Хайлт хийх

НДШ өссөнөөр таны гар дээрээ авдаг цалин хэдэн төгрөгөөр БУУРАХ вэ?

  2019-01-02
 
2019 оны эхний өдрөөс эхлэн бидний төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг 0.5 хувиар өсөв. 2017 онд бид нийгмийн даатгалын шимтгэлд 10 хувь, энэ онд 11 хувийг төлж байгаа бол ирэх оноос эхлэн 11.5 хувийг төлнө. Энэ хэрээр бидний гар дээрээ авдаг дүн буурах юм.

2018 оны хоёрдугаар улирлын байдлаар манай улсын дундаж цалин 1 сая 25 мянган төгрөг байна. Тэгвэл 1 сая төгрөгийн цалинтай хүн ирэх онд хэдэн төгрөгийг гар дээрээ авахыг харуулъя.

Таны цалин хэрхэн өөрчлөгдөх вэ?

2017 он

2018 он

2019 он

Нийгмийн даатгалын шимтгэл

100 000 төг

110 000 төг

111 500 төг

Нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараах дүн

900 000 төг

890 000 төг

885 000 төг

Хувь хүний орлогын албан татвар (10 хувийг суутгадаг)

90 000 төг

89 000 төг

88 500 төг

Хувь хүний орлогын албан татварын (ХХОАТ) хөнгөлөлт (сарын)

7000 төг

12 000 төг

13 333 төг

Хөнгөлөлтийн дараах ХХОАТ-ын дүн

83000 төг

77 000

75 167

Гарт авах цалин

817 000 төг

813 000 төг

809 000 төг

ХХОАТ-ыг тооцохдоо үндсэн цалингаас суутгадаггүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараах дүнгээс тооцон суутгадгийг онцлох хэрэгтэй. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт жилийн 84,000 төгрөг байсныг энэ оноос үе шаттай нэмэгдүүлж, 120,000, 160,000, 200,000, 240,000 төгрөг болгоно. Ингэснээр нэг сарын хөнгөлөлт 7000-оос 13 333 болж өсөх юм.

Харин ажил олгогчид аль салбарт үйл ажиллагаа явуулдгаас хамааран 12.5-14.5 хувийн шимтгэл төлнө. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн зардлыг өсгөж байна. Уул уурхай, харилцаа холбоо гэх мэт ашиг орлого сайтай компаниуд илүү их нийгмийн даатгалын шимтгэл төлдөг.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ ЯАГААД ҮЕ ШАТТАЙ НЭМЭХ БОЛОВ?     

Энэ шийдвэрийг 2017 оны эхэнд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын өмнө гаргасан юм. Учир нь нийгмийн даатгалын тэр дундаа тэтгэврийн сан ихээхэн алдагдалтай ажилладаг тул олон жилийн турш улсын төсвөөс татаас авсаар байна.

Дэлхийн банкнаас 2013 онд тэтгэврийн хэмжээ, тэтгэвэр авах дундаж хугацаанд үндэслэн төлбөл зохих шимтгэлийн хувь хэмжээг судалжээ. Ингэхэд нийгмийн даатгалын шимтгэл 19.4–26.9 хувь байх нь зохистой гэсэн дүн гарсан байна.

Гэвч ингэж нэмэх нь ажил олгогч болон даатгуулагчид ихээхэн дарамт учруулна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмснээр 2018-2021 онд 117-293 тэрбум төгрөгөөр шимтгэлийн орлого нэмэгдэн, сангийн алдагдал энэ хэрээр буурна. 

Нийтэлсэн:

Б.Чимэг

Gogo.mn сэтгүүлч

2019-01-02 08:30 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Цагаан сарын бэлгэндээ үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгоход юу саад болдог вэ?
Нийт 3449 санал өгсөн байна.

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ