Хайлт хийх

У.Цолмонхүү: Хүн элдэв асуудлаа түр хойш тавиад уран зургаас таатай мэдрэмж авч болдог

  2019-01-12
 
- Уран зураг бол нийгмийн талх нь биш ч дарс нь юм -

Монголын урчуудын эвлэлийн уран зураач У.Цолмонхүү өөрийн  "Sip My Ocean" үзэсгэлэнгээ  АртиКоур галерейд нээжээ. Түүнтэй уг үзэсгэлэн болон Монголын уран зургийн талаар ярилцсанаа хүргэж байна. 

- Яагаад зураач болсон түүхээс тань яриагаа эхэлье. 
Ээж минь зураач хүн л дээ. Намайг бага байхад Монгол улсын циркэд зураач хийдэг байсан юм. Тэр үед ээжийгээ даган ажил дээр нь их очно, энд тэнд дагаж яван үзэсгэлэн үзнэ. Нэг үгээр будагны үнэр, зурагнууд дунд л багаасаа өссөн гэх үү дээ. Дунд сургуулиа төгсөхдөө зураач болно хэмээн эргэлт буцалтгүй шийдсэн байсан. Тэгээд дүрслэх урлагийн сургуульд элсэн орж 2013 онд сургуулиа төгссөн. Миний багш доктор профессор С.Бадрал гэж эрхэм хүн байдаг. Надад уран зураг, баримлын бүхий л зүйлийн эхлэлийг тавьсан хүндтэй хүн. 

 “Амьдралын бусад асуудлаа яая гэж байж юун үзэсгэлэн, түүнийг үзэх илүүдээ гарсан цаг зав, мөнгө алга” гэж ярих нэгэн цөөнгүй байх. Гэхдээ...

- Нээгээд удаагүй буй энэхүү үзэсгэлэнгийнхээ талаар сонирхуулбал?
Энэ нь манай ээж, эгч миний өөрийн гээд гэр бүлээрээ гаргасан үзэсгэлэн маань юм. Ямар нэгэн сэдэв онцлоогүй бөгөөд ихэнхдээ сар гаруйн хугацаанд зурсан бүтээлүүд багтсан. Австрали улсад хэсэг хугацаанд амьдраад ирсний дараа өөрийн үзэсгэлэнгээ гаргахаар шийдсэн юм.

Миний хувьд таньдаг хүмүүсийнхээ хөргийг зурсан. Гэхдээ тухайн хүн бүрийн зан авир, онцлогийг зургандаа харуулахыг зорьсон. Жишээ нь Лантуун дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлангийн зургийг харахад энгийн мэт боловч улаан пиджак нь гал цогийг нь илтгэж, нийгэмд эерэг дуу хоолой болж буйг саарал нийгмийн дундаас гэрэлтэж байгаа гэдэг утгаар гадуур нь цагаан хүрээтэй зурж илэрхийлсэн гээд бүтээл бүр онцлогтой. 

- Үзэсгэлэнгийн нэрийг "Sip My Ocean" хэмээн нэрийдсэний учир?
Үүнийг шууд орчуулбал “Миний ертөнцөөс шим” гэж ойлгогдоно. Заавал далай биш ертөнц гэдгээр нь ойлгох хэрэгтэй. Миний амьдралын салшгүй нэг хэсэг болсон уран зураг, бүтээлүүдийг минь уран зураг сонирхогч, хүмүүс үзэж сонирхон мэдрээрэй гэсэн санааг л хэлэх гэсэн юм.

- Уг үзэсгэлэнд хамгийн сонирхолтой баримал байсан нь өнөөгийн хар бараан сэдэв буюу утааны талаарх бүтээл тань байхыг анзаарлаа. Энэхүү бүтээлээ тайлбарлавал?
Аан тийм ээ, би уг бүтээлдээ арав гаруй хоног зарцуулсан. Бага хугацаа мэт сонсогдовч их удаан бодож явсан, толгой дотроо бол аль хэдийнэ хийчихсэн болохоор маш хурдан бүтсэн. Нийгэмд тэр дундаа эрх баригчдад уг сэдэв замхарч, байдаг л зүйл мэтээр харах болсон. Тиймдээ ч “Сарнилт” хэмээн нэрлэсэн.

Арын жижиг цагаан хэлтэрхийнүүд нь хүний эмзэг бие организм, дотоод эд эрхтнийг илэрхийлж хийсэн. Олон төрлийн хүн нэгэн зэрэг оршиж байгааг янз бүрийн өнгөтэй хүний царайгаар дүрслэн харуулсан. Сайн харвал нүүрний өнгө бүр харилцан адилгүй, хар бараан болох тусам утаандаа хордсоор муугаар хэлвэл нас барсан гэж ойлгож болохоор байгаа юм. Шулуухан хэлэхэд бид энэ утаанд нүдээ аниад л амьдарч байна. Тиймээс нүүр бүр нүдээ аньсан байдалтай байгаа юм.

-Яагаад өөрийнхөө төрхөөр хийсэн юм бэ? Ер нь зарим зураач өөрийнхөө хөргийг бүтээлдээ ашиглах нь их элбэг харагддаг. Энэ юуны учир вэ?
Зураач хэн нэгнээс эхэлж асуухаас илүүтэй хамгийн түрүүнд өөртэй нь санаа нэгдэх хэн байх вэ. Мэдээж өөрөө шүү дээ.  Мөн миний л бүтээл юм чинь би өөрөөрөө л төлөөлье хэмээн бодсон юм. Тиймээс уран бүтээлчид өөрийгөө ашигладаг байх. Миний бодлоор уран бүтээлчид өөрөө өөртөө их таалагдаж түүнийгээ бүтээлдээ харуулахыг зорьдог байх л даа. Яг селфи шиг гэсэн үг. Өөрийнхөө тааламжтай гэсэн зургаа олон нийтэд харуулах гэж сошиал хуудсандаа тавьдагтай л адил. 

- Та зураачаас гадна уран барималчин хүн шүү дээ. Улаанбаатар зочид буудлын урд байрладаг нийслэлийн барималыг та хийсэн гэж сонссон юм байна. Өөр ямар бүтээл бий вэ?
Нийслэлийн төвийн хэсгийн харагдацыг хүрлээр урлаж хийсэн бүтээл маань тэр юм. Мөн тухайн үед түүнтэй хамт тулга хийсэн. Түүнээс гадна Лантуун хүүг мөн хийж байсан. Дорноговь аймагт Данзанваанчиг агсны хөшөөг арав гаруй жилийн өмнө хийсэн гээд дурдаад байвал хэд хэд бий. 

- Та уран зураг зурах, баримал урлахыг нэг дор хийдэг юм байна. Ийм төрлийн уран бүтээлч тэр бүр байдаггүй шүү дээ. Ихэвчлэн аль нэгийг нь л эзэмшсэн эсвэл дагнасан байдаг.
Уран зураг бол зөвхөн харахуйн эрхтэнд зориулсан бүтээл. Харин барималыг хүрч мэдэрч болно. Тэгэхээр зөвхөн харахаас илүүтэй бүтээлээ 3D буюу хүн өөрөөр мэдрэх боломжоор илэрхийлэхийг хүсдэг гэх үү дээ. 

- Энэ голд байрлуулсан бүтээл их сонирхолтой санагдлаа. Тайлбарлавал?
Би 2016-2017 онд "Кристина Нобл" хүүхдийн сангийн баримлын зургийн багшаар ажиллаж байхдаа хүүхдийн хориход хичээл заадаг байсан юм. Хичээлдээ суухаар үүдэнд бүртгүүлэн зогсох хүүхдүүд, тэднийг харан зогсох харгалзагч гээд тухайн үеийн дүр зураг сэтгэлд их тод үлдсэн.  Тэрхүү дүр зургийг л бүтээл болгон гаргасан юм.

Тухайн үед анх намайг хичээл заах гээд ороход “Энэ юу л бол доо” гэсэн харцаар зарим нь угтсан. Гэвч би тэдэнд хэрхэн зурах, баримал хийхийг заан хэсэг хугацааг хамт өнгөрүүлэхэд бид бие биедээ дасаж заримтай нь найз нөхөд шиг болсон. Тэдгээр хүүхдүүдийн бүтээлээр дараа нь үзэсгэлэн гаргасан.  Хүүхэд, өсвөр насныхныг ч мөн урлагаар дамжуулж хөгжүүлж болдог. Зурж сурсан хүүхэд сууж сурсан, аливаад тэвчээртэй, тайван тогтуун болдог. 

- Мөн энэхүү хар зураг их сонирхол татлаа. Эмэгтэйн үсэнд сувд байгаа нь их сонирхолтой харагдаж байна.
Үүнийг би таван жилийн өмнө эхнэртээ зориулж зуран бэлэг болгон өгч байсан. Хүн дурлахаараа нөгөө хүн нь яагаад ч юм өөгүй бөмбөлөг мэт санагдаад байдаг шүү дээ. (Инээв) Надад тэгж санагдаад байдаг юм. Тиймээс зөөлөн намирах үсэнд нь тэрхүү сэтгэлдээ мэдэрдэг бөмбөлөгүүдийг оруулсан юм. 

-Ажиглаад байхад манайд зургийн ихэнх үзэсгэлэнг үзэхэд “Үнэ төлбөргүй” гэсэн байдаг. Энэ нь эргээд уг урлагийг үнэгүйдүүлээд байна уу даа гэх хардлагыг төрүүлдэг. Энэ талаарх таны бодол?
Нийгэмд цочрол өгөх, хүний анхаарлыг маш их татсан зургийн үзэсгэлэнг л хүмүүс их сонирхох болжээ. Жишээ нь Австралид байхдаа би нэгэн этгээд зургийн үзэсгэлэнг үзэж сонирхсон. Ирсэн зочид, уран зураг сонирхогчид тухайн үзэсгэлэн рүү нэвтэрч орохдоо бүх хувцсаа тайлаад эхээс төрсөн биеэрээ байх ёстой. Тэр бол тухайн уран бүтээлчийн үзэсгэлэнгээ сонирхолтой болгох гэсэн нэгэн арга. Dress code буюу ямар нэгэн үдэшлэг, хүлээн авалтад хувцаслалтыг заасан байдаг шиг л гэсэн үг.

Олон улсад биш юм гэхэд Монгол уран бүтээлчдийгээ нэгтгэсэн томоохон фестиваль хийх хэрэгтэй юм байна гэдгийг сүүлийн үед бодож явна.

Манай урчуудын эвлэлийн зургийн үзэслэнгэнг үзэхэд үнэ төлбөргүй байдаг. Гэсэн хэр нь манай залуус элдэв шоу цэнгээнд мөнгө төлөхдөө 30, 50, 100 мянгаар нь зарцуулдаг. Үүнийг буруутгах аргагүй ч хааяа ч гэсэн урлагийн таатай мэдрэмж авах нь чухал. Мөн зарим хүн брэнд хувцас, эд хэрэглэлд  хэдэн саяыг зарцуулдаг хэр нь нэг уран зургийн төдий хэмжээний үнэлэмжийг сонсохоороо гайхаж хүлээн авдаг. Энэ байдал нэлээн түгээмэл харагддаг. Хүмүүсийн энэ хандлага уран зургийг үнэгүйдүүлж байна. Гэтэл уран зураг бол нийгмийн талх нь биш ч яах аргагүй дарс нь юм гэдэг үг хүртэл байдаг. 

Нөгөө талаараа манайхны амьжиргааны түвшинтэй хамаарна. “Амьдралын бусад асуудлаа яая гэж байж юун үзэсгэлэн, түүнийг үзэх илүүдээ гарсан цаг зав, мөнгө алга” гэж ярих нэгэн цөөнгүй байх. Гэхдээ өөртөө болон хүүхдэдээ хэсэг хором зарцуулаад, тэр асуудлаа түр хойш тавьж мартаад зургийн үзэсгэлэн үзэж тэндээсээ ямар нэгэн таатай мэдрэмж аваад гарах нь нэг талаараа гоё шүү дээ.

-Таны цаашдын зорилго болон Монголын уран зургийн салбарт хийхээр төлөвлөж буй зүйл юу байна вэ?
Олон улсад биш юм гэхэд Монгол уран бүтээлчдийгээ нэгтгэсэн томоохон фестиваль хийх хэрэгтэй юм байна гэдгийг сүүлийн үед бодож явна. Зөвхөн уран зургаар хязгаарлахгүй, янз бүрийн төрлөөр хийж болно. Мөсөн, элсэн баримал, гипсээр урлах, баримлын шавраар бүтээл урлах гээд баримлын төрөлд оруулж болно. Мөн Монголын бүх зураачдыг хамарсан том фестиваль хийж болно. Эхлээд бид нэгдэж юм хийж, бие биеэ мэдэрч байж дэлхийд өрсөлдөх гарц илүүтэй нээгдэнэ шүү дээ. Манайд мундаг, авьяастай олон уран бүтээлч бий. 

-Ярилцсанд баярлалаа. 

Сонирхуулахад, "Sip My Ocean" үзэсгэлэн АртиКоур галерейд энэ сарын 13-ныг буюу ням гараг хүртэл сонирхохыг хүссэн бүрт үнэ төлбөргүй нээлттэй байх юм.

"Sip My Ocean" үзэсгэлэнгийн зургуудаас... 

Нийтэлсэн:

Б.Нямдарь

Сэтгүүлч

2019-01-12 15:50 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3449 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ