Хайлт хийх

Тэгш оролцоотой гэр бүл бүтэн байдаг

Гэр бүлийн тулах багана болсон эхнэр, нөхөр хоёрын хамтын амьдралдаа гүйцэтгэх үүрэг, шийдвэр гаргах эрх мэдлийн зааг ялгаа улам л багасаж байна. Энэ зааг ялгаа хэдий чинээ багасах тусам хамтын амьдралдаа сэтгэл хангалуун байдгаа аз жаргалтай, элэг бүтэн гэр бүлүүд манай сонинд илэрхийллээ.

Харин хамтдаа шийдвэр гаргадаггүй, гэрийн ажлаа эн тэнцүү хуваарилдаггүй, нэг нэгнээ харилцан дэмждэггүй гэр бүлд ихэнхдээ гэрийн эзэн амьдралаа авч явах ёстой, харин эхнэр хүн үр хүүхдээ хүмүүжүүлж, гэрээ эмхлэх ёстой гэсэн улиг болсон ойлголт зонхилдгийг судлаачид онцолдог.

Нэгэнт гэр бүл ийм хуучин ойлголттой бол нас, хөрөнгө чинээ, нийгмийн байр суурь гээд аль нь ч аз жаргалтай амьдралд хөтлөхгүй аж.

Судалгаанаас үзвэл, тэгш оролцоогүй бол 23-30 насны гэр бүлүүд амьдралд мохох, гэрлэлт ганхах, 30-аас дээш насны, 1-2 хүүхэдтэй хосуудын хувьд гэр бүлийн орчиндоо тавих халамж анхаарал дутах, сэтгэл гутралд орох нь түгээмэл ажиглагдаж буйг сэтгэл судлаач Б.Баярцэнгэл онцолсон юм.

Тиймээс хосууд үүрэг хариуцлага, ажлаа хуваарилахдаа хүйсээр ялгаварладаг хуучин ойлголтоос аль болох эрт салах нь хувь хүн, үр хүүхэд, гэр бүл, цаашлаад нийгэмд гарах хамгийн том дэвшил юм. Азаар монголд ийм хуучинсаг ойлголт шахагдан, баларч байгаа нь олны танил эрхмүүдийн байр сууриас ажиглагдаж байна.

Ч.Ганжавхлан “Лантуун Дохио” ТББ-ын тэргүүн
Манай гэр бүл тэгш оролцоотой. Энэ нь ч дээр байдаг. Гэр бүл дэх ажлын хуваарилалт өнгөрсөн нийгэмд арай өөр байлаа. Адуу мал хариулахаас эхлээд л эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хийх ажлыг хуваачихдаг байсан. Одоо бол хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдсөн учраас ингэж ялгаварлаж, зааг тогтоох нь утгагүй.

Бид хоёр бие биеийнхээ нийгмийн харилцааг дэмжих, санхүүгийн хувь нэмэр, хувь хүний хөгжил гээд бүхий л зүйлд нь маш хүндэтгэлтэй ханддаг. Эхнэр маань бизнес эрхлэгч, харин би нийгмийн ажил хийдэг хүн болсон шүү дээ.

Хамтдаа хийж бүтээсэн, босгосноо хүн хайрлаж, хамгаалдаг.

Эмэгтэй хүн хүүхэд төрүүлсний дараа ихэнх цагаа хүүхдэдээ зориулдаг учраас өмнө нь байсан нийгмийн боломжуудаа тэр бүр эдэлж чаддаггүй. Үүндээ ч стрессддэг юм билээ.

Тиймээс бид ярилцаад, эхнэр маань бизнесийн чиглэлээр сурч эхэлсэн. Одоо кофены бизнесээ эрхэлж байгаа. Гэр бүлийнхээ санхүүг авч явдаг хүн нь би биш, манай эхнэр болж хувирсан.

Карьер нь ч сэргэж, бизнес нь амжилттай байгаа тул сэтгэл хангалуун байгаа. Өөрөөр хэлбэл, манай гэр бүл санхүүгийн асуудлаа хэвшмэл ойлголт, буруу хандлагаас өөрөөр зохицуулаад амьдарч байна.

Эхнэр нь хүүхдээ харж, аяга шанагаа угааж, нөхөр мөнгө олох ёстой гэсэн ойлголт гэр бүлд маань огт байдаггүй. Хэн завтай, боломжтой нь гэр бүлийнхээ асуудалд анхаарал тавиад, харилцан ярилцаад явдаг. Хамтдаа хийж бүтээсэн, босгосноо хүн хайрлаж, хамгаалдаг.

Энэ л хүний амьдралын үнэ цэнэ. Ийм амьдралаа хүн тийм хурдан орхиод, салаад явдаггүй. Миний бодлоор залуу гэр бүл амьдралыг өөрсдөө босгох ёстой. Тэгээд ч залуу байхад чинээлэг байх шаардлагагүй, бүх зүйл л байхгүйгээс эхэлдэг. Юм бүхэн өөрийн гэсэн дараалалтай.

Б.Баярцэнгэл Сэтгэл судлаач
Өнөөгийн гэр бүлийн амьдралд шинэ хувьсгал хийх хэрэгтэй байна. Гэр бүл гэж юу вэ? Гэр бүл юуны өмнө хариуцлага үүрдэг юм бэ? Гэр бүлийн гишүүдийн тэгш оролцоо харилцаа гэж юу вэ гэдгийг бүгд мэддэг мэт боловч үнэндээ бүгд мэдэхгүй байна.

Тэгш оролцоо гэдэг нь хамтач, хоорондоо ярилцаж шийдвэр гаргахыг хэлдэг.

Аливаа асуудлыг зөвхөн тухайн ам бүлийн доторх асуудал гэж харж буй нь тэгш бус оролцоо оршин тогтнох үндэс болж байна.

Тэгш оролцоо гэдэг нь хамтач, хоорондоо ярилцаж шийдвэр гаргахыг хэлдэг. Түүнээс биш эхнэр, нөхрийн хэн нэг нь шийдвэр гаргагч байхыг хэлэхгүй. Тэгш оролцож, шийдвэр гаргавал хоорондын зөрчил үүсэхгүй.

Орлого олдог нь өөрийгөө чухалд тооцож, илүү байр суурь эзлэх ёстой мэтээр ойлгох нь гэр бүлийн амьдралд тэгш бус оролцоо үүсгэж эхэлнэ. Манай гэр бүлийн хувьд тэгш оролцоог эрхэмлэдэг.

Хэн хэндээ итгэж, нэгнийхээ хөгжих боломж, нийгмийн харилцааг боохыг хүсдэггүй. Үр хүүхдүүддээ ч эрх тэгш харилцаа төлөвшүүлэхийг урьтал болгодог. Хамгийн гол нь бүх шийдвэр хамтынх байдаг учир тэгш оролцоотой гэр бүл гэж хэлж болох юм.

Хамтынх гэдэг нь хоорондоо ярилцах, хамтдаа судлах, хамтдаа бодох гэх мэт үйлдлүүдийг хэлдэг. Мөн аль болох эерэг, энгийн байхыг хүсдэг, материаллаг зүйлээс хамаарсан стресст автдаггүй. Эцсийн эцэст, хоёр биенээ хүндлэн, дээдлэх нь сайн сайхан л зүйл авчирна. Хамт ажиллаж, хөдөлмөрлөвөл амьдрал ахуй дээшилнэ.

Г.Угалзцэцэг Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга, МУГТ
-Миний хувьд эхнэр нь ийм, нөхөр нь тийм юм хийх ёстой гэж нэг нэгэндээ хатуу шаардлага тулгах нь зохисгүй гэж боддог. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд аль болох адил эрх, тэгш оролцоотой байвал зүгээр.

Яагаад заавал эмэгтэй хүн хоол хийдэг, эрэгтэй хүн мөнгө олдог байх ёстой гэж.

Харилцан үүргээ ойлгож, ухамсарлах хэрэгтэй.

Миний хувьд гэхэд би эмэгтэй гээд мөнгө олохоос хойш суудаггүй, өөрийнхөө боломжоор л ажил хийж, санхүүгээ авч явдаг. Нөхрийнхөө олсон мөнгийг бүгдгийг нь хурааж авахаас илүү хоорондоо ярилцаад санхүүгийн асуудлаа шийддэг.

Ер нь нэг нь мөнгө олоод нэг нь үрээд, эсвэл нэг нь гэрээ цэвэрлээд, нөгөө нь тараагаад байж таарахгүй шүү дээ.

Харилцан үүргээ ойлгож, ухамсарлах хэрэгтэй. Монгол гэр бүлд эцгийн эрхт ёс давамгайлсан байдаг ч үүнээс хүндлэл, уламжлал талаас нь дагах, авах зүйл их бий. Гэрийн эзэн гэдэг утгаар нь эр нөхрөө хүндэлнэ.

Гэхдээ орчин үеийн нийгмийн байдал, ажил үүргийн хуваарь зэргээс шалтгаалаад аль болох тэгш оролцоог хангах ёстой. Сүүлийн үед эрчүүд нь ажилгүй, архи уудаг, эмэгтэйчүүд нь амьдралаа нуруун дээрээ үүрч яваа тохиолдол маш олон болсон байна. Би үүнийг хэзээ ч зөв гэж хэлж чадахгүй.

Г.Мэндбаяр Ардын жүжигчин
-Нөхөр бид хоёр олны танил л болохоос биш бүх л хосын адил сайнтай, муутай амьдралыг туулж өдийг хүрсэн. Урлагийн хүний амьдрал хэцүү, байнга л буцалж байдаг. Нэг нь хөдөө тоглолт хийхээр явахад нөгөө нь хүүхдээ хараад үлдэнэ. 

Заримдаа хүүхэд харах хүн олдохгүй үнэхээр хэцүү үе олон байсан. Гэхдээ хүүхдүүд том болоод, тэр бүгдийг даван туулсны дараа эргээд харахад хамтдаа туулсан өдрүүд маш сайхан дурсамж болж үлджээ.

Амьдралд эмэгтэй хүн хамгийн хүнд, хэцүү ачааг нь үүрдэг.

Амьдралд эмэгтэй хүн хамгийн хүнд, хэцүү ачааг нь үүрдэг. Гэхдээ заавал ингэх албагүй шүү дээ. Харилцан ойлголцоод, нэг нэгнийхээ дутууг нөхөөд явбал тэр жинхэнэ хамтын амьдрал болдог.

Эрэгтэй, эмэгтэй хүний төрөлхийн чанар өөр. Хань ижил чинь чамд нэг л дутуу, санаанд чинь хүрэхгүй байх үе бий. Гэхдээ хань ижлээ яг тухайн цаг үеэр нь битгий хэмжээрэй.

Хоорондоо сайн ярилцаж, яаж бие биенээ дэмжиж, эрх тэгш амьдрах вэ гэдгээ эхнээсээ ойлголцох хэрэгтэй. Эхнэр, нөхөр гэдэг гэр бүлийн хоёр багана учраас хоёулаа л амьдралаа адилхан нуруун дээрээ үүрэх ёстой. Энэ чинь л гэр бүл шүү дээ.

Б.Шүүдэрцэцэг Зохиолч
XX зуунаас өмнө гэр бүл, хамтын амьдралд сайн дурын холбоо байгаагүй. Тэр үед үндэстэн, ураг төрлийн уламжлалаар, эцэг, эхийн шийдвэрээр эсвэл шашны ёс заншлын дагуу ийм холбоо үүсгэдэг байсан. Харин одоо бол өөр.

Гэр бүл, хамтын амьдрал гэдэг харилцан бие биенээ хүлээн зөвшөөрсний үндсэн дээр үүсгэсэн сайн дурын холбоо. Тиймээс бүх үүргээ тэгш биелүүлэх нь шударга гэж боддог.

Манай гэр бүл бүх ажлаа хувааж хийдэг.

Гэр бүлийн амьдралд тэгш оролцоог хангахад чармайлт гаргах ямар хэрэгтэй юм бэ? Эр хүн жорлон угааж болохгүй, хог хаяж болохгүй гэх зэрэг ойлголтод дургүй! Эр хүн ч гэсэн бие засдаг учраас жорлонгоо ч хамт л цэвэрлэнэ.

Хог хаядаг юм чинь хогоо ялгаагүй л асгана. Манай гэр бүл бүх ажлаа хувааж хийдэг. Хэн завтай нь гэрийн ажлаа амжуулдаг.

Муурнуудаа хооллох, гэрээ цэвэрлэх, хоол хийх, хүнсээ цуглуулах зэрэг өдөр тутмын ажлуудаа хамт л хийдэг. Би ном бичээд ид суухаараа гэрийн ажлаас чөлөөлөгдөх үе ч бий.

Нийтэлсэн:

Тэгш оролцоотой гэр бүл бүтэн байдаг

Нийтэлсэн:
2019-01-09 11:45 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3452 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ