Хайлт хийх

Шуудай мод орлох нэг уут “АСААЯ” 2500 төгрөгийн үнэтэй

ГАРААНЫ БИЗНЕС 

Ганц шүдэнз зураад хувин нүүрс асаадаг гал түргэн асаагч байдаг, тэр нь зуун хувь дахин боловсруулсан түүхий эдээр хийдэг гэх сургаар Улаанчулуутын хогийн цэгийг зорилоо. Хогийн цэг руу яг өгсөх замд төмөр торон хашаа байх бөгөөд гаднаа цэнхэр торх эгнүүлэн өржээ.

“Цэвэр түлш” ХХК гэх самбар хадсан энэ үйлдвэрт Япон улсын өндөр технологийн дагуу хаягдал ургамал, малын гаралтай өөх тосыг нэрэн биодизель гаргадаг аж. Үүн дээрээ цаасны хаягдлыг боловсруулан хольж нүүрс, мод, шахмал болон сайжруулсан түлш зэргийг түргэн асаах зорилгоор эко бүтээгдэхүүн болох “Асаая”-ыг үйлдвэрлэдэг юм байна.

ГАРААНЫ БИЗНЕС булан энэ удаад “Цэвэр түлш” ХХК-ийн “Асаая” бүтээгдэхүүнийг онцолж байна.

НЭГ ЦААСАН АЯГА “АСААЯ”-ААР НҮҮРС, ХАРИН НЭГ ХАЛБАГААР МОД АСААНА

Хашаанд өрөөтэй байсан цэнхэр торхнуудад хаягдал тос хураажээ. Үйлдвэр рүү орвол тийм торх төдийгүй таван литрийн усны саванд савласан хэрэглэсэн тос өрөөтэй байх аж. Үүнтэй залгаад гадна талаар нь битүүмжилсэн дамжлага бүхий төхөөрөмж, цаасыг жижиглэн хөвөн болгодог машин, эсрэг талын хаалганы цаана үйлдвэрийн хэрчсэн хаягдал цаасыг шуудай шуудайгаар нь овоолжээ.

250 гр “Асаая” бүтэн шуудай модны илчлэгтэй тэнцэнэ 

Үйлдвэр хогийн цэгийн хажууханд байрладаг тул зогсоо зайгүй том оврын машин тоос бужигнуулан давхих ч энэ шороо тоосыг үл ажран ажиллаж байлаа.

“Цэвэр түлш” ХХК-ийг үүсгэн байгуулагч Н.Ганбаа жижиг зууханд бүтээгдэхүүнээ танилцуулан, хэрхэн гал асаадаг талаар танилцуулсан. Ингээд тэдний бүтээгдэхүүн болох “Асаая”-ын талаар дэлгэргүй мэдээллийг хүргэж байна.

250 гр савлагаатай “Асаая” 2500 төгрөгийн үнэтэй. Нүүрс асаах тохиолдолд 50 гр буюу нэг удаагийн цаасан аяганы хэмжээтэйг, харин мод асаах бол 10 гр буюу нэг халбагыг л хэрэглэнэ. Энэ бүтээгдэхүүний илчлэгийн хэмжээ модноос тав дахин өндөр тул асаахад төвөгтэй түлшийг богино хугацаанд цогшуулдаг байна. Ингэснээр зууханд үүсдэг дутуу шаталтыг бууруулж, яндангаар гарах утаа, тортог, тоосонцрыг бууруулах боломжтой аж.

250 гр “Асаая” бүтэн шуудай модны илчлэгтэй тэнцэнэ гэдгийг үйлдвэрлэгч онцолж байв.

“Өвлийн хүйтэнд нэг гартаа цүнхээ эсвэл хүүхдээ тэврээд нөгөө гартаа шуудай мод бариад явж буй хүмүүсийн төрх нийтлэг. Гэтэл үүнийг хялбарчлах боломж байна. Эмэгтэй хүн гэртээ харихдаа цүнхэндээ нэг ширхгийг хийгээд аваад явахад бараг долоо хоногийнхоо модны хэрэглээг хангаж байгаа юм. Бид гал асаах явцыг хөнгөвчлөх үүднээс модноос илүү зардал гаргахгүй байхад анхаарч байна.

Гэр хорооллын айлууд өвлийн бэлтгэл гээд багадаа нэг портер нүүрс, хагас портер мод авдаг. Модоо хөрөөднө, хагална. Нойтон мод таарвал өвөл хөлдөнө. Галаа түлэхдээ жижиглэж, жиргэнэ. Дээрээс нь гал асаахдаа ихэвчлэн цаас, лаа, хий ашиглаж байна. Ингэхээр зардал өсөж, цаг шаарддаг.

Тиймээс энэ бүх ажлыг хөнгөвчлөх зорилготой. Хамгийн гол нь нэг уут нь нэг шуудай модтой тэнцэнэ. Үнэ ч хямд.

Модоо хөрөөднө, хагална. Нойтон мод таарвал өвөл хөлдөнө. Галаа түлэхдээ жижиглэж, жиргэнэ гээд энэ бүх ажлыг хөнгөвчлөх зорилготой

Бид үйлдвэрийнхээ ойр хавийн айлуудад тарааж, сэтгэгдлийг нь сонссон юм. Үнэхээр сэтгэл хангалуун байсан. Модыг хатаана, жиргэнэ, овоолж хураана, цаснаас хамгаална гээд маш олон ажлыг хөнгөвчилнө. Байгаль орчин, яндангаас гарах утаа сонин биш байлаа ч ажил хөнгөвчилж чадаж байгаа учраас хэрэглэгч дуртай байна хэмээн тус компанийн үүсгэн байгуулагч Н.Ганбаа ярив. “Асаая”-ыг зөвхөн гал асаагч болгон ашиглахгүй. Дангаар нь ч хэрэглэж болох аж. 250 граммын гуравны нэгээр нэг данх цай чанана, хоол хийнэ. Хавар, намар, зун, хөдөө хээр явдаг хүмүүст ч хэрэгтэй эд.

Сонирхуулахад “Асаая” гэдэг нэрийг өгсөн нь бас л сонин. Асаах гэдэг Монгол үгнээс гадна аса-өглөө я-орой гэсэн ханзны нийлбэр бөгөөд өглөө оройд хялбархан асаая гэсэн утгыг агуулжээ.

20 ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛДОО ИРЭХЭД...

“Цэвэр түлш” ХХК биотехнологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэд олон зүйл хийж, олон шинэ санаа гаргадгийн зөвхөн нэг нь бидний онцолж буй “Асаая”. Тэд компаниа 2011 онд байгуулж, Монголд анх удаа Евро стандартын биодизель түлшийг нэрэн гаргажээ. Анх Герман технологи ашиглан биодизель гаргасан ч тосны тавих хувийг голдог байсан гэнэ. Ингээд Японы Эдийн засаг хөгжлийн яамнаас зарласан Малын өөх тосыг дахин ашиглаж биодизель нэрэх уралдаанд япон компанитай хамтран оролцож шалгарчээ. Ингээд 2016 оноос 1.2 тэрбум төгрөгийн өртөгтэй, тос гололгүй биодизель үйлдвэрлэдэг Японы хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжөөр биодизель түлш үйлдвэрлэж байна.

Биодизель, гал түргэн асаагч, пассив сууц гээд олон юм оролддог 

Тус компанийн үүсгэн байгуулагч Н.Ганбаа Японы Нийгатагийн их сургуулийг барилгын инженер мэргэжлээр дүүргэсэн. 20 орчим жил тус улсад ажиллаж амьдарчээ. Яагаад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон талаараа тэрбээр “Японд ажиллаж байгаад 2010 онд ирсэн. Хорин жилийн өмнө утаатай, хүйтэнд бөөвийгөөд хүүхдээ тэвэрчихсэн, хальтирч унаад л явдаг дүр зураг байсан. Гэтэл хорин жилийн дараа ирэхэд яг л тэр төрх хэвээрээ. Үүнийг бага ч болов сайжруулчих юмсан гээд юм юм л хийж явна. Биодизель, гал түргэн асаагч, пассив сууц гээд олон юм оролддог юм.

2011 онд анх компаниа байгуулаад Монголын анхны биотүлшний үйлдвэрийг байгуулсан. Биодизель түлш гэдэг нь ургамал болон амьтны гаралтай өөх тосыг технологийн дагуу нэрж, биохимийн урвалд оруулж гаргасан түлш юм. Ердийн дизель түлшнээс утаа багатай, цэвэрхэн.
"Цэвэр түлш" ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Ганбаа

Харин манайд өвөл царцдаг зовлонтой. Хүний биед хоргүй, хүхрийн давхар исэлгүй учраас дэлхий дахинд их хэрэглэдэг. Тодорхой хэрэглэгчдэд нийлүүлж байсан ч өвөл хэрэглэхэд тохиромжгүй. Ердийн дизель түлшнээс хямд, литр нь 1400 төгрөг. Өвөл ашиглах боломжтой болгохоор өртөг нь өндөр болдог учраас үүгээр арай өөр зүйл хийе гэсэн маань энэ” хэмээн тайлбарласан юм.

Өвөл гал түргэн асаах зүйл хийе гэж бодсон үетэй нь зэрэгцэн 2014 онд Нийслэлийн агаарын чанарын албанаас уралдаан зарлажээ. Нүүрс болон галыг түргэн асаах нь утаа бууруулахад үр нөлөөтэй гэсэн судалгаа гарч, үүний үндсэн дээр дотоод гадаадын байгууллага оролцох боломжтой, гал түргэн асаагчийн уралдаан зарласан байна. Ингэхдээ мод ашиглаж нүүрс асаахаас бага зардал гаргах буюу нэг удаад 500 төгрөгт багтсан байх шаардлагыг тавьжээ. Гадна дотнын олон компани өөрсдөө хийсэн болон импортын бүтээгдэхүүнээр оролцсон уг уралдаанд “Цэвэр түлш” компанийнхан модон үртсэн шахмалд биодизель шингээх замаар гаргасан анхны бүтээгдэхүүнээрээ оролцож, түрүүлжээ.

Биодизель, хаягдал цаас дахин боловсруулах гэсэн хоёр ажлаа нэгтгээд “Асаая”-ыг сайжруулан гаргаж байна

“Бид өртгийн хувьд хямд, байгальд ээлтэй, импорт орлоно гээд бүх шалгуураар түрүүлж, ногоон өргөмжлөл хүртэл авч, гараагаа сайн эхлүүлсэн. Ингээд нийлүүлэлт хийх болтол Цэвэр агаар санг татан буулгасан. Олон нийтэд таниулах сурталчлах тал дээр л тэд туслах зорилготой байсан. Түүнээс ямар нэг татаас, дэмжлэг байхгүй. Бид өөрийн санхүүжилтээр үйлдвэрлэж, борлуулах байсан юм.

Сүүлийн хоёр жил бүтээгдэхүүнээ сайжруулахаар олон зүйл туршсан. 2016, 2017 онд Цаас дахин боловсруулах төслийг эхлүүлж, цаасны үйлдвэрээс гарсан хаягдал, хэрчдэсийг дахин боловсруулахаар ажиллаж байна. Ингээд биодизель, хаягдал цаас дахин боловсруулах гэсэн хоёр ажлаа нэгтгээд “Асаая”-ыг сайжруулан гаргаж байна. Гал хурдан, цэвэрхэн асаахад зориулсан олон бүтээгдэхүүн бий. Гэхдээ яг манайх шиг хаягдал цаас, биодизель ашигласан нь үгүй” гэдгийг Н.Ганбаа хэлсэн юм.

ДОТООД ТӨДИЙГҮЙ ГАДААД АГААРЫН ЧАНАРТ ЭЕРЭГ НӨЛӨӨТЭЙ

Хэдийгээр Н.Ганбаа төдийлэн онцлохыг хүсээгүй ч дурдахгүй өнгөрч болохгүй зүйл нь гал түргэн асаагч экологийн цэвэр бүтээгдэхүүнээс гадна бидний толгойн өвчин болсон утаа, дотоод орчны агаарын чанарт эерэг нөлөөтэй.

Нүүрсийг дутуу шатаахаар хар утаа хаядаг. Харин энэ бүтээгдэхүүнийг ашигласнаар хурдан хугацаанд бүрэн шатааж байгаа учраас утаа бууруулахад нэмэртэй. Нүүрсийг асаахын тулд эхлээд зуухандаа багахан нүүрс хийж асаачихаад нүүрсээ дахин нэмдэг. Мод, жоохон нүүрс хийж асаана. Гэрийн эзэгтэй онгойлгоод цаас нэмээд, мод нэмээд гал цогшсоны дараа нүүрсээ хийдэг. Зуухны тагийг дахин дахин онгойлгох нь гэрийн дотоод агаарын чанарыг муутгадаг. Тэгвэл нэг удаад түлэх хэмжээгээр нь нүүрсээ хийгээд л шууд асаадаг тул дээрх асуудлыг шийдэж байгаа юм.

“Гал ассан, асаагүй ялгаагүй утаа гардаг. Харин 400 градус хүрээд бүх нүүрс гал авсан тохиолдолд утаа бараг гардаггүй. Энэ хүртэл бараг хоёр цаг шаардлагатай. Энэ хугацааг л багасгах гээд байгаа юм” хэмээн Н.Ганбаа тайлбарлалаа.

ҮНЭЭ 2500 ТӨГРӨГТ БАРИХ ГЭЖ ТОЛГОЙГОО ГАШИЛГАЖ БАЙНА

“Асаая” гал түргэн асаагчийн бүх орц хольц нь дахин ашигласан бүтээгдэхүүн. Иймд тэд масс үйлдвэрлэл рүү орохыг зорьж байгаа аж. Тэд Улаанбаатарын бүх өрх төдийгүй орон нутагт гал түлж байгаа газар бүрд бүтээгдэхүүнээ хүргэхээр ажиллаж байна. Утаа багатайгаар хялбар асаах шийдлийг зуун хувь экологийн бүтээгдэхүүнээр шийдсэн учраас энэ бизнес нь цаашдаа “явна” гэдэг итгэл өвөртлөн зүтгэж байгаагаа ч онцолж байв.

Гал ассан, асаагүй ялгаагүй утаа гардаг. Харин 400 градус хүрээд бүх нүүрс гал авсан тохиолдолд утаа бараг гардаггүй. Энэ хүртэл бараг хоёр цаг шаардлагатай. Энэ хугацааг л багасгах гээд байгаа юм

“Зөвхөн нийслэлд гэхэд 200 мянган айл өглөө, оройд гал асаана гэж үзвэл өдөрт 400 мянган удаа гал асна. Нэг удаад 50 гр хэрэглэнэ гэхээр өдөрт 20 тонн хэрэгтэй. Энэ хэмжээний хүчин чадал бидэнд байна. Жилийн дөрвөн улирал түлэхгүй учир зундаа нөөцлөх боломжтой.

Бидний санаа зовж байгаа зүйл бол сайжруулсан түлш. Шахмал түлш маш өндөр илчээр асдаг. Зуух дүүрэн мод өрдөж л асаана. Үүнийг хэрэглэж эхэлбэл Улаанбаатарын түлшний мод даруй гурав дахин ихэснэ. Тэгэхээр нийслэлийн ойр орчмын модны хулгайчдын гараар ороод дуусна. Харин бидний бүтээгдэхүүн шахмал түлшийг ч асаана.

Бидний бүтээгдэхүүн байгаль орчинд маш их ээлтэй. Импортын хаягдал цаас, зоогиын газар, хоолны газруудын шууд хаячихдаг тосыг ашиглаж, модны хэрэглээг багасгаж байна” хэмээн маркетингийн ажилтан А.Амгаланболд ярьсан юм.

Харин хэрэглэгчийн гарт хямд үнээр хүргэхэд бага зэрэг хүндрэл байдаг аж. Сүлжээ дэлгүүрүүд 30 хувийн нэмэгдэл, хувиар зарах хүмүүс энэ үнээс нь хоёр дахин үнэтэй зарах гэх мэт асуудал гэдгийг тус компанийн борлуулалт хариуцсан ажилтан Т.Мөнхтуяа учирлаж байв.

Тэрбээр, “Иргэдэд хөөрсөн үнээр хүргэхгүй, нэмэлт зардал гаргахгүй байх нь бидний зорилго. Бид мод худалддаг газруудад бус сүлжээ дэлгүүрүүдээр зарахыг илүүд үзэж байна. Борлуулалтыг Нарны гүүрний доод талд мөн Ганданд хоёр борлуулалтын цэг ажиллуулан, Хөвсгөл, Дундговь, Өмнөговь гэсэн гурван аймагт зарж байна. Орон нутагт ч үндсэн үнээрээ зардаг. 2500 төгрөгөөс илүү гаргалгүй зарахыг хичээж байна. Хүмүүсийн гар дээр хямдаар нь хүргэх вэ гэдэг дээр толгойгоо гашилгаж байна” гэдгийг хэлсэн.

“Асаая”-т дотоод төдийгүй гадаад зах зээл ч нээлттэй аж. Гадны зах зээлд гал хурдан асаах бүтээгдэхүүн хямддаа 5-10 америк доллар бол одоогийн үнээрээ нэг америк доллартай тэнцэж байгаа юм. Тиймээс Солонгос, Японоос дахин боловсруулсан, байгальд ээлтэй тус бүтээгдэхүүнийг худалдан авах хүсэлтээ илэрхийлжээ.  
Та “Асаая” бүтээгдэхүүний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, туршилтыг ЭНД дарж үзэх,  80964353 дугаарын утсаар холбогдох боломжтой. 

Нийтэлсэн:

Р.Адъяасүрэн

Сэтгүүлч

2018-10-27 14:45 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

ГАРААНЫ БИЗНЕС 

Ганц шүдэнз зураад хувин нүүрс асаадаг гал түргэн асаагч байдаг, тэр нь зуун хувь дахин боловсруулсан түүхий эдээр хийдэг гэх сургаар Улаанчулуутын хогийн цэгийг зорилоо. Хогийн цэг руу яг өгсөх замд төмөр торон хашаа байх бөгөөд гаднаа цэнхэр торх эгнүүлэн өржээ.

“Цэвэр түлш” ХХК гэх самбар хадсан энэ үйлдвэрт Япон улсын өндөр технологийн дагуу хаягдал ургамал, малын гаралтай өөх тосыг нэрэн биодизель гаргадаг аж. Үүн дээрээ цаасны хаягдлыг боловсруулан хольж нүүрс, мод, шахмал болон сайжруулсан түлш зэргийг түргэн асаах зорилгоор эко бүтээгдэхүүн болох “Асаая”-ыг үйлдвэрлэдэг юм байна.

| фото

        Холбоотой мэдээллүүд
        • Шинэ мэдээ

        • Их уншсан

        • Их сэтгэгдэлтэй

        Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

          уржигдар

        Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

        Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

        Санал хүсэлт илгээх

        Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
        Танд баярлалаа.

        0%
          Товч унших

        Дараагийн мэдээ