 11:53 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ