Хайлт хийх

Конор МкГрегор–Теншин Насүкаватай тулалдахыг хүсч байна

  2019-01-08
 
Холимог тулааны “UFC” холбооны шилдэг тулаанч Конор МкГрегор Японы кикбоксын тамирчин Теншин Насүкаватай холимог тулаанаар өрсөлдөхийг хүсч буйгаа илэрхийллээ.

Дөнгөж 20 настай Насүкава 2018 оны сүүлийн өдөр Токио хотод мэргэжлийн боксын 5 холбооны дэлхийн аварга, 41 настай Флойд Мэйвэдэрт ердөө 140 секундын хугацаанд ялагдсан юм. Тэрхүү тулаан мэргэжлийн боксын рингэн дээр болсон билээ.

Мэйвэдэр–МкГрегор нарын хувьд өмнө нь мэргэжлийн боксын рингэн дээр тулалдаж, Мэйвэдэр ялж байсан удаатай. Харин 30 настай МкГрегор ирэх зунаас өмнө Насүкаватай тулалдахыг хүсч байгаа гэнэ. Ирланд тамирчин өөрийн твиттер хуудастаа “Би Токиод очиж, Теншин Насүкаватай холимог тулаанаар үзэлцэхийг хүсч байна” хэмээн жиргэсэн байна.

МкГрегор хамгийн сүүлд өнгөрсөн оны 10-р сарын эхээр ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагомедовтой тулалдаж, ялагдсан юм.

А.Одбаяр

Нийтэлсэн:

2019-01-08 16:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3449 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ