Хайлт хийх

CES 2019: Найзуудаа олоход тусалдаг луужин

  2019-01-09
 
Технологийн ертөнцийн томоохон арга хэмжээнүүдийн нэг CES энэ долоо хоногт Лас Вегас хотноо зохиогдож байна. Энэхүү арга хэмжээний үеэр автомашинаас эхлээд гоо сайхны салбарт ч технологийн дэвшил бүхий бүтээгдэхүүн үйлчилгээ шинээр танилцуулагддаг юм. Тэдгээр бүтээгдэхүүн үйлчилгээнээс онцлон хүргэж байна.

Амьд хөгжмийн тоглолт, үзэсгэлэн зэрэг олон нийтийн арга хэмжээний үеэр бие биенийгээ олоход хүндрэлтэй байдаг. Тэгвэл LynQ компанийн бүтээсэн луужин хойд зүгийг бус таны найзуудын байршлыг заах болно.

Дээд тал нь 12 хүн хоорондоо холбогдож болох бөгөөд гурван өдөр баталгаатай ажиллах боломжтой аж. Луужинг ашиглахын тулд зөвхөн GPS байхад л хангалттай учир зөвхөн хотод бус хөдөө ч мөн ашиглах боломжтой. Ажиллах зай нь ойролцоогоор 10 км бөгөөд хэрэв хүсвэл хэрэглэгч өөрийн гэрийг луужин дээрээ тохируулж болно.

CES дээр олны анхаарлыг татсан уг бүтээгдэхүүний хоёр ширхэг нь 209 ам.долларын үнэтэй аж.

Эх сурвалж: Gizmodo

Нийтэлсэн:

Д.Түшигт-Эрдэнэ

Gogo.mn сэтгүүлч

2019-01-09 12:15 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3455 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ