Хайлт хийх

Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар, Ч.Бямбаа нарыг 1 сар үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ

  2019-01-09
 
Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарыг тус бүр нэг сар үргэлжлүүлэн хорих шийдвэрийг  шүүхээс гаргалаа. 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр буюу өнөөдөр Д.Дорлигжав, Д.Баатар, Ч.Бямбаа нарт Нийслэлийн прокурорын  газраас  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулахаар ирүүлсэн саналтай хэргийг шүүн, хэлэлцээд дээрх нэр бүхий гурван хүнийг яллагдагчаар тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатар болон Чангаа овогтой Бямбаа нартай хамтран Д.Баатарын  үүсгэн байгуулсан “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил“ компаниудаас  2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон.

Нийтэлсэн:

А.Мишээл

Gogo.mn сэтгүүлч

2019-01-09 16:54 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3455 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ