Хайлт хийх

З.Нарантуяа: 2016 оны зургадугаар сарын 31-нээс хойш төрийн албанаас үндэслэлгүйгээр халагдсан 22 мянган хүн байна

  2019-01-07
 
МАН цаашид Монголын төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх, үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тул УИХ-ыг үйл ажиллагаагаа дуусгавар болгож, ээлжит бус сонгууль явуулах хуулийн төслийг санаачлах нь зүйтэй гэсэн Ардчилсан Намын Улс төрийн зөвлөлийн шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж буй талаараа мэдээлсэн.

Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа төрийн алба болон 60 тэрбумын гэх схем хэрэгжсэн гэдгийг хэд хэдэн зүйл нотолж байна гэв.

Тэрбээр мэдээллийн үеэр хэлэхдээ,

-65-ын хоёр хуваагдсан бүлгүүдийн зөрчилдөөн улс төрийн хүчний хувьд МАН цаашид эрх барих ямар ч боломжгүй болж байгааг харуулж байна. Хагаралдааны үндсэн зөрчил бол 60 тэрбум, ЖДҮ, концесс гэх мэт бусад хууль бус олон зүйлийг илрүүлж чадахгүй, шударгаар ажиллаж чадахгүй, цаанаа ашиг сонирхлын маш их зөрчил байгаагаа эвтэй байхдаа нууж, хагаралдахаараа задалж гаргаж тавьдаг. Хэн нь ч жинхэнээсээ энэ бүх хууль бус зүйлийн эсрэг тэмцье гэдэг зүтгэл гаргахгүй байгаагаас болж байна.

МАН-ын 316 зүйл заалт бүхий мөрийн хөтөлбөрийн 35 нь л хэрэгжсэн байна

60 тэрбумын схем ажилласан гэдэг нь хэд хэдэн зүйлээр нотлогдож байна. 2016 оны зургадугаар сарын 31-нээс хойш төрийн албанаас үндэслэлгүйгээр ажлаас халагдсан 22 мянган хүн байна. Энэ бүх хүмүүсийн жагсаалтыг Төрийн албаны зөвлөл гаргасан байна. Халахдаа тухайн жилдээ 25 тэрбум төгрөг, 2017, 2018 онд тодорхой мөнгийг тэтгэмж болгон өгсөн байна.

Дээр нь төрийн албанаас 13.5 мянган хүн албан тушаал буурсан, шинээр томилогдсон хүмүүсийн жагсаалт гарсан байна. Үүнийг Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар бүх газрууд авсан ч шалгаж, нотолж цааш нь явуулахгүй байгаад асуудал байна.

Мөн Засгийн газраас 14 мянга гаруй төрийн албан хаагчийг төвшин тогтоох шалгалт авахад 60 орчим хувь нь 1-4 жилийн хооронд шинээр томилогдсон хүмүүс байгаа нь тэр схем ямар нэг байдлаар ажилласан гэдгийг нотлохоор хэмжээнд байна гэж харж байна.

14 мянга гаруй төрийн албан хаагчийг төвшин тогтоох шалгалт авахад 60 орчим хувь нь 1-4 жилийн хооронд шинээр томилогдсон хүмүүс байна

Гэтэл үүнийг зөвхөн нэг талынхаа буруу мэтээр харуулах гээд байна. Нөгөө тал нь ч мөн өөрсдийн оролцоог шударгаар хүлээх хүсэл эрмэлзэл алга. Аль аль тал нь хууль бус үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй байна. Ард түмэнд амлаад байгаа төрийн албыг цэвэрлэх амлалтдаа хүрч чадахгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна.

МАН “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” гэсэн уриатай 316 зүйл заалт бүхий мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Өнөөдрийн байдлаар 35 зүйл буюу 11 хувийн биелэлттэй байна. Дараагийн сонгууль хүртэл 1.5 жил үлдсэн. Энэ хугацаанд үлдсэн 89 хувийн мөрийн хөтөлбөр биелэх ямар ч боломжгүй, цаг алдсан зүйл болж байна. Бид сөрөг хүчний байр сууринаас мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардаж, цаашид нэгдэж нийлж чадахгүй учир үүнийгээ хүлээн зөвшөөрөөд УИХ-ын үйл ажиллагааг дуусгавар болгооч ээ, бид ч дуусгавар болгохын төлөө байна гэлээ.

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-01-07 15:35 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3454 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ