Хайлт хийх

Зодоон нүдээн, аллагатай кино хүүхдийн сэтгэцийг гэмтээдэг

Нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино, кино зэрэг нь хүүхдийн хүмүүжилд эергээр нөлөөлөх, тэднийг урлагаар дамжуулан зөв зүйлд уриалж, сургах, хөгжүүлэх, хүмүүжүүлж, төлөвшүүлэх зорилготой байдаг.

Гэтэл зарим нэвтрүүлэг, хүүхэлдэйн кино нь хүүхдүүдийг буруу зүйлд уруу татан, тэдэнд муугаар нөлөөлөх нь даамжирч байна. Зарим улс орнуудын засгийн газраас хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, хүүхэлдэйн киног телевизээр гаргахыг хориглож, хүмүүжилд сөргөөр нөлөөлнө гэж үзэн, маш сайн хяналттай ажилладаг.  

2-7 настай хүүхэд бодит зүйл, хийсвэр зүйлийг ялгах, аливаа зүйлийн учир шалтгааныг дүгнэж ойлгох чадваргүй байдаг. Энэ насан дээрээ хүүхэлдэйн болон киноны утга санааг нарийн сайн ойлгохгүй буруу ойлголт авдаг. Хүүхэд киноны баатрыг дуурайж эхэлдэг ба өндрөөс үсэрч үзэх гэх мэт эрсдэлтэй алхам хийх магадлалтай байдаг.

7-12 настай хүүхэд бодитоор ойлгох хараахан болоогүй ч үзэж байгаа зүйл нь бодит зүйл үү, кино юу гэдгийг ялгадаг. Гэвч энэ төрлийн кинонуудыг үздэг хүүхэд өөртөө итгэлгүй болдог.

ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТ ҮЗЭЖ, АСУУЖ ЯРИЛЦАХ ХЭРЭГТЭЙ

Аливаа кинонд насны тэмдэглэгээ хийдэг нь хүүхдийн сэтгэлгээ, ойлгох чадварт нь ахдаж, хүүхдэд муугаар нөлөөлнө гэдгийг урьдчилан анхааруулах зорилготой.

Хүүхэд алаан хядаантай, зодоон нүдээнтэй, салалт хагацалтай кино үзээд байвал сэтгэхүйд нь муугаар нөлөөлж, ойлгохгүй буруу зуршилд автах, даган дуурайж өөрийгөө хохироох, стресстэх, ямар нэг бэрхшээл тулгарахад өөрийгөө голдог.

Хүүхдэд дэлгэцээр юм үзүүлэх бол аль болох хүчирхийллээс ангид, сайхан зүйлийг түгээсэн, эелдэг зөөлөн, танин мэдэхүйн бүтээлүүд сонгож үзүүлэх нь зүйтэй.

Аав ээжийн анхаарал халамж муу байвал хүүхэд үзэж буй киноныхоо баатрын  үйлдлийг дуурайхаас гадна, үр дүн нь юу вэ гэдгийг огт ухамсарлахгүй байх нь аюултай гэдгийг Гэр бүл хүүхдийн сэтгэлзүйн боловсролыг дэмжих төвийн сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэ хэллээ.

Кино нэвтрүүлэг хүүхдэд үнэнч шударга зантай, өрөвч нинжин сэтгэлтэй эсвэл хахир хатуу, ширүүн дориун зантай болоход нөлөөлдөг байна. Хүүхдэд дэлгэцээр юм үзүүлэх бол аль болох хүчирхийллээс ангид, сайхан зүйлийг түгээсэн, эелдэг зөөлөн, танин мэдэхүйн бүтээлүүд сонгож үзүүлэх нь зүйтэй.

Эцэг эхчүүд хүүхдээ хүүхэлдэйн кино, нэвтрүүлэг үзэж байхад нь дэргэд нь байж, ярилцаж, хүүхдээсээ асуулт асуух хэрэгтэй. Мөн мэдээж үзэх цагийг нь хязгаарлах нь чухал.

Сүүлийн үеийн хүүхэлдэйн киноны дүрс хурдан солигддог, дуу чимээ ихтэй байдгаас хүүхэд үйл явдлыг тогтоодоггүй, эргүүлэн ярьж чаддаггүй. Тийм бүтээлүүд хүүхдэд төдийлөн үлдэц, өгөөжгүй байх талтай.  Ялангуяа цувралаар гардаг “Хүн аалз”, “Ben 10” гэх мэт бүтээлүүд хүүхдэд өгөөжгүй гэдгийг гаднын сэтгэлзүйчид үзэж байна.

ДӨРВӨӨС ДЭЭШ ЦАГ ЗУРАГТ ҮЗСЭН ХҮҮХДИЙН ТАРХИНД ХҮЧТЭЙ СӨРӨГ ӨӨРЧЛӨЛТ ГАРНА!

Хэрвээ хүүхэд зурагт, гар утсанд цаг хугацаа их зарцуулдаг бол тархины бүтцийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг болохыг Японы эрдэмтэд тогтоожээ. Тэд 5-18 насны хүүхдүүдэд судалгаа хийхэд 4-ээс дээш цаг зурагт үзсэн хүүхдийн тархинд хүчтэй сөрөг өөрчлөлтүүд орсон байсныг тогтоосон байна.

Зурагт, гар утас яагаад хязгаарлах шаардлагатай вэ?

Хүүхэд аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэтрүүлэн хэрэглэснээр дараах эрсдэлд орох магадлалтай. Үүнд:

  • Хангалттай унтаж амарч чадахгүй байх

Гар утас, таблет хэрэглэдэг, өрөөндөө зурагттай хүүхдүүд оройтож унтдаг байх магадлалтай. Хүүхэд унтаж байхдаа өсөж байдаг. Гэтэл дэлгэцийн хамааралтай болсноор нойргүйдэх, өсөлт удаашрах эрсдэлтэй.

  • Сурч танин мэдэх, нийгмийн харилцаанд ороход саад учрах

Сургуулийн өмнөх болон нялх балчир насандаа зурагт их үздэг байсан хүүхэд анхаарлаа төвлөрүүлэх, бодож, сэтгэх, ярих чадвар нь сул, нийгмийн харилцаанд орохдоо тааруу болдог. Учир нь гэр бүл, эцэг эхтэйгээ цагийг бага өнгөрөөж байгаатай холбоотой.

  • Зан авир асуудалтай болох

Хүчирхийлэлтэй кино, нэвтрүүлэг бүхий контент үзэх нь хүүхдийн зан араншинд сөргөөр нөлөөлж, хүүхэд үзэж байгаа зүйлээсээ айх, хямрах, дэлгэцээр гарч байгаа баатруудыг дуурайх магадлалтай.

Тиймээс дараах зөвлөгөөнд анхаарлаа хандуулаарай.  Үүнд:

2-оос доош насны хүүхэд

  • Хоёр ба түүнээс доош насны хүүхдэд зурагт, гар утас, таблетийг бүрэн хязгаарлах хэрэгтэй.
  • Хоёр хүртэлх насны хүүхдүүд хүүхэлдэйн киног ойлгож ухаарч үзэх нь ховор. Тиймээс аль болох хүүхэдтэйгээ тоглож, дэлгэцээс хөндий байлгах, бодит эд зүйлээр тоглуулж, тэдгээрийг судалж, сонирхох боломжийг олгох нь чухал.

2-5 насны хүүхдэд

  • Өдөрт 1 цагаас илүүгүй үзүүлэх. Хүүхдэдээ гар утас, зурагт үзүүлээд орхих биш нэг бол хамтдаа үзэж, тайлбарлаж, ярьж өгч байгаарай.
  • Хүүхэд ямар төрлийн нэвтрүүлэг, кино үзэж видео тоглоом тоглож байгааг анхаарах
  • Хүүхдийн танин мэдэхүйд тустай, хүчирхийлэлгүй  зүйл үзүүлэх
  • Хэрвээ үзэж байгаа кино, нэвтрүүлгээр хүчирхийлэлтэй холбоотой зүйл гарвал энэ талаар ярилцаад, тэдэнд эдгээр нь бодит амьдралд тохиолдвол ямар хүнд хэцүү болохыг тайлбарлаж, аливааг хүчээр шийдсэн зан араншин ямар ноцтой үр дагавар бий болгож болохыг ойлгуулаарай.
  • Хүүхэдтэйгээ аливаа асуудлыг хүчирхийлэлгүйгээр даван туулах арга замуудын талаар ярилцаж, ойлгуулаарай.

Эх сурвалж: healthychildren.org 

Нийтэлсэн:

А.Наранцацрал

Сэтгүүлч

2019-02-11 09:50 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ