Хайлт хийх

Солонгост улирлын чанартай 3 сарын хугацаатай албан ёсны эрхтэй хөдөлмөр эрхлүүлэх боломжтой гэв

  2019-01-04
 
Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр БНСУ-ын Элчин сайдын яамны консул Кил Кан Муктай албан уулзалт хийлээ. Уулзалтаар нийслэлийн иргэдийг БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхлүүлэх боломжийн талаар санал солилцжээ.

“Бид нийслэлийн иргэдийг БНСУ-д улирлын чанартай гурван сарын хугацаатайгаар албан ёсны эрхтэй хөдөлмөр эрхлүүлэх боломжтой. Өнгөрсөн онуудад хөдөлмөрийн гэрээгээр явсан иргэдийн зарим нь хууль бусаар үлдэх, хувийн аж ахуйн нэгжүүд хууль бусаар өндөр өртөг авч зуучлах зэрэг асуудал гарч байсан. Үүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар зохицуулж гэрээгээр хөдөлмөр эрхлэх асуудлыг албажуулах, хариуцах эзэнтэй болгож, зохион байгуулж өгөхийг хүсч байна” хэмээн БНСУ-ын Элчин сайдын яамны консул Кил Кан Мук уулзалтын үеэр онцолж байв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Солонгос улсад иргэдийг ажилд зуучлах явдал албан бусаар явагдаж байгааг үгүйсгэхгүй. Үүнийг хуулийн дагуу болгохын тулд бидний зүгээс анхааран ажиллах болно” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийтэлсэн:

А.Мишээл

Gogo.mn сэтгүүлч

2019-01-04 16:40 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3449 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ