Хайлт хийх

Сурагчдын уртасгасан амралттай холбоотойгоор хичээлийг нөхнө

  2019-01-07
 
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээлэл хийлээ. Тэрээр уртасгасан амралттай холбоотой хичээл нөхөх асуудлыг хуваарьт оруулсан гэдгийг хэллээ.

БСШУС-ын сайдын тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт орж ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацаанд  өөрчлөлт орсон. 

ЕБС-ын сурагчдын 2 дугаар улирлын амралтын хуваарийг 2018 оны арванхоёрдугаар сарын 22-ноос 2019 оны хоёрдугаар сарын 10-ныг хүртэл хугацаанд тогтоосон. Ханиад томууны дэгдэлт ихтэй үе учраас сурагчдыг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүй, харин багш нарт зориулсан сургалт, семинарыг шат дараатай зохион байгуулж байгаа юм. 

Мөн эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал өндөр шаардлагатай байхыг дурдлаа. Нийслэлийн хэмжээнд гал түймэрт  хүүхэд өртсөн дуудлага одоогоор бүртгэгдээгүй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн хэлсэн юм.

Нийтэлсэн:

Б.Нямдарь

Сэтгүүлч

2019-01-07 13:55 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3455 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ