Хайлт хийх

Ардчилсан нам УИХ-ын ээлжит бус сонгууль явуулахыг шаардлаа

  2019-01-07
 
АН-ын удирдлагууд өнөөдөр намын байрандаа хэвлэлийн бага хурал хийлээ. 

Өнгөрсөн бямба гарагт тус намын Удирдах зөвлөл хуралдан, дээрх шийдвэрийг гаргажээ.  Намын дарга С.Эрдэнэ, дэд дарга Р.Амаржаргал, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай нар хэвлэлийн хуралд оролцсон юм. 

Тэд УИХ-д 65 суудал авч дийлэнх олонхийг бүрдүүлсэн МАН-ыг өнгөрсөн хугацаанд сонгуулийн амлалт, мөрийн хөтөлбөрөө умартан, төр удирдах чадваргүй болохоо батлан харууллаа хэмээн УИХ-ын ээлжит бус сонгууль яаралтай явуулах шаардлагатай гэв. 

Нийт гадаад өр 27 тэрбум америк долларт хүрлээ. Үүний 8 тэрбум нь Засгийн газрын өр. Шинээр 4 тэрбум америк долларын зээл авлаа. 

АН үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийн, мухардлаас гарах гарцыг санал болов. Энэ нь УИХ-ын ээлжит бус сонгуулийг яаралтай зарлан явуулах гэсэн юм. Ингэснээр иргэд одоогийн эрх баригчдын үйл ажиллагааг дүгнэх болоомжтой гэсэн юм. Улсын их хурал дахь МАН-ын гишүүд, өндөр албан тушаалтнуудынх нь хулгай, хүний амь, хүчин гэх мэт хэргүүд эрх баригчдын үнэн нүүр царайг илчиллээ. Тэдний үйлдсэн эрүүгийн хэргүүдийг ч дурдах хэрэгтэй.

Байнгын үйл ажиллагаатай Улсын их хурлын үйл ажиллагааг бүрэн зогсоосноор төрд итгэх сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэв. Төрийн бүх шатанд эрх баригчдын талцал, хувагдал бодитой нүүрлэлээ. Улсын их хурлын гишүүн нь дутуу, Засгийн газрын бүрэлдэхүүн ь дутуу, Улаанбаатар хот удирдлагагүй байна. Мөн хорин амйгийн ИТХ хуваагдмал байдалд ороод байна. 

Төр иргэдээ төлөөлөх чадвараа алдлаа. Цагаан сар хүртэл энэ байдал үргэлжлэхээр байна. Утаатай улиралд УИХ-ын сонгууль явуулбал хамгийн бодитой дүн гарна.

АН-ын дарга С.Эрдэнэ "Өнгөрсөн гурван жилийн хугацаанд МАН ямар ажил хийснийг биднээр хэлүүлэлтгүй иргэд дүнгээ тавина. Амлалтыг нь ард түмэн мартаагүй. Чихэр бурам шиг үгээр сонгуулийн өмнө амласан. Нэгийг нь ч биелүүлээгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдмээр байна. Өрийг өрөөр дарахгүй гэсэн. Инфляцийг нэг оронтой тоонд барина гэсэн. Гэтэл манай улсын нийт гадаад өр 27 тэрбум америк долларт хүрлээ. Үүний 8 тэрбум нь Засгийн газрын өр. Шинээр 4 тэрбум америк долларын зээл авлаа. Эн мөнгөний тайланг тавих шаарлага тавьсан ч хэлэлцүүлэхгүй байна. Шилэн дансны тухай хууль хэрэгжилгүй гурван жил боллоо. Бид үндэсний хэмжээний том намын хувьд хэнийг ч гүтгэх эрхгүй. " хэмээсэн юм. 

Мөн тэрээр "Төрийн ажил ямар нэгэн байдлаар цалгардах ёсгүй. Энэ зарчмын хүрээнд УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулахыг зохион байгуулах ёстой. Ээлжит бус сонгууль зохион байгуулах хуулийн зохицуулалт гэж бий. Тиймээс АН-ын бүлгээс энэ хуулийн гаргалгааг санал тавина" гэлээ. 

АН-ын дэд дарга Р.Амаржаргал "Монголын улс төрийн энэ хоёр нам нь нэг гэрийн хоёр багана л гэсэн үг. Нэг нь ганхаж байна. Энэ хоёр баганын нэг нь хүчгүй байвал гэр нурах эсрдэлтэй. Тиймээс МАН өөрсдөө хэлэлцээд шийдлээ олох хэрэгтэй. Ардчилсан намын нуруун дээр маш их хариуцлага ирж байна. Бид сөрөг хүчний хувьд үүнд баярлаж бахархаад тавлаагүй. Асуудлыг МАН өөрсдөө шийдэх учиртай. Шийдлээ олж, улам батжина гэдэгт найдаж байна. Улс төрийн орчин нөхцөл хүнд байгаа энэ үед Ардчилсан нам илүү бат бөх, буурь суурьтай, хариуцлагатай байх ёстой. 60 тэрбумын болон Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хуваарилалтын аль аль нь үнэхээр жигшүүртэй хэрэг. АН аль ч асуудлыг хүлээн авахгүй." гэсэн юм.

АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай МАН-ын зүгээс өгсөн амлалт, мөрийн хөтөлбөрийг уншиж танилцуулан тэдгээрийг хэрэгжээгүй, ажлуудыг энэ жилээс эхэлнэ гэсэн ч амжихгүй, биелэх боломжгүй гэдгийг цохон хэллээ. 

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2019-01-07 11:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3456 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ