Хайлт хийх

Д.Хаянхярваа: Төрийн дээр нам гарчихаад цовхчоод байна

  2019-01-03
 
УИХ-ын өнөөдрийн чуулган УИХ дахь МАН-ын бүлгийн даргын бүлгээ хуралдуулах санал гаргаснаар түр хойшилсон. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас нөхцөл байдлын талаар тодрууллаа. 

-МАН-ын бүлэг хуралдахаар чуулган завсарлалаа. Ямар асуудлаар хуралдахаар болсон юм бол?
-Бүлгийн дарга нөгөө хэдтэйгээ уулзах гээд байгаа юм болов уу гэж ойлголоо. 

Хэсэг бүлэгт нь таалагдахгүй болохоор бойкот зарлаад, УИХ-ын даргыг огцруулж байж хуралдаа сууна гэдэг буруу жишиг рүү орчих вий гэсэн болгоомжлол байна.

-Чуулганы хуралдаан дараалан долоон удаа хойшиллоо.
-Бүх юм хэрээс хэтэрлээ, УИХ-ын чуулганы хуралдааныг хийх ёстой. Бидний 27 гишүүн чуулган бүрийн хуралдаанд ирж байна. УИХ хуралдахгүй байна гэдэг өөрөө асуудал. Яг үнэндээ Засгийн газрын гишүүд хуралдаа суухад л болно. Засгийн газрын гишүүд хууль бус бойкот зарлаад ингээд явж байх нь арай дэндэж байна.

Зарчим яривал төрийн дээр нам гарчихаад цовхчоод байна. Би намын гишүүний хувьд хуралдаа ор л гэж шаардаж байна. "Битгий суу" гэдэг тал нь би биш. Төрийн дээр нам сандайлж суугаад хууль бус бойкот зарлаж, чуулганыг гацаана гэдэг ёс зүйгүй, дэндүү увайгүй асуудал. 

Энэ бол тэр хүний шийдэх асуудал. Надад хууль зөрчсөн асуудал байхгүй гэхээр бид "Чи ажлаа өг" гэж шахах боломжгүй. Ер нь УИХ-ын даргыг нэг хэсэг нь таалагдахгүй байна, чи яв гэж шахаж явуулдаг асуудал бий болвол дараагийн парламентад ийм жишиг бий болчих вий гэж бодож байна. Хэсэг бүлэгт нь таалагдахгүй болохоор бойкот зарлаад, УИХ-ын даргыг огцруулж байж хуралдаа сууна гэдэг буруу жишиг рүү орчих вий гэсэн болгоомжлол байна. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. Ойлголцох байлгүй дээ.

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2019-01-03 12:15 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3449 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ