Хайлт хийх

Хоёр грамм жинтэй жижигхэн наалт наагаад л ШАТАХУУНАА ХЭМНЭЖ, УТААГ БАГАСГАХ боломжтой

Машиныхаа агаар шүүгчийн хайрцагт ердөө 2 грамм жинтэй, жижигхэн наалт наагаад л шатахуунаа хэмнээд, яндангаас гарах утааг багасган, шаталтыг сайжруулах боломжтой гэвэл та итгэх үү? 

Японы байгальд ээлтэй бүтээгдэхүүний чиглэлээр олон жил ажилласан мэргэжилтнүүд AdPower  хэмээх шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Хуучин машин ихтэй, агаарын бохирдолтой манайх шиг улсад маш хэрэгтэй бүтээгдэхүүн байсан тул Эдпаур Трейд ХХК  албан ёсны борлуулагчаар ажиллах болж, Монголд оруулж иржээ.  Тус компанийн захирал Д.Пагамсүрэнтэй ярилцлаа.

-Жижигхэн наалт наагаад л шатахуун хэмнээд, утаа багасгачихна гэхээр хүмүүс тэр болгон итгэхгүй байх. AdPower наалт ямар үйлчилгээтэй юм бэ?

“Хүүе, энэ чинь ямар жижигхэн юм бэ. Чиний наад шархны лент шиг наалт шатахуун хэмнэх үү?” гэдэг.

-Энэ бүтээгдэхүүний онцлог нь 2 грамм жинтэй, хоёр минутанд наагаад, хоёр жил хэрэглэх боломжтой.

2016 оны наймдугаар сараас бид авто оношилгооны төвүүдэд үзлэгт орж байгаа машин болон автобуснуудад тавьж, туршилтаа хийж эхэлсэн юм. Энэ бүтээгдэхүүн 2 грамм жинтэй. Хүмүүс шатахуун хэмнэгч, утаа бууруулагч, хөдөлгүүрийг хүчил төрөгчөөр хангагч гэхээр нээх том төхөөрөмж байна гэж боддог. Тэгээд гаргаад тавихаар “Хүүе, энэ чинь ямар жижигхэн юм бэ. Чиний наад шархны лент шиг наалт шатахуун хэмнэх үү?” гэдэг юм.

Бүтээгдэхүүний үндсэн үйлчилгээ нь агаараас бохирдлуудыг саармагжуулаад хүчилтөрөгчийн ионыг дангаар нь моторт оруулдаг.  Моторт хэдий чинээ хүчилтөрөгч хангалттай сайн орно төдий чинээ шаталт сайн байдаг.

 Моторт хэдий чинээ хүчилтөрөгч хангалттай сайн орно төдий чинээ шаталт сайн байдаг. AdPower бохирдлуудыг нь саармагжуулаад дан хүчилтөрөгчийг моторт оруулахаар бүрэн шаталт явагдана.

Агаарын үндсэн найрлагын 20,9 хувийг хүчилтөрөгч, 78 хувийг азот, үлдсэн 1 хувьд нь бусад элементүүд багтдаг. Гэтэл Улаанбаатар хот агаарын бохирдол ихтэй. Агаарын бохирдол их байх тусмаа моторт дутуу шаталт явагдаад шатахуун урагшаа хөдлөх биш хорт утаа болж гардаг.

Ялангуяа өвөл шатахуун их идээд байна, машины мотор дорхноо эвдэрч байна, хүч алдаад байна гэх мэт эвдрэлүүд их үүсдэг байна. AdPower бүтээгдэхүүн бохирдлуудыг нь саармагжуулаад дан хүчилтөрөгчийг оруулаад ирэхээр бүрэн шаталт явагдана.

Мөн өдөр тутамд зарцуулж байгаа шатахууны зардал буурна. Тэгэхээр энэ нь таны санхүүд хэмнэлттэй. 

-AdPower  наалт наахаар яг ямар процесс явагддаг юм бэ?

-AdPower бүтээгдэхүүнээс хасах ион ялгардаг юм. Хасах ион нь хүчилтөрөгчөөс бусад элементүүдийг саармагжуулдаг юм байна. Тэгэхээр хасах ионд үлдэж байгаа хүчилтөрөгчийн ион нь дангаараа мотортоо орно. Бид өвөл агаар бохирдохоор тасалгаандаа агаар цэвэршүүлэгч хэрэглээч гэж санал болгодог шүү дээ. Тэр агаар цэвэршүүлэгчээс мөн хасах ион ялгарч, бохирдлуудыг цэвэрлэдэг.

AdPower хүчилтөрөгчийг нь сайжруулж, шаталт бүрэн явагдсанаар бохирдол багасч байна гэсэн үг.

AdPower бүтээгдэхүүнээс хэр зэрэг хасах ион ялгарч байгааг хэмжигч дээр харуулж буйг дараах бичлэгээс харах боломжтой. Хасах ион үргэлж янз бүрийн биетүүдээс ялгарч байдаг юм билээ. Тасалгаанд  хасах ионы хэмжээ -200 байхад AdPower бүтээгдэхүүнийг ойртуулахад нэмэгдээд, дээд тал нь -2400 орчим болж байна. Энэ бол см кубт ялгарч байгаа хасах ионы хэмжээ юм. 

-Энэ бүтээгдэхүүн яагаад ийм жижигхэн байна вэ?

-Машины агаар шүүгчний хайрцагт агаар ороод хоолойгоор моторт очно. Тэр хэмжээний эзлэхүүнд л таарсан хасах цэнэгтэй ион ялгарч байгаа учир ийм жижигхэн байгаа юм. Моторын багтаамжаас хамаараад зарим машинд хоёр, гурав, дөрвийг наадаг. Учир нь том мотортой машинд агаарыг бүрэн гүйцэд цэвэршүүлж оруулах ёстой учраас нэмж тавьдаг юм.

Машины агаар шүүгчийн хайрцагт наасан байдал

Суурилуулах тоо ширхэг

Энгийн мотор
\ бензин, дизель, газан\

  • 2500 сс хүртэл     1ш
  • 2500 – 5000 сс     2ш
  • 5000 – 7500 сс     3ш
  • 7500 – 10000 сс   4ш

Турбо мотор
\бензин болон газан\

  • 1250 сс хүртэл    
  • 1250 – 2500 сс    
  • 2500 – 3750 сс    
  • 3750 – 5000 сс    

Турбо мотор
\дизель\

  • 833  сс хүртэл    
  • 833 – 1666 сс      
  • 1666  – 2500 сс  
  • 2500 – 3333  сс          

ADPOWER суурилуулах зааварчилгаа

Суурилуулах зааварчилгаа

  1. Машины копудыг сөхнө.
  2. Агаар шүүгчээ олно.
  3. Агаар шүүгчнийхээ шүүрийг аваад ADPOWER-ыг  наах гадаргууг цэвэрлэн ADPOWER- аа наана.

-Хэр удаан хугацаанд хэрэглэх вэ?

-Энэ бүтээгдэхүүнийг нааснаас хойш хоёр жилийн хугацаанд хасах цэнэг ялгарна. Бүтээгдэхүүний үнэ 69 мянган төгрөг. Тэгэхээр өдөрт 94 төгрөг зарцуулаад 730 хоног  хэрэглэнэ гэсэн үг. Та өдөрт 100 төгрөг хүрэхгүй мөнгө зарцуулаад мотороо хамгаалаад, шатахуунаа хэмнээд, агаарын чанараа сайжруулж байна  гэсэн үг.

-Үнэхээр шатахуун хэмнэж байгаа эсэхийг тооцоолж үзсэн үү?

-Монголдоо хийсэн туршилтаараа хэдэн төгрөгийн шатахууны хэмнэлт гарах боломжтойг харуулсан юм.  Хүмүүс ирээд “Яг шатахуун хэмнэвэл авмаар байна” гэдэг.  

Ингээд нэг хэрэглэгчийнхээ Ланд 200 автомашинд туршилт хийж үзсэн юм. Ad Power  бүтээгдэхүүнийг наахаас өмнө 100 км явахад 17,81 литр шатахуун, наасны дараа мөн адил 100 км яваад 15,71 литр шатахуун хэрэглэж байгааг, өөрөөр хэлбэл 2 литр шатахуун хэмнэснийг туршилтаар харж болно. Энэ машинд моторын багтаамжаас шалтгаалаад стандартаараа хоёрыг наадаг.

-Шатахуунд дунджаар хэдэн төгрөгийн хэмнэлт хийж байна вэ?

-Үйлдвэрлэгчээс 12 хувийн хэмнэлт хийнэ гэсэн стандарт өгдөг. Бидний Монголдоо хийсэн туршилтаар дээд тал нь 28 хувийн хэмнэлт гарсан. Учир нь бид VIP  такси компанийн Соната 7 газан хөдөлгүүртэй машинд хоёр жилийн хугацаанд туршилт хийсэн юм.

Тэдний машинууд газ хөдөлгүүртэйгээс гадна бүгд GPS-тэй. Программаар газныхаа зарцуулалтыг хэмжээд сар болгон хэчнээн литр газ хэрэглэсэн мэдээгээ өгдөг юм. Тэр мэдээн дээр үндэслэхэд дээд тал нь 28 хувийн бодитой хэмнэлт гарсан учраас энэ тоог өгсөн. Өөрөөр хэлбэл та өдөрт 10 мянган төгрөгийн шатахуун хэрэглэдэг бол AdPower  наасан хоёр жилийн хугацаандаа хамгийн багадаа 12 хувийн хэмнэлт гарахад 876 мянган төгрөг, магадгүй хамгийн дээд буюу 28 хувийн хэмнэлт хийхэд 2 сая төгрөгийг зөвхөн шатахуунаас хэмнэх боломжтой юм.

Өдөрт хэрэглэх түлш / төг

12 %  /

2 жилд

28%  /

2 жилд

Өдөрт 10000

төг түлш

876 000₮

        2 044 000₮

Өдөрт 15000 төг түлш

1 314 000₮

3 066 000₮

Өдөрт 20000 төг түлш

1 752 000₮

4 088 000₮

Бид нийтийн тээвэрт туршилт хийсэн. Автобусны утааны үзүүлэлт 1,2 байх ёстой. “Мяралзаа” компанийн шугаманд явдаг автобусанд дунджаар гурван удаагийн хэмжилт хийхэд AdPower-ыг наахаас өмнө 1,45 гарч байсан бол наасны дараа дунджаар 0,85-тай байна. Өөрөөр хэлбэл автобуснаас гарч байгаа утаа 50 хувиар буурсан байгааг харж болно.

Бид Nissan Patrol  машиныг Хөсөг оношилгооны төвд оношилгоонд орж байхад нь туршилт хийсэн юм. 3200 мотортой учраас 4 ширхэг AdPower  наасан. Наахаас өмнө ийм хар байж байгаад, наасны дараа ийм болсон. Бидэнд Хөсөг оношилгооны төвийн тамга тэмдэгтэй, туршилт хийсэн бичиг нь байдаг.

Бид агаарын бохирдол хэмждэг төхөөрөмжөө аваагүй байх үедээ оношилгооны төвд очоод хэрэглэгчийнхээ машинд наалтаа наахаас өмнө яндандаа цагаан даавуу барьж гурав хаазлуулж, наасны дараа гурван удаа хаазлуулж хэрэглэгчдэдээ харуулдаг байлаа. Ялгаа нь энэ.

Энэ утаа үнэхээр муу юм билээ. Бид хэмжилт хийх тусмаа AdPower бүтээгдэхүүн бидэнд ямар хэрэгтэй юм бэ гэдгийг мэдэж авсан. Яагаад гэвэл машины ард яндан дээр даавуу барьж туршиж байсан хүн маань тамхи татдаггүй хэрнээ, хэдэн сар хэмжилт хийсний дараа цэртэй ханиалгадаг болсон. Ингээд хүний эрүүл мэндэд маш муу юм байна гээд яаралтай хэмжилтийн багажтай болсон юм.

Туршилт хийсэн даавуугаа оруулаад тавихад азотын давхар исэл манай тасалгаанаас илэрч байсан. Бид тэр агаараар амьсгалж байгаа юм. Тийм учраас бид агаар цэвэршүүлэгч ажиллуулдаг.

Машины янданд даавуу тавиад AdPower-ыг наахаас өмнө болон дараах туршилтын үр дүн

Туршилт хийх тусам л бид үр хүүхдүүдээ бодох хэрэгтэй гэдгийг илүү их ухаарч байна. Хүүхдүүд маань энэ агаараар амьсгалж байна.  Ээж аав маань амьсгалаад өвдөөд байна. Тийм учраас нэг машинд ч гэсэн AdPower-аа таниулж хэрэглүүлэх нь чухал юм байна гэдгийг ойлгоод байгаа. Хэрвээ үр дүнгээ өгөхгүй бол буцаагаад авчрах боломжтой.

-Хэрэглэгчдийн сэтгэгдэл ямар байна вэ?

-Хүмүүс танилдаа хэлээд их хүн явуулдаг болсон. Нэг ах одоогоор 10 гаруй хүн манайх руу явуулаад авахууллаа.

Бас нэг хөдөө тээвэрт явдаг ах “Үр дүн гарахгүй бол буцааж өгнө шүү” гээд аваад явсан. 10 гаруй хоногийн дараа эргэж яриад “Чиний наалт нөлөөтэй юм байна. Шатахууны шар гэрэл асаад очдог газар асахгүйгээр очиж байна." гэсэн

Бидний зорилтот хэрэглэгчид хуучин машинтай хүмүүс л гэж бодож байлаа. Гэтэл шинэ машинтай хүмүүс ч их авч байна. Учир нь манай агаарын бохирдлоос болоод байнга дутуу шаталт явагдахаар нарийн компьютерын мэдрэгчтэй машинуудын эвдрэх магадлал нэмэгддэг юм билээ. Шаталтаа сайн байлгах тусам машинаа хамгаалдаг. Үнэтэй машинууд эвдрэхээр зардал ихтэй байдаг гэнэ. Тиймээс “анхнаасаа  энэ наалтыг тавьчихаар их зүгээр юм байна, моторын дуу намсаад, шатахууны зарцуулалт буурч байна” гэж хүмүүс хэлж байна.

-Та энэ бизнес рүү анх хэрхэн орсон бэ?

Хуучин машинаас ялгарч байгаа утааг сайн бууруулж байна гэсэн мэдээлэл нь их сонирхол татсан. 

-Би 2001 онд Олон улсын худалдааны эрх зүйн чиглэлээр дипломынхоо ажлыг хамгаалаад төгссөн хуульч мэргэжилтэй. 2011 онд Хятадад олон улсын худалдааны чиглэлээр магистрт суралцаад төгссөн. 2015 онд сургуулиа  төгсөх жилээ Японы гадаад худалдаа дэмжих JETRO байгууллагаас гаргадаг Японы стандарт бүхий экспортлох зорилготой бүтээгдэхүүний танилцуулгуудыг үзэж байгаад Томизава компанийн AdPower  эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж  буйг мэдсэн юм. Тус компани албан ёсны борлуулагч хайж байна гэсэн байсан. 

Японы бараа бүтээгдэхүүн чанартай, технологи сайтай учраас үйлдвэрлэгчтэй нь холбогдоод энэ бүтээгдэхүүний талаар мэдээлэл авсан юм. Анх 13 грамм жинтэй байлаа. Хуучин машинаас ялгарч байгаа утааг сайн бууруулж байна гэсэн мэдээлэл нь их сонирхол татсан. Учир нь Монголд  нийт машины 70 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байдаг. 

Ингээд 2016 оны хоёрдугаар сард шинэчлэгдсэн загвар бүтээгдэхүүнүүдээ илгээсэн юм. Гэтэл бүр  2 грамм жинтэй, нимгэн болоод ирсэн.

Компаниа байгуулчихаад удирдлагын ур чадвараа дээшлүүлэх, мөн шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд таниулах маркетингийн төлөвлөлтөө боловсруулах зэрэг олон тал дээр ур чадвараа сайжруулах асуудал үүссэн. Тэгээд энэ чиглэлийн сургалт хөтөлбөрийн талаар судалж байхдаа KOICA, Азийн сан, НЗДТГ, Хөгжлийн шийдэл ТББ, Голомт Капитал, МҮХАҮТ-аас хамтран хэрэгжүүлж байгаа “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн  төв” төслийн мэдээлэлтэй танилцан, тус төвөөр үйлчлүүлэх болсон юм. Улмаар эмэгтэй бизнес эрхлэгчдийг чадавхжуулах инкубатор хөтөлбөрт төслөө танилцуулан сонгогдож дөрвөн сарын  сургалтанд хамрагдаж, мэргэшсэн зөвлөх багш нараас зөвлөгөө авч төсөл төлөвлөгөөгөө сайжруулан, хамтран ажиллагч байгууллагаа өргөжүүлэх зэрэг олон талын өгөөжийг бидэнд өгсөн. 

AdPower бүтээгдэхүүнээрээ 2016 онд Японы инновацийн шинэ технологийн шагнал авсан.

Мөн автомашинаас ялгарах утаан дахь таван төрлийн  хийг тодорхойлох төхөөрөмж худалдан авахад “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн  төв” төслөөс санхүүгийн дэмжлэг үзүүлснээр машины хорт утааны ялгаралт буурч байгааг хэрэглэгчдэдээ шууд үзүүлж чаддаг болсон юм. Төслийг хамтран хэрэгжүүлсэн байгууллагууд, ментор зөвлөх багш нар, нийт төслийн багийнхандаа талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлж байна.

-Үйлдвэрлэгч нь цаашдаа ямар шинэчлэл хийхээр зорьж байгаа юм бол?

-Японы эко бизнесийн холбоо гэж байгальд ээлтэй бүтээгдэхүүний бизнесийг дэмждэг төрийн бус байгууллага байдаг юм билээ. Энэ  ТББ-ын орлогч даргаар AdPower-ыг үйлдвэрлэгч Томизава компанийн захирал Торю Томизава ажилладаг. Энэ хүн байгальд ээлтэй технологи хөгжүүлэх чиглэлээр олон жил ажиллаж байна.

Технологийн зөвлөхөөр профессор Макото Андо  ажилладаг. Энэ хүн Японы Эко бизнесийн холбооны ерөнхийлөгч, Японы Байгаль орчны сайдын зөвлөхөөр ажилладаг хүн юм билээ. AdPower бүтээгдэхүүнээрээ 2016 онд Японы инновацийн шинэ технологийн шагнал авсан. Утаа буурч байгааг, байгальд ээлтэй байгааг 2017 оны зургаадугаар сард патентаараа хамгаалсан. Үйлдвэрлэгч технологио сайжруулаад автобусанд зориулсныг хийсэн. Жижиг хэмжээтэйг 12 ширхгийг наадаг байсан бол одоо дөрвийг л наадаг боллоо. 

Одоо бүтээгдэхүүн маань үндсэн Adpower,  мотоциклд зориулсан, дизель машин, автобус болон том оврын машинд зориулсан гэсэн төрлүүдтэй болсон. JETRO байгууллагаас AdPower-ыг эко бүтээгдэхүүн гэж үзээд 2018 оны долоодугаар сарын 5-нд Засгийн газрын дэмжлэгтэйгээр бөөнөөр үйлдвэрлэж олон улсын зах зээлд гаргах шийдвэр гаргасан.   Японы байгальд ээлтэй бүтээгдэхүүний үзэсгэлэнгүүдэд оролцож байна. 

-Хэрэглэгчдэд хүргээд өгдөг үү?

-Тийм ээ. Хэрэглэгчид захиалгаа өгөөд хот дотор үнэ төлбөргүй очоод нааж өгдөг. Хэрвээ манай ажлын газар хүрээд ирвэл бид төхөөрөмжиндөө хэмжилт хийгээд наахаас өмнө болон дараах байдлыг шалгаад, ялгараад байгаа хорт утаа буурч байгаа эсэхийг харуулах болно. Ингэснээр хэрэглэгчид маань итгэл үнэмшилтэй болдог юм.  Дашрамд дурдахад, AdPower-ыг сонгон хэрэглэж байгаа хэрэглэгчдэдээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Та бүхний туршилт, итгэл, урмын үг биднийг урагшлуулж байдаг. 

-Баярлалаа. Амжилт хүсье.

Утас: 80028822, 77228822

Фэйсбүүк: AdPowerMongol

Сайт: www.adpower.mn

Нийтэлсэн:

А.Наранцацрал

Сэтгүүлч

2018-09-07 08:00 GMT+8
Энгийн уншилт
  Товч унших

Холбоотой мэдээллүүд
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

  • Их сэтгэгдэлтэй

Гамшиг ослын үед энгийн иргэд бие биедээ үзүүлж байгаа тусламжийг тайван цагт сайн дурын идэвхтнүүд сурч дадлагажиж гүйцэтгэдэг. Аливаа осол гэмтлийн үед энгийн иргэд бие биедээ зөв тусламж үзүүлснээр амь насыг нь хамгаалах 90 хувийн магадлалтай. Тиймээс иргэд өөрсдийгөө, албан байгууллага ажилчдаа зайлшгүй анхны тусламж үзүүлэх чадвартай болгох, гамшигтай тэмцэх сайн дурын багийнхныг бэлтгэж сургах нь чухал байна. Аливаа байгууллагын сайн дурын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Үүнд багийн ахлагч, холбоочин (тухайн объектод хэдэн хүн байсан, тэднээс хэд нь дутуу, хэд нь гэмтэж бэртсэн зэргийг мэдээлнэ), анхны тусламж үзүүлэх таван хүн, өвчтөн зөөвөрлөх дөрвөн хүн, нийгмийн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажилтан багтана. Тэд анхны тусламж үзүүлэх чадвартай, гамшиг ослын үед сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болоод бэртсэн иргэдийг зөөхөд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Харин манай улсын 100 аж ахуйн нэгж тутмын 20-д нь л сайн дурын иргэд байна. Цаашдаа энэ тоог нэмэх үүргийг Монголын улаан загалмайн нийгэмлэг хүлээн ажилладаг. Тус байгууллага олон улсын стандартад нийцсэн, мэргэжлийн багш ажилчдаар сургалтаа зохион байгуулдаг байна. Сургалт дадлага ажилтайгаа нийлээд 4-8 цаг үргэлжилдэг бол сургагч багш нарын сургалт 72 цаг үргэлжилдэг. Ямар нэг гамшиг тохиолдож, хэн нэгэн цус алдсан тохиолдолд ДАР, ӨРГӨ, БОО гэх зарчмаар тухайн эд эрхтнийг өргөнө, дараа нь боолтоо хийгээд эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөх хэрэгтэй. Харин газар хөдлөлтийн үед ГҮЙХГҮЙ, ЯРИХГҮЙ, БУЦАХГҮЙ. Нэг эгнээгээр баруун гарын зарчмаар барилгаас тайван гарах ёстой юм байна.

  уржигдар

Хөгжүүлэлт хийгдэж байна. Тун удахгүй танд хүрэх болно.

Та яг одоо вэбсайтын сайжруулалтын альфа хувилбарыг үзэж байна. Энэхүү хэсэг бүрэн дуусаагүй байгаа бөгөөд тун удахгүй танд хүрэх болно.

Санал хүсэлт илгээх

Та өөрт бодогдож байгаа зүйлсийг бидэнтэй илэн далангүй хуваалцахыг хүсэе. Таны санал бидний хөгжүүлэлтийн ажилд маш их тус хүргэх юм.
Танд баярлалаа.

0%
  Товч унших

Дараагийн мэдээ