Хайлт хийх

2019 онд хувь хүний хөгжилд тань туслах долоон ном

  2019-01-05
 
Та 2019 онд унших номынхоо жагсаалтыг гаргаж амжсан уу?

2018 онд нийтлэгдсэн Амазоны алдартай бизнесийн болон хувь хүний хөгжлийн номнуудаас та бүхэнд санал болгож байна.

Энэ номнуудыг уншсанаар та үнэт цагаа зөв зохистой төлөвлөх, ажилдаа амжилт гаргах, шинэ дадал бий болгох чадваруудад суралцана. Мөн бизнесээ өргөжүүлэх, саад бэрхшээлийг даван туулах талаар тэргүүлэх байгууллагуудын туршлагаас хуваалцах боломжтой.

Жеймс Клеар- ‘Atomic Habits: An Easy & Proven Way to Build Good Habits & Break Bad Ones’

Хэрвээ та муу зуршлаа өөрчилж чадахгүй байгаа бол асуудал нь та биш. Бид амьдралдаа муу зуршлыг ахин дахин давтан хийсээр л байдаг. Үүнийгээ засаж чадахгүй байгаа хамгийн том шалтгаан нь буруу систем. Та энэ номыг уншсанаар муу зуршлаа хаяж, зөв зуршлыг хэвшүүлэн өөрт тохирсон системийг бий болгоно.  

Вес Берри ‘Big Things Have Small Beginnings: Learn to Play the Great Game’

Бидний амьдралд олон уналт, бэрхшээл тохиолддог. Энэ ном танд жижиг уналтуудаас хэрхэн урьдчилан сэргийлж, тасралтгүй даван туулахыг заах болно. Та амьдралынхаа жижиг асуудалд анхаарлаа хандуулснаар илүү амжилттай байх боломжтой.

Брийн Браун- ‘Dare to Lead: Brave Work. Tough Conversations. Whole Hearts’ 

Нью-Йорк Таймсын дөрвөн удаагийн хамгийн их зарагдсан номыг санал болгож байна.

Брийн Браун сүүлийн 20 жилийн турш бидний амьдралд утга учир өгдөг сэтгэл хөдлөл болоод туршлагын талаар судалжээ. Мөн тэр сүүлийн долоон жилийн турш хувиран өөрчлөгдөх авьяас чадвартай удирдагч нартай хамтран ажилласан байна.

Тэр старт-ап компани, гэр бүлийн бизнес, нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага болон хөрөнгөтэй компаниудаас нэгэн асуултыг асуужээ. Хэрхэн илүү зоригтой, эрэлхэг удирдагчдыг бэлтгэдэг вэ? Компанийн соёлдоо зоригийг хэрхэн шигтгэж өгдөг вэ? Асуултын хариуг та энэ номноос олоорой. 

Алберт-Ласзло Барабаси- ‘The Formula: The Universal Laws of Success’

Бид ажлаа хийсэн ч дэвшихгүй. Шургуу хөдөлмөрлөсөн ч үнэлүүлэхгүй. Санаа байсан ч итгэл олохгүй байх тохиолдол бий. Бид ажлын ёс зүй болон авьяас чадварыг хослуулснаар урагшилж чадна хэмээн итгэдэг. Гэхдээ бид тэр хоорондын нэгдлийг бүрэн ашиглаж чаддаггүй тул үр дүнд хүрч чаддаггүй. Энэ номыг уншсанаар та амжилт болон гүйцэтгэлийн хоорондын уялдаа холбоог ойлгож авах болно.

Жейк Кнайп ‘Make Time: How to Focus on What Matters Every Day’

Мэдээлэл тасралтгүй шинэчлэгдэж буй энэ эрин үед ажлын өдрүүд уралдаан мэт санагддаг. Байнгын завгүй байх нь үнэхээр чухал шаардлагатай гэж үү? Үүний оронд чи цаг хугацааныхаа удирдлагыг гартаа авбал ямар вэ? Энэхүү номноос дэлгэрэнгүйг уншаарай.

Робин Шарма: ‘The 5 AM Club: Own Your Morning. Elevate Your Life.’

Нэр хүндтэй удирдагч, судлаач Робин Шарма 20 жилийн өмнө номныхоо санаагаа гаргасан байна. Өглөө бүр тогтсон цагт босдог болсноор бүтээмж нь эрс сайжирчээ.

Та аз жаргал, амьдралын амтыг энэ номноос мэдрэхийн зэрэгцээ ололт амжилт олж, хүссэн зүйлдээ хүрэх болно. Үүний тулд өглөө эрт тогтсон цагт босоход л хангалттай.

Даниел Х.Пинк ‘When: The Scientific Secrets of Perfect Timing’

Пинк сэтгэл судлал, биологи, эдийн засгийн судалгаануудыг хийсний үр дүнд хэрхэн зөв амьдарч, ажиллаж, амжилтад хүрэх талаар бичжээ.

Төгс цагийн хуваарийг гаргахын тулд яах вэ? Яагаад алдаа дутагдал сурагчдын дүнг ахиулдаг вэ? Уналтаа хэрхэн шинэхэн эхлэл болгох вэ? Ажлаас гарах, хүнтэй суух, ажил мэргэжлээ солих тохиромжтой цаг хэзээ вэ? Асуултын хариуг энэ номноос авах болно.

Нийтэлсэн:

Э.Онон

Gogo.mn сэтгүүлч

2019-01-05 11:59 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3456 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ