Хайлт хийх

Монголын нэг аймгийн хүн амтай тэнцэхүйц монголчууд БНСУ-д амьдарч байна

  2019-01-07
 
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзсан юм. Элчин Сайд Жон Жэ Нам 2018 оны тавдугаар сард томилогдон ирсэн бөгөөд тэрээр монголд ажиллаж буй 12 дахь Элчин сайд.

Илэн далангүй яриатай, нээлттэй Элчин сайдаас сэтгүүлчид БНСУ-д суугаа монголчуудынхаа талаар болон Солонгосыг зорих хүсэлтэй иргэдийнхээ талаар асуулаа. Мөн яриа илүү нээлттэй болох үеэр Элчин сайд Монгол Улсад аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлж болох өөрийн санаагаа ярьсан нь хэрэгжүүлж болохуйц, сонирхолтой санагдлаа. Ингээд Элчин сайд Жон Жэ Намын яриаг хүргэж байна.

ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ БОЛ АРД ТҮМНИЙ МЭДЭХ ЭРХ ЮМ

БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Жон Жэ Нам БНСУ-ын хөгжилд чөлөөт хэвлэл мэдээлэл маш их үүрэг гүйцэтгэсэн. Монгол Улсын хувьд урт хугацаандаа ирээдүй нь гэрэл гэгээтэй хөгжиж дэвших орон гэж би боддог. Ингэж итгэдэгийн маань шалтгаан нь монгол хүмүүс үр хүүхдийнхээ боловсролд маш их анхаардаг. Ахлах сургуулиа төгсөөд их дээд сургуульд орж байгаа хувиараа дэлхийд дээгүүр ордог нь үүнийг батлах байх.

Мөн парламентын засаглал. Ардчилсан өөрчлөлтийг ямар ч цус гаргалгүйгээр амжилттай шийдсэн, иргэд нь сонгуулиар төрөө барьдаг сайн жишиг болсон улс. Ардчилсан тогтолцоонд шилжээд удаагүй байж ийм амжилттай явж байгаа нь гадаад хүний хувиас харахад өндөр амжилт юм. БНСУ-ын хувьд ардчилсан тогтолцоонд шилжсэн ч энэ хугацаанд ганцаараа төрийн эрх барьж эзэрхийлсэн тохиолдол цөөнгүй бий. Солонгос улсыг энэ байдлаас гаргаж чадсан ганц хүчин зүйл нь чөлөөт хэвлэл мэдээлэл байсан. Тэгэхээр ардчилал- чөлөөт хэвлэл мэдээлэл гэдэг хоёр ойлголтыг салгаж ойлгож болшгүй юм.

Хэвлэл мэдээлэл нь, нийгэм нь ямар ч асуудалгүй нам гүм байдаг улс хаана байдаг вэ гэвэл Хойд Солонгос л гэж хэлэх байх. Гэхдээ тэр нам гүм байдал нь “үнэхээр сайхан” гэж хэлэх хүн олдохгүй.

Ардчилсан нийгэм- чөлөөт хэвлэл мэдээлэл гэдэг бол угаасаа л хэрүүл, шуугиантай байдаг. Тэгж байж нийгэмд болохгүй, бүтэхгүй ямар асуудал байна вэ гэдгийг ард түмэнд ил тод харуулж өгдөг. “Асуудал байна” гээд ил гаргаж байгаа нь тэр асуудлын талыг шийдчихэж байна гэсэн үг. Асуудал байсаар байтал гаргаж ирэхгүй байвал тэр нь яг л хавдартай адилхан нууцаар томорсоор үхэлд ч хүргэж мэднэ. Хэвлэл мэдээлэл нь, нийгэм нь ямар ч асуудалгүй нам гүм байдаг улс хаана байдаг вэ гэвэл Хойд Солонгос л гэж хэлэх байх. Гэхдээ тэр нам гүм байдал нь “үнэхээр сайхан” гэж хэлэх хүн олдохгүй.

Миний хувьд гучаад жилийн хугацаанд дипломат албыг хашиж, олон газар оронд ажилласан. Яг адилхан чөлөөт, ардчилсан нийгэмтэй улсад ажилласан нь Япон улс байлаа. Би тэнд гурван жилийн хугацаатай ажиллахдаа БНСУ болон Япон улсад хэвлэл мэдээлэл нь яаж ажилладаг вэ гэдгийг харсан. Солонгосын хэвлэл мэдээлэл үнэн зөв нь нотлогдоогүй ч “ер нь иймэрхүү зүйл байна шүү, байх боломжтой юм байна” гэдгийг эхлээд шууд нийтэлчихдэг. Хэрвээ тэр асуудал нь болоогүй, буруу таамаг дэвшүүлсэн байвал “одоо тэгээд яахав дээ” гээд л өнгөрдөг. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хариуцлагын тал дээр муу байна гэсэн үг.

Харин Японд бол батлагдаагүй зүйлийг хэзээ ч нийтэлдэггүй. Үнэхээр үнэн мэдээлэл гэдэг нь тогтоогдсон байсан ч зарим тохиолдолд улс орных нь эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр байвал мөн нийтэлдэггүй. Тэгэхээр аль аль хэвлэл мэдээллийн салбарт нь асуудал байна гэсэн үг. Гэхдээ энэ хоёр улсын хэвлэл мэдээллийг харьцуулаад оноо өгөөч гэвэл би Солонгосын хэвлэл мэдээлэлд арай өндөр оноо өгнө. Хариуцлагын талаас дутмаг байгаа ч асуудал байгааг гаргаж ирж байна гэдэг нь ард түмэн тэр хэмжээгээр мэдээлэл сайн авдаг байна гэсэн үг.

Монгол Улсын хувьд ч ямар нэгэн асуудал гарах л юм бол түүнийг ард иргэдэд мэдээлж байх нь зүйтэй.

ХУУРАМЧААР МАТЕРИАЛ БҮРДҮҮЛЖ, ВИЗ ХҮСЭХ АСУУДАЛ БАЙСААР БАЙВАЛ ОЛОН УДААГИЙН ВИЗ ОЛГОЛТЫН ХУГАЦААГ СУНГАХАД ХҮНДРЭЛТЭЙ

Одоогийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 1,5 хувьтай тэнцэх буюу 50 мянга гаруй монгол иргэн Солонгос Улсад удаан хугацаагаар оршин сууж байна. Монгол Улс 21 аймагтай. Тэгэхээр 50 мянган хүн гэдэг нэг жижиг аймгийн хүн амтай тэнцэхүйц хэмжээнийх гэсэн үг. Монгол иргэд Солонгос руу зорчиход төвөг, хүндрэлтэй асуудлууд байна. Би хувьдаа Солонгос-Монголын хооронд визгүй зорчдог болох нь зүйтэй гэж үздэг. Гэхдээ одоо шууд визгүй болгоход хүндрэлтэй. Боломжтой хүмүүстээ бид олон удаагийн виз олголтыг илүү өргөн хүрээтэй олгосон. Үүнээс өмнө олон удаагийн виз олголтыг 15 мянган хүнд өгсөн бол энэ удаад 200 мянган иргэн олон удаагийн виз авах боломжтой болж байна. Мөн өмнө нь олон удаагийн визийг эхлээд нэг жилээр дараа нь 3-5 жилийн хугацаатай олгодог байсан бол одоо хөнгөвчилж, нэг дор нөхцлийг нь хангаж байна гэж үзвэл шууд 3-5 жилээр олгож байгаа. Дунд шатны арга хэмжээгээр олон удаагийн виз олголтыг нэмэгдүүлж үзээд, үр дүнг нь харсны дараа цаашид хамрах хүрээг нь өргөтгөөд явах боломжтой.

 ‘Call center” буюу утасны лавлах үйлчилгээ эрхлэх гэж байна. Мөн онлайн виз олголтын ажлыг эхлүүлэхээр зэхэж байна. 

Одоогийн байдлаар нэг хүн виз мэдүүллээ гэхэд түүнийг шалгах хугацаа нь 45 хоног болж байна. Яагаад ийм их хугацаа шаардагдаж байна гэхээр хүмүүс хуурамч материал өгөөд байгаа учир материалууд нь үнэн эсэхийг шалгахад ихээхэн хугацаа зарцуулж байна. Ингэж их хугацаа зарцуулснаар яаралтай явах гэсэн бусад монголчуудыг хохироож байгаа юм. Хуурамч материал бүрдүүлэлт байсаар байвал олон удаагийн виз олголт цаашид үргэлжлэхэд хүндрэлтэй, хоёр улсын хооронд визгүй болох хугацаа ч улам бүр цаашилна. Хуурамч материал гаргаж байгаа шалтгаан нь хууль бус виз зуучлагч нар дээр очиж буруу мэдээлэл авч байгаагаас их болж байна. Тэгэхээр манайх визтэй холбоотой үнэн зөв мэдээлэл олгох нь зүйтэй юм байна гэж үзээд ‘Call center” буюу утасны лавлах үйлчилгээ эрхлэх гэж байна. Мөн онлайн виз олголтын ажлыг эхлүүлэхээр зэхэж байна. Монгол Улсын иргэд визний материал бүрдүүлэхэд илүү хялбар болгох тал дээр цаашдаа ч бид хичээж ажиллах болно.

СОЛОНГОСТ АЛБАН ЁСООР АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЧУУД СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХТЭЙ

БНСУ оны өмнөхөн Хөдөлмөрийн хуулийг шинэчилсэн бөгөөд ингэснээр долоо хоногт 52 цагаас илүү цаг ажиллуулахгүй байх хуулийг баталсан. Илүү цаг хийлгэсэн бол заавал нэмэгдэл хөлс өгөх, эс бол ажил олгогчийг шийтгэх хуультай болсон. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд мөн өөрчлөлт орсон.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр монгол хүн солонгост сардаа 4 сая орчим төгрөгийн орлого олох боломжтой.

Нэг цагийн ажлын хөлсийг нэмэгдүүлсэн. Хууль журам шинэчлэгдлээ гэхэд хатуу чанга мөрдөгддөг учир солонгост байгаа бүх гадаад улсад энэ хууль хэрэгжинэ. Монгол хүмүүсийн хувьд хүч чадалтай хүн олон байдаг болохоор зөвхөн нэг ажилд 52 цаг зарцуулна гэсэн заалттай учир хоёр, гурав дахь ажлаа хийх боломж бий болох байх. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр монгол хүн солонгост сардаа 4 сая орчим төгрөгийн орлого олох боломжтой.

Орон нутгийн сонгууль явуулахдаа тухайн орон нутагт амьдарч байгаа гадаад хүмүүс мөн солонгосын сонгуульд саналаа өгөх эрхтэй байдаг. Зөвхөн сонгох эрх төдийгүй сонгогдох эрх ч байгаа. Аймаг, сумын түвшний төлөөлөгчөөр сонгогдсон тохиолдол ч бий.

МОНГОЛ УЛС СОЛОНГОСООС 100 МЯНГАН ЖУУЛЧИН ТАТАХАД 100 МЯНГАН АВТОМАШИН ҮЙЛДВЭРЛЭСЭНТЭЙ ТЭНЦЭНЭ

2017 оны байдлаар БНСУ-с гадаад руу аялсан хүний тоо 26,5 сая байна. Солонгосоос монгол руу ирэхтэй адил хэмжээний зайтай Япон улс руу гэхэд 7 сая, Хятад руу 4 сая, Вьетнам руу 3 сая хүн аялжээ. Гэтэл Монгол Улс руу 68 мянган хүн аялжээ. Энэ бол байж болшгүй зүйл. Солонгос хүн гадаад руу аялахдаа нэг хүн дунджаар 1260 доллар зарцуулдаг гэсэн тооцоо гарсан. Харин Солонгосын Хьюндэй компани автомашин үйлдвэрлээд гадаад руу экспортлоход нэг автомашинаас гардаг цэвэр ашиг нь мянган доллар л байдаг. Тэгэхээр Монгол Улс Солонгосоос 100 мянган жуулчин татна гэдэг нь 100 мянган автомашин үйлдвэрлээд зардаг үйлдвэрлэгч орноос илүү орлого олно гэсэн үг.

Япон улс руу гэхэд 7 сая, Хятад руу 4 сая, Вьетнам руу 3 сая хүн аялжээ. Гэтэл Монгол Улс руу 68 мянган хүн аялжээ. Энэ бол байж болшгүй зүйл. 

Яагаад Солонгос жуулчид монголд ирэхгүй байна вэ? Шалтгаан нь нислэгийн суудал олддоггүй. Олдсон нь өндөр үнэтэй. Зуны улиралд нэгдүгээрт үнэтэй, хоёрдугаарт суудал олдохгүй байгаа учир жуулчид ирэхгүй байгаа юм. Тэгэхээр агаарын тээврийг чөлөөлж, олон авиа компани нислэг үйлдээд эхэлвэл зөвхөн солонгосын жуулчдын 68 мянга гэдэг тоог маш богино хугацаанд 10, 20 дахин өснө гэдгийг би монголын төрийн удирдлагуудтай уулзахдаа ч хэлсэн. Вьетнам руу 3 сая хүн очиж байхад монгол руу нэг сая хүн дорхноо л ирнэ. Тэгвэл Монгол Улс жилд нэг сая автомашин үйлдвэрлэж байгаатай адилхан гэсэн үг.

Зарим хүн монголд жуулчид ирээд үзэж хараад байх зүйл байхгүй учир хүмүүс ирдэггүй гэж ярьдаг. Би өөрийнхөө бодлыг хэлье. Монгол Улсад аялал жуулчлалын баялаг маш их. Ганцхан түүнийгээ ашиглах л хэрэгтэй. Би Монгол Улсад томилогдож ирээд зургаан сар орчмын хугацаа болж байна. Энэ хугацаанд монголын 11 аймагт очиж үзлээ. Очсон газар бүрт “энийг аялал жуулчлалын ийм бүтээгдэхүүн болгочих юмсан” гэсэн санаа маш их байсан. Жишээ нь, Сэлэнгэ аймгийн Сайханы хөтөл гэдэг Хулан хатны хөшөөтэй газар очсон. Тэнд сайн эрс очиж байсан гэх мэт олон домог байдаг юм билээ. Гэтэл энэ бүхнийг баяжуулсан музей байгаагүй. Мөн сүүлийн үед жуулчид Улаанбаатар хотод нэг хоночихоод хойшоо Байгаль нуурыг үзэхээр машинтай явж байна. Сэлэнгийн Засаг дарга “солонгосын жуулчид автобустай ирээд л өнгөрөөд явчихаад байна” гэж байсан. Хэрвээ би Сэлэнгэ аймгийн Засаг дарга байсан бол Хулан хатны музей байгуулчих байсан. Хулан хатантай холбоотой үзмэрүүдийг цуглуулаад, “Чингис хаан болон Хулан хатаны уудаг байсан архи байгаа юм” гээд брэнд гаргачих байлаа. Тэгвэл байгалийн сайханд, музей сонирхоод, архи худалдаж аваад тэнд хагас өдрийг ч болов өнгөрөөх нь дамжиггүй. Өдрийн талд байгаад нэг их мөнгө үрж чадахааргүй бол яаж хонуулах вэ. Байгалийн сайхан үзэмжтэй газар хоноглох байгууламж байхад л болно. Зочид буудал байхгүй гэж санаа зовох хэрэггүй. Солонгос хүмүүс хөгжилтэй сайхан газрын зочид буудлыг хангалттай үзсэн. Тиймээс монгол гэрт нэг хонуулахад ихээр сонирхоно. Байдаг л нэг зочид буудалд буух уу, монгол гэрт буух уу гэвэл солонгосчууд бүгдээрээ л гэрт хоноё л гэнэ.

Байдаг л нэг зочид буудалд буух уу, монгол гэрт буух уу гэвэл солонгосчууд бүгдээрээ л гэрт хоноё л гэнэ.

Үйлчилгээ талаасаа асуудал байгаад харин санаа зовох хэрэггүй. Хөтөлбөрөө сайтар боловсруулаад маркетинг, үйл ажиллагаандаа солонгос компани оруулчих юм бол тэд өөрсдөө мэдээд маш сайн хийж чадна. Тэр компаниасаа Сэлэнгэ аймаг татвараа аваад л сууж байхад болно.

Зөвхөн Сэлэнгэ гэлтгүй хаашаа ч очсон аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох олон зүйл бий. Есдүгээр сард Дорнод аймаг явж ирлээ. Дорнодын тал нутагт зээр явж байхыг харсан. Солонгос хүмүүс байгалийн зэрлэг амьтдыг харах гэж Африк руу аялдаг. Гэтэл монголчууд “гуравхан цаг нисээд ирэх энэ сайхан тал нутагт зээрийг хүссэнээрээ харж болно” гээд сурталчлахад солонгосчууд ихээр ирнэ. Тогтсон хугацаанд, тогтсон дүрмээр ан хийх боломж байгаа гэвэл бүр ч их хүн хуйлран ирэх биз ээ.

Урагшаа Дорноговь руу бас очиж үзсэн. Тэнд Данзанравжаа хутагтын долоо дахь үеийн ламтай уулзлаа. БНСУ 50 сая хүн амтай бөгөөд дийлэнх нь буддын шашинтай. Буддын шашинтнууд Далай ламтай уулзахаар Энэтхэг рүү хүртэл аялдаг. Гэтэл тийм эрдэмтэй лам хүртэл монголд байна. Гэх мэтээр буддын шашинтнууд монголд ирэхэд үзэх юм их байна.

Солонгос хүн гадаад руу аялахдаа нэг хүн дунджаар 1260 доллар зарцуулдаг гэсэн тооцоо гарсан. 

Баруун тийшээ Ховд аймагт очиж үзсэн. Тэнд жилд нэг удаа тэмээний наадам хийдэг гэнэ. Энэ наадмаа олон улсынх болгож, сурталчлах хэрэгтэй мэт. Тэмээ унуулаад, ингэний хоормог эмэгтэй, эрэгтэй хүнд ийм ач холбогдолтой гэж сурталчлах нь зүйтэй.

БНСУ-ын иргэдийн 1/5 нь Ким овогтнууд. Ким овогтон бол алтайн уулсаас нүүсэн хүмүүс гэж үздэг. Ким овогтнууд алтайн уулсаас нүүж суурьшсан гэдгийг батлах түүхэн баримтууд Хятад, Солонгост их бий. Солонгост өвөг дээдсээ ихэд хүндэтгэж, ургийн бичиг хөтөлдөг. Надад ч бас мянга шахам жил хадгалсан ургийн бичиг маань бий. Тэгэхээр “Ким овогтнуудын өвөг дээдэс энд амьдарч байжээ” гээд сурталчлахад л тэрийг үзэхээр Ким овогтнууд ихээр ирнэ.

Гэх мэтээр аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж маш их байна. Гагцхүү тэр бодлого, хөтөлбөрийг төлөвлөж хийх хүний сэтгэл л мэдэх асуудал.

Нийтэлсэн:

О.Ариунбилэг

Сэтгүүлч

2019-01-07 12:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3455 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ